feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Анхны хайраа гэж..

Нэгэн өдөр аавынхаа бичиг баримтыг олох санаатай хэдэн юм хайх, авах гэж нэлээн их юм ухлаа. Цэргийн үүрэгтнийхээ үнэмлэхийг хайгаад олдоггүй ээ, тэрийг хайгаал шургуулгануудаа уудалжийсан чинь 5-р ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдээр бичүүлж авсан дурсгалын дэвтэр гарч иржийнэ. Асар нандин эд дээ. Ямар тэнэг тэнэг асуулт бичдэг байв даа, хэхэ дуртай ТВ-н нэвтрүүлэг чинь юу вэ л гэнэ, дургүй нь юу вэ л гэнэ, дуртай өнгө, дургүй өнгө л гэнэ, танайх лагер хаана гардаг вэ л гэнэ, есөн жорын асуулт.. Тэгжийсэн чинь тэр дэвтэрний завсраас юу гарч ирсэн гээч... нээх хөөрхөн, танил бүсгүйн зураг. Тэрхэн зуурт тэрэнтэй анх танилцаж байсан, үнссэн, бас ... гээл зүрхний хамгийн доор нь хадгалагдаж үлдсэн хамгийн нандин дурсамжууд.. Анхны хайрынхаа зургийг хадгалдагаа тэхэд л саналаа шд, хэхэ. Хэзээ ч мартагддаггүй дурсамж гэвэл анхны хайр л байх.. Хичнээн тэвчээд ч асгараад байсан тэр нулимсыг бодохоор их гашуун байсан шүү, чамаас болоод л одоо ийм бүлцэн нүдтэй болцышд ер нь.. Хичнээн намайг гомдоосон ч насан туршдаа дурсаж, хүндэлж явнаа.

Анхны хайр бүтдэггүй гэдэг, яг яахаар нь бүтсэн гээд, яахаар нь бүтээгүй гэдгийн бол? тэр зааг нь юу вэ? Амьдрал зохиож чадаагүй ч аз жаргалтай байсан хугацаандаа л бүтсэн л гэж боддог.. Магадгүй амьдрал зохиож цааш нь хамт байгаагүйгээрээ анхны хайр ариухан, бас нандин дурсамж байж чадах байх.

Ай хөөрхий анхны хайраа гэжжж



Анхны хайр

Зүүдэлээд би сэрэхдээ чамайгаа дэндүү ихээр саналаа

Зөөлхөн үнсэлтээр намайгаа шагнаад буцахад чинь сэрлээ

Ариуханаас ариухан сэтгэл зүрхийг чинь үгүйлэн хүсэж гунигллаа

Анхны хайр дурлал минь дахиад надад хэзээ ч эргэж ирэхгүйг би мэдэрлээ

Үүрд чамайгаа мартахгүй гэдэг ээ одоо л ойлоглоо

Үнэнч нандин дурлалаа эгнэгт дурсахаа ухааарлааа

Үдэлээд буцдаг хорвоод чамайгаа гомдоосондоо харамсалаа

Үнэхэээр эргэээд надад олдохгүй миний анхны ариухан хайрааа



Наран хайр

Хайр гэдэг цэцгээр зүрхийг минь гоёоч
Хайр гэдэг сэтгэлийн шувуу шүү дээ
Нарлаг Монголын гэрэлт охин минь
Нандин хайр аа, миний хань аа

Сайхан хар нүдээрээ инээмсэглээч
Сартай шөнийн зүүдийг шагнаач
Саруул Монголын үзэсгэлэнт гүнж минь
Сайхан хайр аа, миний хань аа

Цэцгийн дэлбээ шиг уруулаараа үнсээч
Цээжинд минь хайраа наагаад эрхлээч
Налгар Монголын солонго гоо охин минь
Наран хайр аа, минь хань аа

Зөөлөн алгаараа хацрыг минь илээч
Зүрх гэдэг хайрын шувуу шүү дээ
Соёмботой Монголын сормуус гоо охин минь
Согоон хайр аа, минь хань аа

Хав халуун уруул дээр минь үнсээч
Хайртай гэдэг үгийг ганцхан наддаа хэлээч
Дэлгэр Монголын наран гоо охин минь
Дэндүү хайр аа, миний хань аа

Г.Нэргүй.





Хязгааргүйд хамтдаа...

Амьдрал зах хязгааргүй далай... үл айж, үл шантрах чи бидний зориг..

үдшийн намуун. хаа нэгтээ ёлтойх цонхны гэрэл, машины гялбаа.. бид 2-ын хайранд үл анзаарагдам бүдэг...

гараас чинь атгалаа.. үргэлж халуухан зөөлөн байх чиний л гар... би итгэдэг энэ гарт.. энэ л гар бидний амьдралын нэг л багана...

үнэрийг чинь мэдэрлээ...дандаа л анхилам байх ганцхан чиний л үнэр.. ямарч тансагаар сольж үл болох надад заяаасан үнэр..

харц тулгарлаа.. хайраар намайг үргэлж ивээгээсэй гэмээр наран адил чиний дулаахан харц... энэ харцанд итгэнэ ээ... энэ харц Итгэл хайрын сайхан харц...

үнсүүллээ. хэзээнээс л ийм дотно сайхан үнсэлт... үргэлж миний гуниг үргээж баясал бэлгэлдэг энэрэл дүүрэн чиний үнсэлт..

амьдрал-далай ч, чи бид 2 хамгийн сайн ахмад байж чадна... энэ итгэл, энэ зориг, энэ хүсэл бүхэн бидэнд бий...

хамтдаа Хязгаар нь үгүй амьдрал руу...





Зун дагаж ирсэн хайр

Зуурдийн учиралийг мөнхийн юм шиг санаж
Зунжингаа нар тосон итгэл өвөрлөн хүлээлээ
Зул цэцэгийн настай хайр байсанийг мэдсэнгүй
Зун дагаж ирсэн шигээ нар дагаж буцлаа
Зургаан сарын учирал зураг болон үлдлээ

Алдуурсан сэтгэлийнхээ хариуг нэхсэнгүй
Амрагийн дуу аялан сэмхэн сэмэрч
Амьдралд ганцхан хувь чиний л дүр үзэгдэж
Аргагүй сайхан амрагаа мартаж ядан хорогдоно

Чи үнэн хайр,ариун сэтгэл гэж байдаг ч
Чиний зүгээс ирэх шувуу бүхэн чимээгүй
Мандах нар шиг сэтгэл,гандах навч шиг тасарлаа
Мартахгүйн гуниг чиний дүрээс хагацан ядан холдлоо

Зуны сүүлийн бороонд ганцаар норж явна
Зул цэцэгийн настай хайр байдаг л юм байна
Зун дагасан амраг минь нар дагасаар буцдаа
Зургаан сарын учирал,эмзэг гуниг минь баяртай!



Энэ гэхдээ аягүй эвгүй шүлэг байгааз. Би лав хэзээ ч баяртай гэж хэлж чадку байхаа.
Хүлээгээд сууна даа. Хайртыгаа



Нэрийг сайн мэдэхгүй байнаа

Зүүдэндээ анх би чамайг харсан
Зөнгөөрөө чамтай учрахаа мэдэрсэн
Дуу хоолойг чинь тодоос тод сонсож
Дүр төрхийг чинь сэтгэлдээ би буулгасан

Удалгүй би чамтайгаа учирсан
Ухаангүй хайраар чамдаа дурласан аа
Зүүдний гүнж чамайгаа мөрөөдсөөр
Зөвхөн чамайг хайрлана гэж бодсон би

Намайг дурласныг чи эхлээд мэдрээгүй
Найзаа л гэсэн гэнэн бодлоор явсан
Нүдний минь цаана хайр байсныг чи хараагүй
Намайг сэтгэлээ нээтэл чи мэдээгүй

Сэтгэлээ би барьж дийлэхгүй
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь би чамд хайртай



Бүсгүй түүнийг энхрийл

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл!

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!


Тайлбар : Би нэрийг сайн мэддэггүй ээ зүгээр л их таалагдаад оруулчихлаа



Би чамд хайртай

Хуучин цагаа эргэн нэг дурсаад үздээ. Сайхан цагаа төсөөлдөө юу бодогдож байна. Хөгжилтэй сайхан цагууд, шивнэж хэлсэн үгүүд чинь миний сэтгэлд үүрд сайхнаараа төсөөлөгдөн үлдэж байна. Чи минь наддаа эргээд ирнэ гэдгийг чинь мэдэж байгаа болохоор, сэтгэлээ хууран хүлээе дээ балхан минь.




Хардаад хэрэггүй ээ, би чамд үнэнч
Харамлаад хэрэггүй ээ, би зөвхөн чинийх
Санаад хэрэггүй ээ, би чамтай хамт
Шаналаад хэрэггүй ээ, би чамд хайртай



Тэвч Итгэ Хүлээ

Би нэгэн хүнээс энэхүү зөвлөмжийг авлаа. Бодоод байхад үнэн ч юм шиг. Тийм ч болохоор хайртай хүнтэй л болсон бол энэхүү 3 үгийг санаж яваарай. Чамд үргэлж хэрэг болох болно. За ингээд энэхүү үгийг надад хэлсэн хүндээ маш их баярлалаа. Би өөрт чинь бас аз жаргал хүсье. Би таньд үр дүнг нь үзүүлэх болноо.



Хүнд дурлахаараа шүлэг хүртэл бичдэг юм

Өдөр болгон нэг л зүйлийг бодно
Өдөн дэр минь зөвхөн түүнийг л санагдуулна
Өөрийн эрхгүй нэг л уруулыг хүснэ
Өнгөт орчлонд түүнийгээ л хайрламаар

Дандаа чамайгаа бодохоор
Дурлаж хайрласан хүний зовлон юм бол уу
Даруухан царайг нь төсөөлөхөөр
Дэндүү чамдаа хайртай юм бол уу

Зүрх минь хүртэл нэг л зүйлийг хүснэ
Зүгээр л чамайгаа хайрламаар
Хайртай болохоор түүнийгээ харамладаг юм бол уу
Хагацаж салахгүй мэт аашилдаг юм бол уу

Би чамдаа хайртай.


by Mj



Анхны хайрын сайхан нь юу бол...

Анхны хайр гэж юу вэ? Хүмүүс анхны хайртайгаа хэзээ яаж хаана таардаг бол. Хувь хүн болгон өөрийн гэсэн хайртай зүйлтэй байдаг. Харин яг БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлэх хүнтэйгээ учирсан болов уу? Би өөрийн гэсэн хайртай зүйлтэй, би чамд хайртай гэж хэлэх ч хүнтэй болсон. Гэхдээ хүнийг хүлээнэ гэдэг асар хүнд, эсэргээрээ хүлээлгэнэ гэдэг ч хүнд байхалдаа. Амьдралд том жижиг зөндөө асуудлууд гардаг байх, гэхдээ үүний нэг нь хүнд хайртай болчоод түүнийгээ хүлээх, хүлээлгэх асуудал. Гэхдээ үр дүн нь хүлээсэн хүлээлгэсэн хоёр хамтдаа сайхан аз жаргалтай амьдравал хичнээн сайхан бэ. Энэ л амьдралынхан утга учир болж амар сайхандаа жаргах байхдаа. Анхны хайрын сайхан нь юу бол та бүхэн юу гэж боджын. !!!



О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...



Би Чамд Хайртай...

Валентины баяраар хайртдаа дэлхийн 88 орны хэлээр "Би чамд хайртай" гэж хэлцгээе

1.Абхазский - Сара бара бзия бзо
2.Арабский - Ана ахебеки
3. Адыгейский - Сэ оры плэгун
4. Алтайский - Мэн сэни турар
5. Албанский - Уне дуа ти
6. Амхарский - Афэггерэ антэ
7. Английский - Ай лав ю
8. Армянский - Эс кэс сирумэм
9. Афганский - Ма ди кавэл мина
10. Башкирский - Мин хинэ яратау
11. Белорусский - Я тябэ кахаю
12. Бирманский - Чэна тинго чхи ти (Чумма тинго чхи ти)
13. Болгарский - Аз ти обичам
14. Бурятский - Би шамай дурлаха
15. Венгерский - Серетлек
16. Вьетнамский - Эм йеу ань,ань йеу эм
17. Голландский "Я тебя люблю" - Ик хуид ван ю
18. Греческий - Эго агапо су
19. Грузинский - Ме шен миквархар
20. Датский - Йег элскер дит
21. Дунгайский - Во жыай ни
22. Иврит - Ани охевет отха
23. Идиш - Об дих лыб
24. Индонезийский - Сайя ментьинта коу
25. Испанский - Йо тэ амо
26. Итальянский - Ио тэ амо
27. Кабардино-Черкесский - Сэ уэ лагун
28. Казахский - Мэн сэни жаратам
29. Кара-латыкский - К'тыбытык
30. Киргизский - мен сэни суйу
31. Калмыцкий - Би чи дурта болх
32. Коми - Мэ радэйт тэне
33. Корякский - Гымнан гыччи ылну лынык
34. Кумыкский - Мэн сэни сюйим
35. Китайский " - Во ай ни
36. Лакский - На вин хира хун
37. Латвийский - Эс тэви милу
38. Латинский - Эго ту амарэ
39. Литовский - Аш тавя милю
40. Луганда - Нкуквагала
41. Македонский - Яс тэбэ сакам
42. Малагайский - Тиа иануо ао
43. Малайзийский - Аку кунта капада авак
44. Марийский - Мый тыймым ратам
45. Менгрельский - Ма си мныорк
46. Молдавский - Т'юбеск
47. Монгольский - Би танд хайртай
48. Мордовский - Мон вечкан
49. Навахо (дине)- Ка-та-уур-дь
50. Нивхский (гилянский) - Коды моды чмодь
51. Немецкий - Ихь либе дихь
52. Нивхский - Ни чезмудь
53. Норвежский - Ег дэг элски
54. Ненецкий - Мань хамзангав сит
55. Осетинский "- Аз даима уварзон
56. Персидский - Ман то эйсч
57. Польский - Я цен кохам
58. Португальский - А мо тэ
59. Румынский - Т'юбеск
60. Сербско-хорватский " - Я ту волети
61. Словацкий - Мам тя рад
62. Словенский - Яз ти любити
63. Сомали - Анига ку есель
64. Суахили - Мимикупенда
65. Тагальский " - Ако сия умибиг
66. Таджикский - Ман тул нохс метинам
67. Тамильский - Нан уннаи кадалирэн
68. Татарский " - Мин сини яратам
69. Тувинский - Мэн сэни ынакшир
70. Турецкий - Бен сана сэвийорум
71. Узбекский - Мэн сэни севем
72. Украинский - Я тэбе кохаю
73. Удмуртский - Яратыщке мон тонэ
74. Финский - Ракастан синуа
75. Французский - Жэ тэм'-
76. Ханси - Ина зон ка
77. Хакасский - Мин син хынара
78. Хинди - Мэи тумсей пяр карта хум
79. Чешский - Мам те рад
80. Чувашский - эп сана йорадап
81. Шведский - Яд эльскар дэй
82. Эвенкийский " - Би синэ фйв
83. Эрзянский " - Мон тон вечкемс
84. Эсперанто " - Ми амас син
85. Эстонский - Ма армастан синд
86. Якутский - Мин эн манмаа
87. Японский - Ай шитэру
88. Азербайджанский - Мэн сени

Хайр сэтгэлийн баярын тусгай дугаар....Эх сурвалж: О.Мөнх-Оргил

Та бүхэндээ сайхан бүхнийг хүсье.
Хүндэтгэсэн:Ш. Мөнхбат





Инээцгээе.... :-)

Бид өдөр тутам бага сага ч гэсэн стресс гэсэн зүйлтэй таараад байдаг шдээ. Үүнийг чинь мартуулах за тэгээд сэтгэлээ сэргээх үнэгүй арга бол инээх, баясах, хөгжилдөх юмуудаа хэхэ. Энэ сэдвийг хэн нэгэндээ ЦАГААХАН инээд бэлэгцгээе гэсэн уриан дор нээж байгаадаа баяртай байна. /сувагаа бодолцооройдооо кккк.../ За тэгээд онигоо, хөгжилтэй явдалууд ,,, ер нь ИНЭЭХ л юм байвал иииийшэээээ бичээд байждэээ................



МӨНГӨН дээр тогтсон ХОРВОО гэж..

Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана . . . нэгэн найрагчийн энэхүү шүлгийн хэсэгт дуртай, манай залуучууд сүүлийн үед дэндүү материалист хандлагатай болсон юм шиг санагддаг. Өнөөдөр би өнгөлөг мөнгөлөг бол надад найз нөхөд, эд хөрөнгө гээд юм юм байдаг мөртлөө, харин мөнгөгүй болохын цагт....


Яах бол залуусаа......................



Хайрын тухай...

Зүгээр чамруу харахдаа
Зүггүйтээд нэг ирмэчихсэн
Зүггүйтээд нэг ирмэхэдээ
Зүрхээ чамд өгчихсөн...
Анхны харцаар хүнд хайртай болох гэж ер нь байдаг болов уу?. Юу гэж бодож байна даа манайхаан?



Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь

Болохгүй = болно
Болно = болохгүй
Магадгүй = болохгүй
Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой
Уучлаарай = чи уучлах л болно доо
Чи надаа хэр их хайртайн? = ингээд чи надад уураа гаргаж чадахгүй боллоо
Бидэнд ※※хэрэгтэй байна = Надад ※※–ийг авч өг!
Үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага!
Дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй!
Бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс!
За, за, чи өөрийнхөө юмыг үргэлжлүүлж хий = хийгээд үзээрэй! ! !
Чи үнэхээр эр хүн шиг юмаа = хурдан явж сахлаа хус, усанд ор
Гэрлээ унтраасан нь арай илүү романтик бишүү = би жаахан царай муутай
Энэ гал тогооны өрөө их хэцүү юм = би шинэ байр авмаар байна
Шинэ хөшиг авах хэрэгтэй болж дээ = шинэ хөшиг, шинэ хивс, ханын обой, гэрийн тавилга бла бла ...
Чи надад хайртай юу = сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, би нэг том юм авах хэрэгтэй байна
Одоо ганц хоёрхон минут болоод боллоо = чи ер нь явж нэг цаг TV үзсэн чинь дээр байхдаа

Эрэгтэйчүүд, хөвгүүдийн хэл

Би өлсөж байна = Би өлсөж байна
Би залхаж байна = Би залхаж байна
Би ядарч байна = Би ядарч байна
Өнөөдөр хамт явж кино үзэх үү = дараа нь бид тэгж болно биз дээ
Өнөөдөр хамт явж хоолонд орох уу = дараа нь бид тэгж болно биз дээ
Өнөөдөр хамт явж дискодох уу = дараа нь бид тэгж болно биз дээ
Чиний утасны дугаарыг чинь мэдэж болох уу = тун удахгүй бид тэгж болно биз дээ
Чиний энэ хувцаслалт их дажгүй харагдаж байна = нэвт гэрэлтээд гоё байна
Чи жаахан ядарсан юм шиг байна, би массаж хийж өгье = нэг сайн гэгч нь илж авъя
Би чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ
Би ч гэсэн чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ
Хамт жаахан сууж ярилцъя = эхлээд толгойг чинь эргүүлж байгаад дараа нь харин чамтай тэгнэ
/хөгжилтэй байгаа биз хэхэ/

Эх сурвалж www.biznetwork.mn



Нэгэн бүсгүйд

Ганцхан чи минь миний хайраа би чамдаа хайртай
Хайрын шүлгээ чамдаа бичэн зөвхөн чамайгаа бодон сууна

Энэ миний хайр дурлал чамдаа нь ганцхан шүү
Эгэл чиний гэгээн дүр сэтгэлд дотнохон шүү

Би чамдаа хайртай өдөр болгон хэлэх дуртай
Би дандаа чамтай хамт оройн сэрүүнд алхах дуртай
Энэ орой би чамтайгаа үргэлж хамтдаа
Энхрийхэн уруулаараа үнсэхэд нь дуртай

Сар сараар холдохдоо санадаг байснаа нуухгүй
Сайхан чамайг харахдаа баясдаг байснаа нуухгүй
Үеийн хөвгүүдтэй ярихад чинь хардаж явснаа нуухгүй
Үнэнч хайрын сэтгэлээ чамаасаа би нуухгүй

Хайртай бүсгүй би чинь чамдаа хайрын шүлгээ бичэе
Харин намайгаа үүрд хайрлаарай



Байгаль & Бодол

Харж боловч хүрч боломгүй үүл эрх дураараа
Харин хацрыг үнсэх салхи энхрий ялдам
Харцны гүн дэх хөнгөхөн гуниг эелдэг даруу
Хаанаас ч юм намайг тэтгэх тэр хайрын наран
Зөөлөн салхинд найган хөдлөх өвсний сөргөг үнэр
Зөрүүд занг минь номхруулах халуун дулаан үгс
Зүүдэнд минь үзэгдэх тэр аз жаргалын орон
Зөвхөн миний л очих миний мөрөөдлийн ертөнц
Ойн моддын шуугих чимээ шиврээ бороог санагдуулна



Охид

Уулын цэцэг шиг сайхнаа мэддэггүй та нар
Уурлаж уцаарласан ч үзэсгэлэн гоогоо нуудаггүй
Хээрийн сарнай шиг тансагаа мэддэггүй
Хэрэлдэж муудсан ч гоёмсогоо нуудаггүй
Өөрсдөөр чинь бахархаж байгаль оршдог
Өлмийг чинь угаах гэж шүүдэр унадаг
Уйлахад чинь бороо зөөлнөөр шивэрдэг
Уйтгарлахад чинь сэтгэл гэгэлзэж шүлэг бичдэг
Үнсгэлжингийн үлгэр шивнэж сар үнэгчилдэг
Нуурны загас шиг охид бардам байдаг
Нулимсанд нь хүртэл гоо сайхан нь нуугддаг


Мөөжийд ирсэн цувралаас...



Шинэчлэл...

Ер нь ажаад байхад сагс сонирхдог хүмүүс байхгүй болсон бололтой. Иймээс би шинэ мэдээний булан нээхээр шинэчлэл хийлээ. Гэхдээ харин яг юуны талаар ямар мэдээлэл оруулахаа сайн мэдкү л байна шүү. Харин та бүхэн өөрийн сэтгэгдэлээ үлдээнэ үү.



Орландо цахиур хагалах баг

Өнөөдөр НБА-ын талбайд 9 тоглолт боллоо. Яг одоогийн байдлаар Орландо Мэжик, Филадельфи 76 багууд хамгийн олон буюу 7 дараалан хожоод байна.



“Нью-Жерси” - “Бостон” - 85:105 (15:29, 24:39, 24:15, 22:22)

Н: Лопес - 28 + 10 самбар. Ж. Хэйес - 15. Дулинг - 9 + 8 дамжуулалт.
Б: Аллен - 25. Пирс - 13. Хаус - 13.

Бостон Лхагва гаригт талбай дээрээ Нетсийг 32 онооны зөрүүтэй хожиж байсан бол энэ удаа талбайд нь 20 онооны илүүгээр хожлоо. Нетсийн лидерүүд болох Девин Харрис, Винс Картер нарыг 2-р хагасын турш дасгалжуулагч Лоуренс Фрэнк нөөцийн сандалд суулгаж, мань 2 Бостоны хэрхэн сайн тоглож байгааг уйдан үзэж суусан.

Нэг хэсэг уналтанд орсон Бостон ийнхүү хуучин формондоо оров уу яав, 4 дараалж хожлоо.

“Шарлотт” - “Портленд” - 102:97 (24:18, 26:27, 17:22, 23:23) (ОТ 12:7)

Ш: Уоллас - 31 + 16 самбар. Окафор - 22 + 11 самбар. Фелтон - 16.
П: Олдриж - 21. Рой - 17. Фернандес - 15. Байлесс - 14.

Шарлотт Өрнөдийн сайн багуудын нэгийг хожсоноор ийнхүү 3 дахь дараалсан хожлоо авлаа. Энэ нь тэдний хувьд өнгөрсөн оны 3 сараас хойшхи хамгийн урт хожлын цуврал болж байна.

Харин Портлэнд Дорнод бүсээр зочлон 4 тоглолт хийхдээ 2 хожиж, 2 хожигдлоо. Өнөөдрийн Портлэндийн хожигдлын гол шалтгаан нь маш муу торгуулийн шидэлт. Тэд 31 чөлөөт шидэлтийнхээ ердөө 16-г нь оновчтой болгосон байна. Тэр дундаа Брэндон Рой 10-аас 3-ыг нь л хийж.

“Детройт” - “Нью-Орлеан” - 85:91 (20:18, 17:21, 31:28, 17:24)

Д: Хамилтон - 19. Принс - 13. Стакки - 13.
Н: Пол - 23. Вест - 20. Посей - 13.

Детройт 5 дараалж хожигдлоо. Пистонс 2004 онд Рашид Уоллесыг авахын өмнөхөн л энэн шиг олон дараалж хожигдож байсан ба түүнээс хойш 5 дараалж хожигдож байсан удаагүй. Харин Хорнетс 24 цагийн өмнө Кливлендэд хожигдсон ч өнөөдөр хожсоноор 24 хожил, 13 хожигдолтой болж байна.

“Нью-Йорк” - “Филадельфи” - 97:107 (25:26, 25:26, 16:24, 31:31)

Н: Игуодала - 28 оноо + 10 самбар. Миллер - 27 + 8 дамжуулалт. Уильямс - 15.
Ф: Харрингтон - 26 + самбар. Ричардсон - 19. Чандлер - 17.

Филли ийнхүү 7 дахь дараалсон хожлоо авснаар 2 сарын дараа дахин хожлын 50 хувьд хүрч байна. Никсийн эсрэг Андре Игуодала 28 оноо, 10 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлэв. Ер нь Игуодала Элтон Брэндийг гэмтсэнээс хойш маш сайн тоглож байгаа. Тэрээр сүүлийн 14 тоглолтын 11-т нь 20-оос дээш оноо авсан байна. Брэнд Даваа гаригт Далласын эсрэг тоглолтонд оролцох бөгөөд мөрний гэмтлийн улмаас сар гаруй талбайд гараагүй байгаа.

“Хьюстон” - “Майами” - 93:86 (25:21, 20:15, 24:28, 24:22)

Х: Яо Мин - 26 + 10 самбар. Алстон - 22. Уэфер - 17.
М: Уэйд - 29 + 9 дамжуулалт. Марион - 20 + 10 самбар. Бисли - 12.

Яо Минийг хамгаалах тоглогч Хитэд байсангүй. Тэрээр бүх 12 довтолгооноо амжилттай болгож, Рокитсын рекордыг тогтоожээ. 1976 онд Жо Мэривитер Атлантагийн эсрэг бүх 10 үидэлтээ амжилттай болгож байсан нь Рокитсын өмнөх дээд амжилт юм байна.

Хожигдсон багийн лидер Дуэйн Уэйд эхний үед лигт элссэнээсээ хойш 3000 дахь довтолгооноо амжилттай болгожээ. Тэрээр 3000-ын босгонд хүрсэн Хитийн түүхэн дэх 3 дахь тоглогч боллоо. Алонзо Моурнинг (3455), Глен Райс (3604) нар өмнө нь 3000-аас дээш довтолгооноо амжилттай болгож байж.

“Чикаго” - “Сан-Антонио” - 87:92 (17:28, 26:15, 16:22, 28:27)

Ч: Гордон - 20. Носиони - 17 + 15 самбар. Денг - 12 + 10 самбар. Роуз - 12 + 8 дамжуулалт.
С: Жинобили - 21. Паркер - 20 + 8 дамжуулалт. Данкан - 18 + 14 самбар.

“Денвер” - “Орландо” - 88:106 (23:26, 25:21, 22:32, 18:27)

Д: Клейза - 26 оноо. Биллапс - 18.
О: Туркоглу - 31. Льюис - 23. Нельсон - 23.

Орландо Мэжик лигийн топ багуудын нэг гэдэг нь тодорхой. Мөн аварга болох магадлалтай 5 багийн нэг гэдэг нь ч харагдаж байна. Өрнөд бүсээр аялсан 4 тоглолтоо бүгдийг нь хожлоо. Спэрс, Лейкерс, Денвер гээд дандаа хүчтэй багуудыг хожсон болохоор Мэжикийг өндрөөр үнэлэхээс аргагүй. Эдгээр 3 баг нь Өрнөдийн 3 дивизионыг тэргүүлж байгаа багууд. Мөн Орландогийн дараалсан хожлын тоо нь 7 боллоо.

“Клипперс” - “Милуоки” - 101:92 (32:30, 20:23, 25:23, 24:16)

К: Скиннер - 18. Кэмби - 18 + 11 самбар. Гордон - 14.
М: Р. Жефферсон - 26. Редд - 21.

Клипперсийн 12 дараалсан хожлын хар цуврал ийнхүү нэг зогсдог юм байж. Гэхдээ л бас нэгэн лидер нь гэмтлээ. 4-р үед Кэмби зүүн шагайгаа гэмтээсэн байна. Барон Дэвис, Зак Рэндольф, Крис Каманн нар гэмтэлтэй байгаа.

“Даллас” - “Юта” - 115:108 (17:23, 38:28, 28:30, 32:27)

Д: Новицки - 39. Терри - 22. Басс - 17+ 9 самбар.
Ю: Уильямс - 30 + 9 дамжуулалт. Окур - 23 + 11 самбар. Си. Жэй. Майлс - 15.

Дирк Новицкигийн супер тоглолт Далласын 4 дараалсан хожигдлын цувралыг зогсоолоо. Дирк 20 шидэж, 16-г нь оновчтой болгон 39 оноо авсан бол Жейсон Терри 22 оноогоор багтаа тусалжээ.

Дирк 18000 дахь оноогоо энэ тоглолтонд авсан бөгөөд нийт оноогоороо бүх үеийн түүхэнд 55-д, одоо тоглож байгаа тоглогчдоос 7-д бичигдэж байна.



Цэрэг Майлзыг аврах нь

Дуулиан дагуулахдаа алдартай сагсан бөмбөгч Дариус Майлзтай гэрээ байгуулах сонирхолтой баг НБА -д тун цөөхөн байдаг байв. Гэтэл тэрхүү таагүй статус нь хоёр жилийн дотор эрс өөрчлөгдөж мань эр өдгөө бүх лигийнхний анхаарлын төвд байна. Тэрбээр НБА -д очихоосоо л шуугиан дэгдээжээ. Учир нь их сургуульд элсэхэд оноо дутсан тул өөрийнхөө нэрийг 2000 оны НБА -н драфтад дэвшүүлсэн юм. Азаар тэр ‘Лос Анжелос Клипперс’ -н тоглогч болж , эхний улиралдаа дунджаар 10 оноо , зургаан самбар аван шинэ тоглогчдын ‘бэлгэдлийн тавд’ нэрлэгджээ. Гэвч дараа онд ‘Кливленд’ рүү худалдагдаж , 2004 онд ‘Портлэнд’ -н харьяат болов. Шалтгаан нь үндсэн тавтад тоглох чадваргүй , хамт олонч байх чанаргүй гэсэн ‘онош ‘байв. Дээрх тодорхойлолт үнэний ортой байсныг 2004-2005 оны улирал гэрчилж өглөө. Майлз үндсэн бүрэлдэхүүнд багтахгүй байгаадаа шаралхан дасгалжуулагч Морис Чиксийг ‘тэр удахгүй халагдана’ хэмээн гоочилж , багийн нөхөд болох Бонзи Уэлс , Зак Рендольф , Стив Паттерсон , Рашид Уоллесыг ‘Жеил Блаззерс’ хэмээн доромжилсон юм. Түүгээр ч зогсохгүй ,тэднийг хар тамхичин , согтуугаар машин жолооддог гэж гүжирдсэн аж.



Энэ дуулианы анир тасраагүй байх үед Дариус хүнд бэртэл аван хоёр сарын турш талбайд гарсангүй. Гэтэл гэмтэл нь спортоор хичээллэхэд харш гэсэн оношийг эмч гаргаснаар тэрээр 2006 он зодог тайлахаар аргагүй болжээ. Эдгээд тоглолчоосоо салсандаа ‘Портлэндчүүд’ -н санаа нь амарч , 18 сая долларыг хоёр жилд төлөх хариуцлагаасаа мултарсандаа эзэд нь баясав. Ийнхүү Майлз сагсан бөмбөгчийн хувиар мартагдаж эхэлж байтал ‘Бостон’-ы ерөнхийлөгч Дэнни Эйнж 208-2009 оны улиралын эхэнд түүнийг бэлтгэлийн лагертаа урилаа. Тэдний тохироо нь талбайд эргэн гарах тухай байв. Майлз ч зориг шулуудаж , бэлтгэлийн зургаан тоглолтонд ид хавтай тоглосон байна. Ачааллаас болж сэдэрнэ гэж оношлогдсон гэмтэл нь ч зовоосонгүй. Тиймээс ‘Селтикс’ -н үндсэн тоглогч болох яриа үүслээ. Гэвч үүнд нь тус багийн хоёр тоглогч Бриайн Скалабрини , Сэм Кэссэл саад болж байлаа. Өөрөөр хэлбэл гурав дахь плеи-меикерийн орон зай тэнд байсангүй. Гэхдээ түүнээс илүү гамшгийг экс баг ‘Портлэнд’ нь тарьсаар байна. Эмнэлэгийн шинжилгээгээр спортоо орхисон тоглогч эргэн ирвэл харьяалагдаж байсан баг нь үйлчилж байсан гэрээнийх нь цалинг бүтнээр олгох дүрэмтэй. Тиймээс тэд экс тоглогчийнхоо эсрэг компанит ажил өрнүүлж , түүнийг элсүүлсэн клубыг шүүхэд өгөхөө мэдэгдэн бөөн шуугиан дэгдээгээд байна. Үүнд нь НБА -н цөөнгүй багийн эзэд дургүйцэж ,өөр өөрийн мэдэгдлийг хийсэн ч ч Дариустай гэрээ байгуулж зүрхэлсэнгүй. Харин лигийн Үйлдвэрчний эвлэл болон тоглогчид Майлзын талд зогсохоо дуулган түүнд бүх талаар туслаж байна. Уг нь ‘Менфис’ -н ерөнхий менежер Майлзтай 10 хоногийн гэрээг дахин сунгах болзолтойгоор байгуулсан. Үүний дүнд сагсан бөмбөгч хэд хэдэн тоглолтонд оролцжээ. Гэвч саяхан шинэ баг нь түүнтэй үзэглэсэн тохироогоо хүчингүй болгосноо мэдэгдэв. Албан бус мэдээллээр менежер Крос Уоллес , Портлэнд -н түрэмгий эздийн дарамтанд орж ийм шийдвэр гаргасан гэнэ. Хэрэв Майлзын НБА -д тоглосон тоглолт нь (спортдоо эргэн ирснээс хойш) 10-т хүрвэл ‘Треил Блэйзерс’ түүнд 18 саяыг үг дуугүй төлөх юм. Өдгөө түүнд дээрх 10 тоглолтын босгод хүрэхэд хоёрхон тоглолт дутуу байна. Асуудал яаж дуусах бол оо.



Спэрс - Лейкерсийн “зэрлэг” тоглолт

УБ-ын цагаар 1-р сарын 15-ны өглөө НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Сонирхолтой тоглолтууд олон явагдсан бөгөөд 3 удаа цаг сунгасан тоглолт ч болсон. Гэхдээ лигийн топ багуудын төлөөллүүд болох Спэрс - Лейкерсийн тулаан хамгийн “амттай” нь байлаа.



Өчигдрийн тоглолтонд Лейкерс Хьюстонд 1 оноогоор хожигдож явахад Коби Шейн Баттьерийн хамгаалалтын эсрэг холын зайн шидэлтээ оновчтой болгон, улмаар Лейкерс хожсон. Спэрсийн эсрэг энэ дүр зураг давтагдах тун дөхлөө. 4-р үед Спэрс 11 онооны илүү хожиж байсан ч оноог бариулж, По Газолийн дундын шидэлтийн дараа бүр 1 оноогоор хожигдож эхэлсэн. Харин Данканы довтолгоо амжилттай болж, Спэрс дахин нэг оноо илүү болсон ч Кобигийн эсрэг Рожер Мэйсоны хамгаалалт юу ч болсонгүй, Коби хожлын байж болохоор 3 оноо авч, тоглолт дуусахад 12 секунд үлдээд байхад тооны харьцаа 111-109 буюу Лейкерс 2 оноо илүү болов. Спэрс сүүлчийн завсарлагаа авч, довтолгооны хувилбараа сонгоод бөмбөгийг тоглолтонд оруулах болоход Лейкерсийн сайн хамгаалалт тэдний төлөвлөсөн довтолгоог хийх боломжийг олгоогүй ч Рожер Мэйсон бөмбөгийг хүлээж аваад шууд шидлээ. Фишерийг алдаа хийснийг илтгэсэн шүгэл дугарлаа, бөмбөг ч цагирагт орлоо. Коби тэнд ихэд бухимдаж байна. Мэйсон нэмэлт шидэлтээ амжилттай болгож, Спэрс 1 оноо илүү. 10 секунд үлдсэн. Лейкерсийн тайм-аутын хугацаа дуусч, довтолгоо эхэллээ. Мэдээж Кобид бөмбөг байв. Кобиг Мэйсон хамгаалж байтал Жинобили нэмж ирэв. Коби 2 хамгаалагчийг аргалаад шидэж чадах байсан ч сул байсан Аризад дамжуулалт өгч, Ариза довтолж байхдаа илүү алхалт хийжээ. Ийнхүү Спэрс хожлоо.

Рожер Мэйсон хожлын гол эзэн болсон бол түүнийг хамгаалж байсан Дерек Фишер, мөн илүү алхалт хийсэн Тревор Ариза нар Лейкерсийн хожигдлын буруутнууд. Кобигийн Аризад дамжуулалт өгөх шийдвэр ч буруу байсан байж болох юм.

“Дараагийн удаа энд ирэхэд өнөөдрийнх шиг ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна” гэж Фишер хэлжээ. Харин Коби “Энэ бол зүгээр л зэрлэг тоглолт байлаа” гэсэн байна.

Мөн Голден Стэйт - Сакраменто багууд 63 минут тоглолоо. Өөрөөр хэлбэл 3 удаа цаг сунгав. 3 дахь нэмэлт цаг дуусахад 1.6 секунд дутуу байхад Жон Сэлмонс дундын шидэлтээ амжилттай болгож, багтаа хожил авчирсан байна. Хамгийн сүүлд Голден Стэйт 2004 оны 11 сарын 23-нд Нью-Орлеанстай 3 цаг сунгаж байж. Харин Кингз 2001 оны 2 сарын 23-наас хойш 3 цаг сунгаагүй байсан байна.

Индиана - Детройтын тоглолт ч нэмэлт цагт шийдэгдэж, талбайн эзэн Пейсерс хожлоо. Ингэснээр Детройт 3 дараалан хожигдож байна. Харин Пейсерс энэ улиралд нэмэлт цагт анх удаа хожлоо. Өмнө нь цаг сунгасан 4 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байжээ.



Визардс Г.Аренас,「Бэртэл маань бүрэн эдгэх болоогүй」




Өвдөгний бэртэлээс болоод багаасаа удаан хугацаанд хөндийрсөн Вашингтон Визардсийн Гелбэрт Аренас орон нутгийн сонин “Вашингтон пост”-д одоогийн биеийн байдлийнхаа талаар ярицлага өгчээ.  

17 сарын хугацаанд 3 удаа мэс засалд орсон Аренас өнгөрсөн жилийн 12 сарын дундуур эргэж ирэн гэгдэж байсан ч одоогийн байдалаар тоглох байтугай багийнхантай бэлтгэл хийж эхлээгүй байна. Аренас “Үнэнийг хэлхэд, Бэртэл маань бурэн эдгэх болоогүй, (хэзээ тоглох вэ) гэдгийг би сайн мэдэхгүй байна” гэж дээрх сонинд өгүүлжээ.  

“Агент 0” хэмээх хочитой Аренас кареертаа нийт 431 тоглолтонд орж, 22.8 оноо, 5.5 ашигтай дамжуулалт, 3.9 самбар, 1.8 таслалт дунджилаад байна. 2005-06 улиралд 29.3 оноо, 6.1 дамжуулалт хэмээх өдөр үзүүлэлт үзүүлсэн байна. НБАд оноо авдаг холбон тоглогч хэмээн өндөрөөр үнэлүүлэн, ноднин бэртэлээсээ болоод 13хан тоглолтонд орсон ч оффоор багтайгаа 6 жил 120 сая долларийн гэрээ үзэгэлсэн билээ.



Коби, Ховард - 7 хоногийн шилдгүүд

Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайант, Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард нар тус тусын бүсийнхээ долоо хоногийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.



Дуайт Ховардын баг өнгөрсөн 7 хоногт Вашингтон, Сан-Антионо болон Атлантатай 2, нийт 4 тоглолт хийж, бүгдийг нь хожсон байна. Эдгээр тоглолтуудад Ховард бүгдэд нь дабл-дабл хийж, багаа оноогоор 2 удаа, самбараас авалтаар 3 удаа тэргүүлжээ. Ховард лигийн самбараас авалт болон блок шотоор тэргүүлж байгаа бөгөөд лигийн түүхэнд өмнө нь 3 тоглогч л дээрх 2 үзүүлэлтээр лигийг нэгэн зэрэг тэргүүлсэн юм байна.

Харин Лейкерс өнгөрсөн 7 хоногт 3 хожиж, 1 хожигдсон ба 30 ялалт байгуулсан Өрнөд бүсийн анхны баг болсон. Уириорз, Пейсерс, Хит багуудыг хожиж, Нью-Орлеанст хожигдсон. Коби 1 сарын 9-нд Пейсерсийн эсрэг 36 оноо авч, улирлын хамгийн их 13 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Мөн өнгөрсөн 7 хоногт Кливлендийн ЛеБрон Жеймс, Рокитсын Фон Уофер, Хитийн Дуэйн Уэйд, Нетсийн Винс Картер, Филлигийн Андре Игуодала болон Андре Миллер, Портлэндийн ЛаМаркус Олдриж, Ютагийн Пол Миллсап нар сайн тоглоцгоосон байна.

Өнөөдөр НБА-ын талбайд 6 тоглолт боллоо.

Өнөөдрийн одод:

- Мехмэт Окур, Юта. Пейсерсийг хожход авсан 43 оноо нь түүний хувийн дээд амжилт юм.

- Пол Пирс, Селтикс. Торонтогийн эсрэг авсан 39 оноо нь Пирсийн энэ улирлын дээд оноо юм. Мөн тэрээр нэмэлт цагт 9 оноо авч, баг нь хожход гол нөлөө үзүүлсэн.

- Трэвис Аутлов, Портлэнд. Энэ улирлын дээд 33 оноо авсан. Баг нь Чикагог 109:95-аар хожсон.

-Брук Лопес, Нетс. Өөрийн дээд амжилт 31 оноогоо авч, Нетс нэмэлт цагт Оклахомаг хожлоо.



Миннесота 2009 оны “шилдэг баг”

Өнөөдөр НБА-ын талбайд 6 тоглолт боллоо. Миннесота Тимбервульвз 5 дахиа дараалан хожиж, 2009 он гарснаас хойш нэг ч хожигдоогүй явна.



“Миннесота” - “Милуоки” - 106:104 (19:28, 32:32, 27:23, 28:21)

Мин: А. Жефферсон - 20. Карни - 22. Телфейр - 17.
Мил”: Редд - 32. Р. Жефферсон - 29. Риднаур - 12 + 9 самбар .

Миннесотагийн дасгалжуулагч Кевин МакХэйл 1-р үед 2 техникийн алдаагаар торгуулж, талбайг чөлөөлсөн, мөн тэдний лидер Эл Жефферсон 1:29 дутуу байхад 6 дахь хувийн алдаагаа хийж, тоглолтыг чөлөөлсөн ч Миннесота Милоукиг 2 онооны зөрүүгээр хожиж чадлаа. Энэ нь тэдний 5 дахь дараалсан хожил бөгөөд 2005 оны 12-р сараас хойш анх удаагаа 5 дараалж хожлоо. Мөн 2009 он гарснаас хойш хожигдол үзсэнгүй.


Дариус Майлз хэмээх өсөх ирээдүйтэй тоглогчийг өнгөрсөн улирлын төгсгөлд Портлэнд багаасаа хассан бөгөөд шалтгаан нь Майлзийн гэмтэл түүнийг НБА-д тоглох боломжгүй хэмээн Портлэндийн эмч нар үзсэн явдал юм. Уг нь тэрээр Портлэндээс 18 сая долларын цалин авах гэрээтэй байсан ч багаасаа хасагдсанаар уг цалингаа авч чадахгүйд хүрсэн юм.

Харин энэ улирлын өмнө Бостон Селтикс Майлзыг багтаа авсан бөгөөд улирлын өмнөх хяналтын 6 тоглолтонд Бостоны бүрэлдэхүүнд тоглосон юм. Лигийн дүрэм ёсоор Майлз 10 буюу түүнээс дээш тоглолтонд оролцох юм бол Портлэнд багаас уг 18 сая долларын цалингаа авах эрхтэй юм. Улирлын өмнөх тоглолтын тоог энэ 10-т багтаахаар лигийн удирдлагууд шийдвэрлэсэн байна. Ингээд түүнд 4 тоглолт хэрэгтэй гэсэн үг. Гэвч Бостон улирал эхлэхээс өмнө Майлзыг мөн л багаасаа хассан байна. Харин саяхан Мемфис түүнийг багтаа авч 2 тоглолтонд оролцуулаад багаасаа хассан байна. Өөрөөр хэлбэл лигт дахин 2 тоглолт хийх юм бол Портлэнд 18 сая доллараа Майлзд өгөх болох болоод байв. Яг энэ үед Портлэндийн ерөнхийлөгч Лэрри Миллер лигийн бусад 29 багт хандан Майлзтай гэрээ байгуулахгүй байхыг хүссэн байна. Энэ явдал олон хүнийг дургүйг хүргэсэн гэхэд болно. Үйл явдал ийн өрнөж байтал Баасан гаригт Мемфис Майлзтай 10 хоногийн гэрээ байгууллаа. Майлз энэ хугацаанд 2 тоглолтонд л оролцох аваас 18 сая доллар халааслах болно. Юу болохыг харж л байя.



Бостон 3-р байр луу уналаа

УБ-ын цагаар Бямба гаригийн өглөө НБА-ын талбайд 12 тоглолт боллоо. Эдгээрээс хамгийн анхаарал татаж байсан тоглолт нь яах аргагүй Кливленд - Бостоны тоглолт.



Өнгөрсөн улирлын плей-оффт 7 тоглолт хийж байсан 2 баг Кливлендэд тоглож, ЛеБрон 38 оноо, 7 самбараас авалт, 6 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт, 3 блок шот хийн, талбайн эзэд 15 онооны зөрүүгээр хожлоо.

Кливленд хожсоноороо одоогоор бүсдээ хамгийн шилдэг баг гэдгээ харууллаа. Харин лигийн хамгийн шилдэг баг байж чадах уу? Лейкерстэй тоглосных нь дараа энэ асуултын хариуг хайя.

Кливленд 20 оноогоор давамгайлж эхлэх үед ордонд цугласан хөгжөөн дэмжигчид ЛеБрон Жеймсийг “MVP” хэмээн нэгэн дуугаар тунхаглаж байлаа. Кливлендийн фэнүүд азнах хэрэгтэй. Баруун эргийн Лос Анжелес хотынхон Коби Брайантийг бас тийн өргөмжилж байгаа.

Кавальерс энэ улиаралд талбай дээрээ хожигдоогүй хэвээр үлдэж байна. 19-0.

Харин Бостон бүгдийг бишрүүлсэн 27-2 амжилтынхаа дараа 2-7 болоод байна. Мөн 4 дараалж хожигдлоо. Тэд юуг буруу хийгээд байна аа. Ямар ч байсан Пол Пирс “Бид сайн байгаа” гэж хэлж.

Кавальерс дараагийн 7 тоглолтынхоо 6-г нь айлын талбайд хийх бөгөөд Өрнөд бүсээр хийх 4 тоглолт тэднийг хүлээж байна.

Бостон хожигдсоноор бүсдээ 3-т бичигдэх боллоо. Тэдний дээр Кливлендээс гадна Орландо бичигдэж байна. Орландо өнөөдөр Атлантаг хожсоноор 11 дараалан талбай дээрээ хожлоо. Нийтдээ энэ улиралд талбай дээрээ 16-3 болоод байна. Өнгөрсөн улиралд 25-16 амжилт үзүүлж байж.

Аллен Айверсон 11 сарын 3-нд болсон наймаанаас хойш анх удаа Денверт эргэн ирж, түүний 3 дахь баг Детройт, 2 дахь баг Денверийг нь хожлоо. Айверсоны хэлж байгаараар энэ тоглолт талбай дээрээ тоглож байгаа юм шиг л санагдсан гэнэ.

Коби ээлжит удаагаа тоглолтын шийдвэрлэх шидэлтийг амжилттай болголоо. Энэ удаагийн хохирогч нь Индиана. 23 секунд дутуу байхад тэрээр бөмбөгийг эзэмшиж эхэлсэн бөгөөд Жарет Жакийн хамгаалалтын өөдөөс дундын шидэлтээ амжиллтай болгосны дараа 3 секунд л үлдсэн байлаа. Үлдсэн хугацаанд Пейсерс довтолсон ч 100 секундын завсарлагаанаар Жефф Фостерт бөмбөгөө дамжуул л гэж ярьсан бололтой, Фостер бөмбөгийг авч дэмий зогссоор цаг дуусгасан юм.

Өнгөрсөн 12 сарын 2-нд Пейсерс Трой Мэрфигийн ачаар Лейкерсийг ганц оноогоор хожиж байсан юм.



Данкан, Дирк муу тоглосон ч Даллас, Спэрс хожлоо

Өнөөдөр НБА-д 2 тоглолт боллоо. Дирк Новицки сайн тоглоогүй ч Жейсон Киддийн туршлагаар Даллас Нью-Йоркийг хожлоо.



Даллас талбай дээрээ Никсийг ийнхүү 9 дараалан хожиж байна. Хамгийн сүүлд 1999 оны 12 сарын 16-нд л Никс Далласт хожил авч байж.

Уг нь энэ тоглолтонд Никс дажгүй л тоглосон ч төгсгөл муу хийлээ. Ялангуяа Крис Духон эхний хагаст 9 довтолгооноо бүгдийг нь амжилттай болгож 22 оноо авсан ч 2-р хагаст ердөө 2-хон оноо авсан байна. Харин Нэйт Робинсон холын зайн 9 шидэлтийнхээ ганцыг нь л оновчтой болгожээ. Тэрээр сүүлийн 5 тоглолтонд холоос 30 шидэж 3-г нь л хийсэн байна.

Улирлын эхний 33 тоглолтыг өнжсөн Эдди Карри өнөөдөр Далласын эсрэг тоглолтонд оролцсоноор энэ улирлын анхны тоглолтоо хийжээ.

Даллас 22-13 амжилтаар бүсдээ 5-д бичигдэж байна. Харин Никс 13-21 амжилттайгаар бүсдээ 12-т бичигдэж байна.

Тим Данкан энэ тоглолтонд байхгүйтэй адил байсан ч Спэрс Клипперсийг хялбар хожлоо. Ийнхүү Клипперс 9 дараалан хожигдож байна. Харин Спэрс сүүлийн 10 тоглолтноос 9 дэх хожлоо авлаа.

Данкан улирлын тоглолтонд 20-оос дээш минут тоглосон л бол өмнө нь хэзээ ч 10-аас доош оноо, 5-аас бага самбараас авалт хийж байгаагүй юм байна. Өнөөдөр тэрээр 31 минут тоглохдоо 8 оноо, 4 самбараас авалт авсан байна.

“Даллас” - “Нью-Йорк” - 99:94 (27:29, 27:30, 26:19, 19:16)

Д: Ховард - 19 оноо. Кидд - 16. Басс - 12 + 11 самбар.
Н: Дюхон - 24. Чендлер - 20. Ли - 13 + 15 самбар.

“Сан-Антонио” - “Лос-Анджелес” - 106:84 (16:22, 27:22, 32:25, 31:15)

С: Паркер - 19. Мэйсон - 18. Финли - 15.
Л: Торнтон - 21. Гордон - 21. Коллинз - 16.



Дуэйт Ховард тэргүүлсээр л…



НБАгын бүх ододын гарааны таван тоглогчыг нэрлэх санал асуулга үргэлжилсэн хэвээр байна. Энэ удаад баруун бүсийн довтлогчдыг эс тооцвол онцын өөрчлөлт гарсангүй. Урьд нь саналаар илүү байсан Финиксийн Амаре Стаудаймерийг Денверийн од Кармело Энтони ойролцоогоор 9,000 хүний саналаар давж гараад байгаа гэнэ.

Санал асуулгыг урьдын адил Орландогын залуу од Дуэйт Ховард 2,102,368 хүний саналаар итгэлтэй тэргүүлж байна. Ингэсэнээр түүний хувьд энэ удаагын санал асуулганд хамгийн түрүүнд хоёр сая хүний санал авсан боллоо. Зүүний төвүүдээс 76чуудын Самуйл Далембэрт 257,527 хүний саналаар хоёрт явж байгаа юм. Харин довтлогчдоос Лэброн Жэймс 1,940,162 хүний саналаар тэргүүлж, удаад нь Бостоны Кевин Гарнэтт 1,375,815, Торнуудын И Женлеин 1,216,348 хүний саналаар 3т явж байна. Ер нь бол Бостоны Гарнетт, Хятадын И хоёрын хооронд нилээн ойролцоо явж байна, санал асуулга дуусах сүүлийн өдрийг хүртэл хятадууд хүний илүүгээр түрий барьж төрийн бодлого явуулж илүү гарахыг үгүйсгэхгүй. Харин зүүний хамгаалагчдаас Майамигийн Дуэйн Уэйд 1,818,717 хүний саналаар нэгт, Детройтын Аллен Айверсон 1,278,600 хүний саналаар хоёрт итгэл төгс тэргүүлж байна. Цагтаа цалгиж Бүх Ододын тоглолтын гол чимэг нь байсан Винс Картер 856,498 хүний саналаар гуравт явж байна.

Харин баруунаас Коби 1,903,798 хүний саналаар бусад тоглогчидоо тэргүүлж буй бол түүний араас Хиюстоны Т-МК 1,216,224, Нью Орленсийн залуу од Крис Пол 1,059,161 хүний саналаар хоёр ба гуравт явж байна. Төвүүдээс Хятадын Яо Мин 1,758,499 хүний саналаар нэгт, Финиксийн Шак 1,006,383 хүний саналаар хоёрт явж байна. Харин довтлогчдоос Тим Данкан 1,454,918 хүний саналаар итгэл төгс тэргүүлж буй, харин хоёрт дээр дурдсан Денверийн од Мело 905,121, Финиксийн Амаре Стаудаймер 894,660 хүний саналаар гуравт орж байна. Түүгээр ч үл барам Хиюстоны Рон Артест 890,992, Далласын Герман од Дирк Новицки 837,482, Лос Анжлес Лэйкерсийн гол довтлогч Испани гаралтай Пао Гасол 618,943 хүний саналтай тус тус удаалж байна.



Бостон “будилж” явна

Бостон Селтикс дахин хожигдлоо. Тэд өнөөдөр талбай дээрээ Хьюстон Рокитсийг барсангүй. Ингэснээр сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь хожигдож байна.



Өнгөрсөн оны 11 сарын 14-нөөс хойш талбайдаа хожигдоогүй байсан цуврал нь ийн зогслоо. Лигийг тэргүүлэгч байраа Лейкерст, бүсийг тэргүүлэгч байраа Кливлендэд алдсан тэд одоо бүсдээ 3-т бичигдэж байгаа Орландогоос ердөө ганц хожлын илүүтэйгээр 2-рт бичигдэж байна. Ер нь лигийн түүхэнд бичигдэхүйц олон дараалж хожсон багууд тэрхүү цуврал нь зогсохоор хэсэгтээ “миардаг” бололтой. Үүнийг доорх хүснэгтээс харна уу.

Кливденд Кавальерсийн талбайдаа дараалж хожсон хожлын тоо 18 боллоо. Өөрөөр хэлбэл энэ улирал эхэлснээс хойш талбайдаа тэд нэг ч хожигдсонгүй. Кавальерс талбайдаа улирлын эхний 18 тоглолт дараалан хожсон 1лигийн түүхэн дэх 12 дахь, 1995-96 оны Чикаго Буллзээс хойшхи анхны баг болж байна. 1995-96 оны улиралд Чикаго Буллз “Юнайтед Центр” ордондоо улирлын эхний 37 тоглолт дараалан хожиж, лигийн дээд амжилтыг тогтоож байлаа. Улиралд нэг баг талбайдаа 41 тоглолт хийдэг бөгөөд төгс амжилт үзүүлэхэд ойрхон байж.

Дорнодын тэргүүлэгч багуудын тоонд багтаж байгаа Орландо-Атланта багуудын тоглолт сонирхолтой болж, Мэжик 4 онооны давуутай хожлоо. Атлантагийн ялагдалд Майк Бибби “үнэтэй хувь нэмрээ” оруулсан гэхэд болно. Тэрээр маш чухал үед ганцаараа хурдан довтолгоо хийсэн ч лэй-апаа алдаж пакталсан.

Миннесота энэ оныг гайхалтай эхэлж байна. Саяхан л энэ улирлын хамгийн муу багуудын нэг гэгдэж байсан тэд 4 дэх дараалсан хожлоо Оклахома Ситигээр авлаа. Гэхдээ бүр 42 онооны зөрүүгээр шүү. Миннесотад Брэндон Ройгоор солигдон ирж байсан Рэнди Фоей сүүлийн хэдэн тоглолтонд маш сайн тоглож байна.

Лигт элссэн цагаасаа л харьцуулагдаж ирсэн Дерон Уилльямсын баг Крис Полын багтай тоглож, Дероны баг илт давуу яллаа. Хэдий Пол илүү олон оноо авч, илүү олон дамжуулалт хийсэн ч багийн амжилт чухал. Бузерийг гэмтэлтэй үед Пол Миллсап маш сайн тоглож байна. Тэрээр 19 тоглолт дараалан дабл-дабл хийж, яг одоо дараалсан дабл-даблаараа лигийг тэргүүлж байна.

Индиан Пейсерс лигийн элит багуудыг хождог мөртлөө хүснэгтэнд хойгуур бичигдэж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн Пейсерсийн золиос нь Финикс Санс. Цаг дуусахаас 0.9 секундын өмнө Денни Грейнжерийн “баззер” шидэлт амжилттай болж, Санс 13 дахь хожигдлоо хүлээв. Грейнжер энэ тоглолтонд 37 оноо авсан бөгөөд тэрээр Пейсерсийн түүхэнд 3 тоглолт дараалан 35-аас дээш оноо авсан анхны тоглогч боллоо.

Портлэнд сүүлийн тайм-аутаа авахад дасгалжуулагч Нэйт Макмиллиан довтлогч Травис Оутлавт “Явж ажлаа хий” гэж хэлжээ. Оутлав ч ажлаа хийн, 8.9 секунд дутуу байхад шидэлтээ амжилттай болгож, Портлэнд Детройтыг нэг онооны илүүгээр хожлоо. Цаг дуусахтай зэрэгцэн шидсэн Айверсоны шидэлт оновчгүй болсноор Пистонсын 7 дараалсан хожил зогссон юм.

По Газоль багаа оноогоор тэргүүлсэн тохиолдолд Лейкерс хождог уламжлал эвдэгдсэнгүй. Газоль Голден Стэйтийн эсрэг 33 оноо авч, өөрийн дээд амжилт 18 самбараас авалт хийснээр Лйекерс Голден Стэйтийн 114-106-аар хожлоо.

Өнөөдөр лигийн ирээдүйтэй гэгдэж байсан 2 залуу тоглогч багаасаа хасагджээ. Солилцоогоор Хитээс Мемфист ирсэн Шон Ливингстон, мөн Дариус Майлз нарыг Мемфис хэрэггүй гэж үзжээ.



NBA нэрний учиг #1



Америкчууд бүхнийг өөрсдийнхөөрөө, бусдаас ялгаатай хийх гэдэг зантай улсууд. Спортод л гэхэд зөвхөн хотоороо, оршин суугаа газраараа овоглоод баг байгуулдаг Европын уламжлалыг эвдэн, ард нь заавал бэлгэдлийн утга бүхий дагавар нэр дагуулдаг тогтолцоог бүрдүүлсэн билээ.
Ан амьтан, техник хэрэгсэл, нутгийн онцлог гээд ямар нэг утга учир агуулсан нэр өгдөг энэ хэлбэрийг бид Америкийн мэргэжлийн том лигүүдийн жишээгээр мэдэх билээ.
Чухам ямар утга, учиртай нэрийг багууд авсан байдгийг цувралаар хүргэж байна.

АТЛАНТИК ДИВИЗИОН
БОСТОН СЕЛТИКС
Байгуулагдсан он: 1946
Байршил: Массачусетс мужийн Бостон хот
NBA-гийн эхлэл гэж хэлж болох Америкийн сагсан бөмбөгийн холбоо (ВАА) үндэс сууриа тавьсан жил “Бостон Гарден Арена”-гийн эзэн Уолтер Браун хотдоо баг байгуулжээ. Ингээд хотын иргэдийн дунд ямар нэр өгөх талаар санал асуулга явуулахад “Хуй салхи”, “Олимпианс” гэхчилэн олон хувилбар ирсэн байна. Гэвч Браун өөрөө “Селтикс” (Британийн арлын оршин суугчдын ерөнхий нэр) нэрийг өгсөн. Бостон хот Америк дахь шотланд, ирландчуудын өлгий бөгөөд 1914-1939 онд Нью-Йоркод “Селтикүүд” гэдэг сагсан бөмбөгийн шилдэг баг байсныг мөн бодолцсон хэмээн тэр тайлбарласан байна.

ТОРОНТО РЭПТОРС
Байгуулагдсан он: 1995
Байршил: Канадын Онтарио мужийн Торонто хот
NBA Канад руу хүрээгээ тэлэхээр болж, Ванкувер, Торонто хотын багуудад 1995-96 оны улирлаас эхлэн тоглох боломжийг олгосон. Үүний өмнө нэр сонгох аян өрнүүлэхэд хамгийн олон дурдагдсан амьтны голдуу 10 нэрийг багийн эзэд мэдэлдээ авсан байна. Ингээд эцэст нь “Рэпторс” гэсэн үгийг сонгожээ. Тухайн үед “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” кино ид гарч байсан нь энэ нэр сонгогдоход нөлөөлсөн гэж үздэг.

НЬЮ-ЖЕРСИ НЕТС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Нью-Жерси мужийн Ист-Рутерфорд хот
Анх Нью-Жерсид байгуулагдахдаа “Американс” нэртэй байсан ба 1968 онд Нью-Йорк руу шилжиж, нэрээ “Нетс” болгон өөрчилсөн. Сагсан бөмбөгийн гол хэрэглэлийн нэг тороор багаа нэрлэсэнд давхар учир шалтгаан бий. Нью-Йоркийн мэргэжлийн спортын бусад баг “Метс”, “Жетс”-ийн хэмнэл, хэллэгтэй ойролцоо үг сонгосон нь энэ юм. 1977 онд буцаад Ист-Рутерфордод очихдоо нэрээ хэвээр үлдээсэн ба “Нетс” 2011 оноос Бруклинд шилжин тоглох болно.

НЬЮ-ЙОРК НИКС
Байгуулагдсан он: 1946
Байршил: Нью-Йорк мужийн Нью-Йорк хот
XVII зуунд Америкт хөл тавьсан голландчууд өнөөгийн Нью-Йорк хотыг бүтээн босгогчид юм. Тиймээс тус хотын голлох өнгө нь улбар шар байдаг. 1946 онд тус багийн үүсгэн байгуулагч Нед Айриш “Никербокерс” нэрийг сонгосон нь учиртай. Никербокер нь хотын нэр Нью-Йорк гэдэгтэй адил утга бүхий голланд үгийн хувирсан хэллэг ба өдгөө “Никс” хэмээн товчлон хэлэх болсон.

ФИЛАДЕЛЬФИ СЕВЕНТИ-СИКСЕРЗ
Байгуулагдсан он: 1939
Байршил: Пеннсильваниа мужийн Филадельфи хот
“Сиракьюз Нэшнлс” баг 1963 онд Филадельфи руу нүүгээд нэрээ сольжээ. Жилийн өмнө уугуул баг “Уорриорз” нь Сан-Франциско руу шилжсэн байсан тул филадельфичууд дахин багтай болсондоо туйлын баяртай байв. Ингээд 1776 онд тус хотод Америкийн тусгаар тогтнолын бичигт гарын үсэг зурсныг бэлгэдэн “Севенти-Сиксерз” нэрийг сонгожээ. Одоо үүнийг “Сиксерз” хэмээн товчлон дууддаг болоод байна.

ТӨВ ДИВИЗИОН
ДЕТРОЙТ ПИСТОНС
Байгуулагдсан он: 1941
Байршил: Мичиган мужийн Оубурн Хиллс хот
Автомашины моторын эд анги үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг Фред Золнер гэгч эр төрөлх Форт Уэйн хотдоо NBL-д тошлох багийг байгуулан, өөрийн ажил үйлстэй холбоотойгоор “Pistons” (Бүлүүр) хэмээн нэрлэжээ. 1948 онд тус баг NВА-д орж, тэр хэрээр нэр хүнд өсөн бяцхан хотдоо томдох болов. Ингээд Золнер 1957 онд багаа Детройтын харьяат болгосон ба “Пистонс” Моторын гэгддэг Америкийн автомашины үйлдвэрлэлийн нийслэлд очсоноор нэр нь тун нийцтэй болжээ.

КЛИВЛЕНД КАВАЛЬЕРС
Байгуулагдсан он: 1970
Байршил: Охайо мужийн Кливленд хот
Бусад багийн жишгээр оршин суугчдаасаа санал аваад, удирдлагууд нь таалагдсан нэр дээр сонгууль явуулахад “Кавальерс” ялсан байна. Энэ нэрийг санал болгосон Жерри Томко “Юунаас ч үл айх зоригтой, дайчин эрсийг бодож морин цэргүүд гэсэн үгийг сонгосон” хэмээн ярьжээ.

ЧИКАГО БУЛЛЗ
Байгуулагдсан он: 1966
Байршил: Иллиноис мужийн Чикаго хот
Багийн эзэд анх “Матадор”, “Тореадор” гэсэн нэр өгөх талаар бодож байгаад “Бухнууд” дээр тогтжээ. Урьд нь тус хотод байгуулагдсан мэргэжлийн бусад баг дандаа нэг үет үг бүхий нэртэй байсан нь “Буллз” гэсэн үгийг сонгоход гол нөлөө үзүүлсэн байна. Энэ нэр нь их хүч чадал, тэсвэр хатуужлын бэлгэдэл аж.

ИНДИАНА ПЕЙСЕРС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Индиана мужийн Индианаполис хот
Анх АВА-д хүч сорьж байгаад 1976 онд NBA-д элссэн тус багийн хөрөнгө оруулагчид хэлэлцээд “Жороо морь” гэсэн утга бүхий энэ нэрийг авчээ. Индиана муж нь морин уралдаанаар Америкт алдартай бөгөөд нутгийнхаа онцлогийг сагсан бөмбөгийн багийн нэрэнд ийн оруулсан байна. Дашрамд сонирхуулахад авто уралдааны пейс-кар гэсэн үг энэ мужийнхнаас үүсэлтэй ба одоо Индианаполист “Инди-500” нэртэй алдартай уралдаан болдог билээ.

МИЛУОКИ БАКС
Байгуулагдсан он: 1968
Байршил: Висконсин мужийн Милуоки хот
Багт нэр өгөх санал асуулгад 14 мянган хүн оролцсоноос Уайтфиш-Бэйгийн уугуул Требликокс гэдэг хүний дурдсан “Буга” гэсэн нэр удирдлагуудад илүүтэй таалагджээ. Требликокс Милуокигийн багт оновчтой нэрийг өгснийхөө төлөө машинаар шагнуулж байсан гэнэ. Висконсин нь Америкийн хамгийн олон буга амьдардаг муж ажээ.

ЗҮҮН ӨМНӨД ДИВИЗИОН
ОРЛАНДО МЭЖИК
Байгуулагдсан он: 1988
Байршил: Флорида мужийн Орландо хот
Хот нь NBA-д багтай болох сургаар орландочууд аль хэдийнэ нэрээ сонгочихсон байжээ. Оршин суугчдын дунд явуулсан санал асуулгад “Хит”, “Мэжик”, “Жүис”, “Тропикс” гэсэн дөрвөн үг хамгийн олон нэрлэгдсэн ба эднээс “Мэжик”-ийг сонгосон. Тус багийг үүсгэн байгуулагчдын нэг, урьд “Филадельфи”-г дасгалжуулж байсан Пэт Уильямс “Орландо бол ид шидийн ертөнц, хотын уриа ч “Соme to the Magic” шүү дээ” хэмээн нэрний учгийг тайлжээ.

ВАШИНГТОН ВИЗАРДС
Байгуулагдсан он: 1961
Байршил: Вашингтон хот
Анх Чикаго хотод байгуулагдахдаа “Пэкерс” (Савлагч) нэртэй байв. Дараа жил нь “Zephyrs” (Сэвэлзүүр салхи) гэж өөрчилжээ. 1963 онд Балтиморт очоод “Буллетс” (Сум) болж, 1972 онд Вашингтон шилжин 1997 оныг хүртэл энэ нэрийг авч явсан. 1997 онд багийн эзэн Эйб Поллин сум гэдэг нь хүчирхийллийн илэрхийлэл хэмээн татгалзаж, “Визардс” гэж нэрлэжээ. Энэ нь хэнээс ч хүч чадал, авхаалжтай байж, гэрэлт ирээдүйг авчрахын бэлгэдсэн нэр хэмээн тайлбарласан.

Атланта Хоукс
Байгуулагдсан он: 1946
Байршил: Жоржиа мужийн Атланта хот
1946 онд байгуулагдсан тус баг Айова мужийн Дэвенпорт, Иллиноис мужийн Молин, Рок Айланд гэсэн гурван хотод “гэртэй” байжээ. Тиймээс анх “Tri-City Blackhawks” нэртэй байв. 1831 онд нутгаа харийн дарангуйлагчдаас хамгаалан индианчуудыг удирдан боссон Саук омгийн ахлагч Хар харцагыг дурсан “Black Hawks” нэрийг сонгожээ. Саук омог нь одоогийн Иллиноис мужийн нутагт байжээ. Энэ баг 1949 онд NBA-д элссэн ба 1951 онд Милуоки руу нүүхдээ нэрээ богиносгон “Хоукс” болгосон ажээ. “Харцагууд” 1955-68 онд Сент-Луист суурьшаад одоогийн байраа олсон байна.

ШАРЛОТТ БОБКЭТС
Байгуулагдсан он: 2004
Байршил: Хойд Каролина мужийн Шарлотт хот
Урьд нь тус хотод байсан “Хорнетс” Нью-Орлеан руу нүүснээс хойш төдий л удалгүй NBA-гийн 30 дахь баг Шарлоттод мэндэллээ. Сагсан бөмбөгийн ширүүн тулааныг үгүйлж байсан хотын оршин суугчид талархлаа илэрхийлж, багийн эзэн Боб Жонсоны нэр нь орсон амьтнаар (Бобкэт нь шилүүсний нэгэн төрөл) багаа нэрлэсэн. Тэгээд ч Каролина орчмын нутагт шилүүс амьдардаг байна. Боб Жонсон “Хэн ч ойд шилүүстэй таарахыг хүсэхгүй нь мэдээж. Үүнтэй адил бид бүгд цэрвэдэг баг болно” хэмээн хөөрөн өгүүлж байлаа.

МАЙАМИ ХИТ
Байгуулагдсан он: 1988
Байршил: Флорида мужийн Майами хот
Майамигийн багийн нэр сонгох сунгаанд 5000 гаруй хүн оролцсоноос “Дал мод”, “Сүүдэр”, “Эрэг” гэж нэрлэе гэсэн санал хамгийн олон иржээ. Гэвч тэднийг “Хит” гэсэн үг бутцохив. Ингэж нэрлэсний дараа оршин суугчид “Нээрээ ч Майами гэхээр хамгийн түрүүнд аагим халуун гэсэн үг толгойнд буух байх аа” хэмээн дэмжсэн байна.



Лейкерс, Бостон хожигдлоо

Өнөөдөр НБА-д 8 тоглолт болсноос өнгөрсөн улирлын финалд үлдсэн 2 баг 2-уулаа хожигдов. Лос Анжелес Лейкерс талбай дээрээ Нью-Орлеанс Хорнетст хожигдсоноор тэдний талбай дээрээ 15 хожсон цуврал зогслоо. Бостон харин Шарлоттыг барсангүй.



“Шарлотт” - “Бостон” - 114:106 ОТ (28:23, 25:24, 19:25, 25:25, 17:9).

Ш: Фелтон - 25. Уоллос - 23. Аугустин - 20.

Б: Пирс - 28. Аллен - 20. Рондо - 16.

19 дараалсан хожил, 27-2 рекордоосоо хойш Бостон Селтикс огт өөр баг мэт болчихлоо. Тэд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожигдоод байна. Өнөөдөр л гэхэд лигийн хамгийн муу довтолгоонтой баг Шарлоттод хожигдов.

Шарлоттын хамгаалагч Рэймонд Фелтон 25 оноо авч багаа тэргүүлсэн бол бусад тоглогчид нь ч жигд сайн тоглов. Багийн хувьцаа эзэмшигч Майкл Жордан тоглолтыг үзсэн бөгөөд ихэнх хугацааг шүүгч Дик Баветтайтай хэрэлдэж өнгөрөөсөн байна.

“Лейкерс” - “Нью-Орлеан” - 105:116 (26:32, 30:29, 36:28, 13:27)

Л: Брайант - 39. Фишер - 19. Одом - 12.

Н: Уэст - 40 + 11 самбар. Пол - 32 + 15 дамжуулалт. Чандлер - 12 + 8 самбар.

Нью-Орлеанс 4-р үед өрсөлдөгчөөсөө 14 оноо илүү авснаар Лейкерсийг талбайд нь хожлоо. Лейкерсийн талбай дээрээ 15 дараалан хожоод байсан цуврал зогсдог нь харамсалтай.

Хорнетсийн Дэвид Уэст нийт авсан 40 онооныхоо 15-ыг нь төгсгөлийн үед авч, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэлээ.

Харин Коби Брайант хэдий 39 оноо авсан ч сүүлийн үед ердөө 2-хон оноо авсан байна. Лейкерсийн амжилт 27-6 болж, Кливлендийнхтэй тэнцлээ. Эдгээр багууд лигийг одоогоор тэргүүлж байна.



NBA сонин хачин



Долоо хоногын шилдэгүүд

Шинэ оны анхны долоо хоногт шилдэгээр тодрогсод бол Детройтийн залуу хамгаалагч Родни Стаккей болон Миннисатогын төвийн тоглогч Олл Жэффэрсон нар. Родни Стаккей Сакраметотой хийсэн тоглолтонд 38 оноо авч багаа тэргүүлж тус тоглолтонд 98-92 оор баг нь хожиход гол нөлөө үзүүлсэн, 23.0 оноо, 5.3 дамжуулалт, 4.5 самбараас авалт тус тус хийж баг нь өнгөрсөн долоо хоногт 4-0, мөн энэ улиралын хамгийн урт дараалсан ялалт болох долоо дараалж ялаад байгаа зэрэг нь хоёр дахь жилдээ тоглож байгаа, Зүүн Мичиган их сургуулыг төгсөгч түүнийг долоо хоногын шилдэгээр нэрлэхэд хангалттай байлаа.

Харин баруун бүсээс Олл Жэффэрсон, багаа 3-1 болоход 27.3 оноо, 12.3 самбараас авалт дунджилсан. 5 жил НБАд тоглож байгаа тэрбээр тав дахь өдрийн орой Алтан Мужтай хийсэн тоглолтонд 32 оноо, 10 самбар хийсэн билээ.

Кевин Гарнетт Стэфон Мэрбэрриг “хүсэмжлэв”

Өдгөө Бостоны их гурвалын нэг болох Кевин Гарнетт тэртээ цагын хамтрагч Стэфон Мэрбэрриг багтаа урьсан байна. Тэрбээр Мэрбэрриг шилдэг холбогчдын нэг хэмээгээд, түүнтэй хамтарч тоглохыг хүсэж байгаа гэнэ. Гарнетт ба Мэрбэрри хоёр хуучны андууд бөгөөд 96-99 оны улиралд хамтдаа Миннисатод хүчин зүтгэж байсан билээ. Стэфон Мэрбэрри багынхаа удирдлагуудтай таарамж муутай байгаа бөгөөд өнөөгийн Никсийн дасгалжуулагч Майк Д’Энтони улирал эхлэсэнээс хойш түүнийг тоглолтонд оролцуулаагүй юм. Жилд 21 саяыг авдаг мөртлөө хийх ажилгүй суудаг Мэрбэрриг өөрийнхөө гэрээг худалдаж аваад хямдхан гэрээтэйгээр Бостонд очиж туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ аваргын бөгж хармаалах боломжтой юм.

Гэмтэл бас дахин

Чикаго Буллсын төвийн тоглогч Дрию Гүүдэн 2 дахь өдөр тоглолтонд оролцох боломжтой гэнэ. Шагайны гэмтлээс болж сүүлийн найман тоглолтыг өнжөөд байгаа юм. Мөн холбогч Кирк Хэйнрич бэлтгэлдээ гарч эхэлсэн гэнэ. Бас Дайчдын гол довтлогчдын нэг Кори Маггети 15 тоглолт өнжсөний эцэст өнөөдөр талбайд гарахаар бэлтгэж байгаа гэнэ. Тэгвэл Лос Анжлес Лэйкерсийн довтлогч Луйк Уолтон хөлний бэртлээс болж 2 долоо хоног талбайд гарахгүй болсон байна. Түүнийг орлож Т. Ариза гараанд гарах гэнэ. Мөн Торонтогын холбогч Жосе Калдерон гэмтлээс болж сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй билээ. Мөн Клипперсийн довтлогч Зач Рандолфын ирэх хугацаа хойшилсоор л. Тэрбээр багынхантайгаа айлын талбайд зочлох аялан тоглолтонд гараагүй бөгөөд ойролцоогоор дахиад хоёр долоо хоног талбайд гарахгүй гэнэ. Мөн төвийн тоглогч Каман нь эмчийн үзлэгээр ороод дахиад хоёр долоо хоног өнжхөөр болсон гэнэ.

Согтуугаар жолоо барьж байсан хуучин НБАгын довтлогч Энтон Уолкерыг Майамид баривчилсан байна. Нэг дэхь өдрийн өглөө түүнийг баривчилсан бөгөөд Энтон Уолкео хар-Мерседес жолоодож байхдаа гэрлээ асаагаагүй байсан бөгөөд энэ үед үүрийн 5:39 болж байжээ гэвч цагдаагын газраас мэдээлсэн байна. Хэд хоногын өмнө Чарл Барклэй мөн согтуугаар жолоо барьж архидан согтуурахыг “дэмжсэн” үйлдэл хийсэн билээ. 3 удаа бүх ододын тоглолтонд нэрлэгдэж байсан тэрбээр 2006 онд Дуэйн Уэйд, Шак нарын хамт Майами Хитэд байхдаа аваргалж байсан билээ.

Солилцоо наймаа

Аллен Айверсон, Чонси Биллапсын наймаагаар Денверт ирсэн Сенегал төвийн тоглогч Чейх Самб нэг жилийн дотор гурван багт данстай болов. Түүний гуравдахь баг нь Лос Анжлес Клипперс. 7.1 фүүт өндөртөй Самбыг авахын тулд драфтын хоёрдугаар бүсийн эрх дээр нэмж мөнгөн төлбөр өгсөн гэнэ. Мөн тэд хамгаалагч Фред Жонс, төвийн тоглогч Пол Давис нарыг чөлөөт тоглогчдын арми луу явуулчихжээ.



Дорнодын лидерүүд хожигдлоо

УБ-ын цагаар Даваа гаригт, орон нутгийн цагаар Ням гаригт НБА-ын талбайд 6 тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлж байгаа 3 баг болох Бостон, Кливленд, Орландо багууд 3-уулаа хожигдлоо. Харин Детройт энэ улиралд анх удаагаа Ням гаригт хожлоо.



“Вашингтон” - “Кливленд” - 80:77 (26:23, 21:20, 21:11, 12:23)

В: Джеймисон - 26+13 самбар. Балтер - 19. Макгуайр - 10+10 самбар.

К: Л.Джеймс - 30+10 дамжуулалт. М.Уильямс - 13. Варежао - 10+10 самбар.

Тоог тэнцүүлэх бүрэн боложмтой довтолгоо хийж байхдаа буюу цаг дуусахад 2.3 секунд дутуу байхад ЛеБрон Жеймс илүү алхалт хийсэн хэмээн бөмбөгөө хураалгаснаар Кливленд бүсийнхээ хамгийн муу багт талбайд нь хожигдлоо.

Тоглолтын дараа Жеймс “Би 10 удаа тэр бичлэгийг үзсэн. Ямар ч илүү алхалт байгаагүй. Шүүгч буруу үлээсэн” гэсэн байна.

Кливленд ийнхүү 27 хожил, 6 хожигдолтой болов. Тэд хожсон бол бүсээ тэргүүлэх боломжтой байлаа. Харин Визардс 7-25 боллоо. Дорнод бүсийн бусад бүх баг 12-оос дээш хожилтой байна.

Визардсын хамгаалагч Гилберт Аренас хагалгаа хийлгэснээсээ хойш анх удаа 2-ын эсрэг 2 тоглосон байна. Гэхдээ Аренасын талбайд гарах хугацаа тодорхойгүй хэвээр.

“Торонто” - “Орландо” - 108:102 (34:22, 22:27, 21:29, 31:24)

Т: Э.Паркер - 26. Бош - 23+11 самбар. Барньяни - 18.

О: Ховард - 39+8 самбар. Льюис - 20+9 дамжуулалт. Нельсон - 15.

Дуайт Ховард 39 оноо авсан ч Орландогийн дасгалжуулагч Стэн Ван Ганди түүнийг 7 торгуулийн шидэлтээ алдсанд сэтгэл дундуур байгаа юм байна. Орландо 6 онооны зөрүүгээр хожигдсон болохоор арга ч үгүй биз.

Энтони Паркер өөрийн улирлын дээд оноогоо авсан бол Крис Бош 23 оноо, 10 самбараас авалт хийж, Рэпторс 4-р үед торгуулийн 15 шидэлтийнхээ 14-ыг нь амжилттай болгосноор Торонто бүсийнхээ лидерүүдийн нэгийг талбайдаа хожлоо.

Торонтогийн Жермайн О’Нил, Хосе Кальдерон нар гэмтэлтэй тул тоглосонгүй. Кальдерон энэ долоо хоногт Милоуки, Вашингтонтой хийх тоглолтыг өнжиж магадгүй юм байна.

“Нью-Йорк” - “Бостон” - 100:88 (25:24, 25:29, 28:15, 22:20)

Н: Чандлер - 31+8 самбар. Харрингтон - 30. Ли - 14+14 самбар.

Б: Пирс - 31. Р.Аллен - 16. Перкинс - 8.

Никс 8 тоглолт дараалан хожигдсон цувралаа өнгөрсөн улирлын аварга Бостон Селтиксийг хожиж зогсоолоо. “Мэдисон Сквэр Гарден”-д Никс хамгийн сүүлд 2005 оны 3 сарын 23-нд л Бостоныг хожиж байжээ.

Бостон 27-2 амжилтаасаа хойш муу тоглож байна. Сүүлийн 6 тоглолтынхоо 4-т нь хожигдлоо.

Энэ улиралд нэг ч тоглоогүй байнаа төвийн тоглогч Эдди Курри энэ долоо хоногт тоглож магадгүй хэмээн Никсийн дасгалжуулагч мэдэгдсэн байна. Харин Бостон Стефон Марбэриг багтаа элсүүлж магадгүй байна. Хэдий огт тоглохгүй байгаа ч Марбэригийн энэ улирлын 21 сая долларын цалинг Никс төлж байгаа юм.



Миннесота 2 дараалж хожлоо

Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо.

“Сакраменто” - “Индиана” - 117:122 (37:33, 30:35, 22:21, 28:33).

С: Мартин - 45 оноо. Жексон - 15 + 10 дамжуулалт.

И: Грейнжер - 35. Форд - 16. Жек - 13.

Гэмтлээсээ эргэн ирснээс хойш 3 дахь тоглолтондоо оролцож буй Кевин Мартин энэ улирлын дээд оноогоо буюу 45 оноо авч, өөрийн дээд амжилт болох холын зайн 7 шидэлтээ амжилттай болгосон ч сүүлчийн 1 минутанд 2 ч чухал холын шидэлтээ алдсанаар түүний Кингз Грейнжерийн Пейсерст хожигдлоо. Грейнжер энэ тоглолтонд авсан 35 онооныхоо 13-ыг нь 4-р үед авсан байна.

Мартин гараанд гараагүй боловч 45 оноо авсан нь 2005 оны 4 сарын 19-нд Портлэндийн Дариус Майлз нөөц тоглогчоор тоглолтонд оролцон 47 оноо авснаас хойшхи хамгийн олон оноо авсан тоглогч болсон байна.

“Шарлотт” - “Милуоки” - 102:92 (21:22, 30:20, 25:21, 26:29).

Ш: Уоллес - 24. Диао - 21. Окафор - 14.

М: Жефферсон - 19. Редд - 17.

2 үдэш дараалан тоглосон 2 баг ээлжлэн хожилцлоо. Өчигдөр 28 онооны зөрүүтэй хожигдож байсан Бобкатс энэ удаа Борис Диау, Жеральд Уоллес нарын сайн тоглолтын ачаар 10 оноогоор хожсон байна.

“Атланта” - “Хьюстон” - 103:100 (22:27, 32:19, 25:31, 24:23).

А: Смит - 29. Мюррей - 17. Бибби - 14 + 14 дамжуулалт.

Х: Лэндри - 18. Вэйфер - 17. Мин - 16 + 15 самбар.

Өмнөх өдөр нь Нью-Жерсид цаг дуусч байх мөчид Винс Картер холын шидэлтээ амжилттай болгосноор Атланта хожигдож байсан бол энэ удаа Майк Биббигийн холын шидэлт багтаа хожил авчирлаа. 1.5 секунд дутуу, тоо тэнцүү байх үед Жо Жонсоны дамжуулалтаар Бибби 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэж, МакГрэйди, Баттьер болон Артистгүй Рокитсыг Хоукс хожлоо.

Хоукс талбай дээрээ ийн 6 дараалж хожиж байна. Нийтдээ энэ улиралд “Филлипс Арена”-даа 15-2 амжилт үзүүлээд байгаа. Харин Рокитс Дорнод бүсээр аялан тоглож байгаа бөгөөд 2 дараалан хожигдлоо.

83005140VB007_NETS_HEAT

“Майами” - “Нью-Жерси” - 101:96 НЦ (14:27, 24:19, 23:17, 24:22, 16:11).

М: Уэйд - 29. Диавара - 19. Бизли - 17.

Н: Дулинг - 23. Картер - 20. Симмонс - 19 + 9 самбар.

Дуэйн Уэйдийн сүүлийн минутанд хийсэн 3 блок шот нь түүний тоглолтын турш авсан 29 онооноос нь илүү чухал байснаар 16 оноогоор хожигдож явсан Хит Нетсийг нэмэлт цагт хожлоо.

Нетсийн оноо болон дамжуулалтын лидер Девин Харрис, Хитийн олон талт Шон Мэрион нар энэ тоглолтонд гэмтлийн улмаас оролцоогүй. Мөн Алонзо Моурнинг энэ сардаа багтан лигт буцан ирэх эсэхээ шийдэх юм байна. Дахин тоглох аваас Хитийн эгнээнд нэгдэх гэнэ.

“Сан-Антонио” - “Филадельфия” - 108:106 (40:19, 26:31, 18:31, 24:25).

С: Данкан - 26 оноо + 12 самбар. Жинобили - 21. Мэйсон - 19.

Ф: Миллер - 28. Игудала - 25. Янг - 19.

Тони Паркер сүүлийн 1 секунд хүрэхгүй хугацаанд довтолгооны самбараас бөмбөг аван, улмаар шидэлтээ амжилттай болгосноор Спэрс талбай дээрээ Филлиг хожлоо. Спэрс ийнхүү сүүлийн 8 тоглолтын 7 дахь хожлоо авч байна. Спэрс эхний үед 40 оноо авсан нь энэ улирлын хамгийн их эхний үеийн оноо болжээ. 12 сарын 6-нд тэд Голден Стэйтийн эсрэг 1-р үед 39 оноо авч байж. Филли Спэрсийн эсрэг хийсэн сүүлийн 17 тоглолтынхоо 16-д нь хожигдож байгаа бөгөөд Сан-Антионод 5 жил хожиж чадсангүй.

“Чикаго” - “Миннесота” - 92:102 (18:17, 21:27, 27:27, 27:30).

Ч: Роуз - 22. Гордон - 17. Томас - 15 + 8 самбар.

М: Фой - 21. Гомес - 19. Жефферсон - 18 + 14 самбар. Лав - 18 + 12 самбар.

Миннесота энэ улиралд анх удаа дараалан ялалт байгуулж үзлээ. Харин азгүй Чикаго сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожигдож байна. Буллзын Кирк Хайнрич, Луол Денг, Дрью Гуден нар гэмтэлтэй байгаа нь тэдний муу амжилтын нэг шалтгаан гэдэг нь тодорхой. Чикаго 14-20 амжилттайгаар Дорнодын 9-д, Миннесота 8-25 амжилттайгаар Өрнөдийн 13-р байранд бичигдэж байна.

83006027GE018_HORNETS_NUGGETS

“Денвер” - “Нью-Орлеан” - 105:100 (28:23, 30:17, 25:31, 22:29).

Д: Энтони - 22. Смит - 17. Биллапс - 14. Нене - 14.

Н: Пол - 30 + 11 дамжуулалт. Уэст - 21. Стоякович - 19.

Денвер Нвю-Орлеансыг 3-р үед 26 оноогоор хожиж явсан ч “бариулах” тун дөхөв. Сүүлийн минутанд хийсэн Кармелогийн оновчтой шидэлт тоглолтыг шийдсэн. Кармело 2 тоглолт дараалан тоглолтын шийдвэрлэх оноог авч байна.

Хорнетсын төвийн тоглогч Тайсон Чандлер өнгөрсөн Портлэндтэй хийсэн тоглолтонд Жоэль Прзибиллатай гар зөрүүлэх шахсанаасаа болж энэ тоглолтыг өнжих шийтгэл хүлээсэн тул Хилтон Армстронг түүнийг орлон муугүй тоглосон.

Денвер Биллапсыг авснаасаа хойш 22 хожиж, 9 хожигдоод байна.



30 баг, 15 тоглолт, 1 үдэш

Өнөө өглөө Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх 30 баг тоглолт хийлээ. Өөрөөр хэлбэл энэ улирлын хамгийн завгүй өдөр байлаа гэсэн үг.

1 “Торонто” - “Хьюстон” - 94:73 (24:14, 24:24, 18:11, 28:24)

Т: Бош - 19. Барньяни - 19. Паркер - 8 + 8.
Х: Уофер - 18 оноо. Мин - 14 + 8 самбар. Скола - 8 + 13.

2 “Орландо” - “Майами” - 86:76 (24:21, 21:23, 22:21, 19:11)

О: Ховард - 15 + 15 самбар. Льюис - 17. Нельсон - 16. Туркоглу - 7 + 11 самбар.
М: Уэйд - 33. Хаслем - 12 + 8. Кук - 10.

3 “Нью-Йорк” - “Индиана” - 103:105 (23:27, 21:26, 33:30, 26:22)

Н: Ли - 26 + 11 самбар. Харрингтон - 27. Робинсон - 15.
И: Жек - 29. Мерфи - 15 + 18. Грейнжер - 22.

4 “Бостон” - “Вашингтон” - 108:83 (28:14, 30:20, 28:21, 22:28)

Б: Пирс - 26. Аллен - 11. Рондо - 10 + 14 дамжуулалт. Гарнетт - 10 + 8 самбар.
В: Жеймисон - 14 + 9. Янг - 15.

5 “Кливленд” - “Чикаго” - 117:92 (32:17, 29:30, 28:25, 28:20)

К: Варежао - 26 + 8 самбар. Жеймс - 16 + 10 самбар + 11 дамжуулалт. Б. Уоллес - 13 + 9 самбар.
Ч: Гордон - 22. Ноа - 8 + 10 самбар. Хантер - 13.

6 “Нью-Жерси” - “Атланта” - 93:91 ОТ (16:21, 13:28, 32:20, 24:16, 8:6)

Н: Харрис - 26 + 11 дамжуулалт. Картер - 18. Лопес - 7 + 11 самбар.
А: Бибби - 22. Смит - 20. Жонсон - 13 + 9 самбар.

7 “Оклахома” - “Денвер” - 120:122 (26:32, 36:21, 34:36, 24:33)

О: Дюрант - 33 + 9 самбар. Грин - 18. Вестбрук - 14.
Д: Энтони - 31 + 9 самбар. Эларио - 27 + 14 самбар. Биллапс - 24.

8 “Детройт” - “Сакраменто” - 98:92 (29:18, 16:26, 28:22, 25:26)

Д: Стаки - 38. Принс - 23 + 10 самбар. Айверсон - 23.
С: Миллер - 25 + 16 самбар. Салмонс - 21 + 8 самбар. Мартин - 20.

9 “Мемфис” - “Сан-Антонио” - 80:91 (20:28, 20:16, 16:23, 24:24)

М: М. Газоль - 15 + 11 самбар. Уоррик - 16. Майо - 12.
С: Данкан - 20 + 10 самбар. Паркер - 19. Боннер - 16.

10 “Миннесота” - “Голден Стэйт” - 115:108 (32:26, 26:31, 33:27, 24:24)

М: Жефферсон - 32 + 10 самбар. Гомес - 21 + 10 самбар. Лав - 19 + 8 самбар.
Г: Жексон - 25. Биедриньш - 18 + 13 самбар. Морроу - 14.

11 “Милуоки” - “Шарлотт” - 103:75 (29:25, 27:19, 20:13, 27:18)

М: Редд - 31. Виллануэва - 27. Жефферсон - 18.
Ш: Диао - 16. Окафур - 11 + 12 самбар. Уоллес - 11 + 9 самбар.

12 “Даллас” - “Филадельфи” - 96:86 (16:20, 24:24, 24:22, 32:20)

Д: Новицки - 31. Дампьер - 10 + 14 самбар. Терри - 21.
Ф: Игудала - 22. Миллер - 17 + 11 самбар. Уильямс - 17.

13 “Финикс” - “Клипперс” - 106:98 (33:15, 29:34, 21:23, 23:26)

Ф: Стадемайер - 23 + 8 самбар. О’ Нил - 17 + 9. Нэш - 9 + 11 дамжуулалт.
К: Кэмби - 19 + 23 самбар. Гордон - 21. Жонс - 16.

14 “Портленд” - “Нью-Орлеан” - 77:92 (16:21, 27:24, 18:16, 16:31)

П: Фернандес - 19. Аутлоу - 16. Олдриж - 13 + 10 самбар.
Н: Уэст - 25. Пол - 17. Поси - 15 + 9 самбар.

15 “Лейкерс” - “Юта” - 113:100 (37:20, 20:23, 24:23, 32:34)

Л: Брайант - 40. П.Газоль - 21+11 самбар. Одом - 14.
Ю: Окур - 21 + 13 самбар. Брюер - 20. Миллсеп - 16 + 17 самбар.



Жеймст барьсан Уэйдийн бэлэг

Өнөөдөр өглөө НБА-д 2008 оны сүүлчийн тоглолтууд боллоо. Дуйэн Уэйд 21 оноо, 12 оновчтой дамжуулалтаар анд найз ЛеБрон Жеймсийнхээ 24 насны төрсөн өдөрт нь бэлэг барьж, Хит Кавальерсийг хожлоо.



Ер нь Жеймс мэргэжлийн тамирчин болсноосоо хойш төрсөн өдрөөрөө 3 тоглохдоо 3-ууланд нь хожигджээ. Өнөөдрийн хожигдлынхоо дараа ЛеБрон “Энэ бол гуниг. Би уйлах нь” гэжээ.

Гэмтлийн улмаас Брэндон Рой энэ тоглолтыг өнжсөн ч Портлэнд талбай дээрээ Бостон Селтиксийг хожлоо. Ингэснээр Бостон сүүлийн 4 тоглолтонд 3 дахиа хожигдож байна. Портлэндээс хашир холбогч Стив Блейк 21 оноо авч багаа тэргүүлсэн байна.

Жо Жонсон 4-р үед 12 оноо авснаар Атланта 6 дахь дараалсан хожлоо авлаа. Мөн сүүлийн 10 тоглолтоос 9-д нь хожоод байна. Харин Индиана 4 дараалж хожигдлоо. Энэ тоглолт Атлантагийн хувьд энэ сарын 12-ноос хойшхи анхны зочлон тоглолт байв. Өмнөх 8 тоглолтоо бүгдийг нь талбайдаа хийгээд байжээ.

Никсийн довтлогч Уилсон Чандлер сүүлийн 4 минутанд 7 оноо авч, тэд 6 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоолоо.

Стив Нэшийн эзгүйд Леандро Барбоза 28 оноо авч багаа тэргүүлэн, Санс Мемфисийг хожлоо. Харин Шакил 24 оноо авч, бүх цаг үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд 8-р байранд бичигдэж эхлэв. Харин Амаре Стаудмайр сүүлийн хэдэн тоглолтонд бүтэлгүй байна. Өчигдөр Оклахоматай тоглоход хувийн алдаа олон хийж, сайн тоглож чадаагүй бол өнөөдөр дөнгөж 2-р үед 2 дахь техникийн алдаагаа аван, талбайгаас хөөгдсөн байна.

Крис Пол 15 оноо, 16 оновчтой дамжуулалт, 10 самбараас авалт хийн, энэ улирлын 3 дахь, нийтдээ 7 дахь трипл-даблаа хийж, Хорнетс Визардсыг хожлоо.

Спэрсийн 5 тоглолт дараалан хожоод байсан ч талбай дээрээ Бакст хожигдлоо. 3.8 секунд дутуу байхад Тим Данкан довтолгоогоо амжилтгүй болгосон байна.

Даллас 29 онооны зөрүүтэй хожигдож байсан ч оноог барьж, улмаар хожлоо. Уг нь 3-р үеийн эхэнд Миннесота 70-41 харьцаатай хожиж байлаа. Жейсон Терри 2-р хагаст 24 оноо авсан байна.

3 долоо турш гэмтэлтэй байсан Кевин Мартин эргэн ирж, 20 оноо авснаар Сакраменто 6 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоолоо.



Коби, ЛеБрон 7 хоногийн шилдэгүүд

Кливленд Кавальерсийн довтлогч ЛеБрон Жеймс, Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайант нар өнгөрсөн 7 хоногийн лигийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.



Жеймсийн баг өнгөрсөн 7 хоногт Рокитс, Визардс, Хитийг талбай дээрээ хожсоноор энэ улиралд “Quicken Loans Arena”-даа 16-0 амжилт үзүүлээд байна. Жеймс эдгээр 3 тоглолтондоо 26.0 оноо, 6.7 самбараас авалт, 6.7 оновчтой дамжуулалт дундчилж байсан бөгөөд түүний Кавальерс одоогоор 26-4 амжилттай байгаа нь түүний багийн түүхэн дэх хамгийн сайн амжилт юм.

Өнгөрсөн 7 хоногийн Дорнод бүсийн шилдэг тоглогчид Жеймсээс гадна Хитийн Дуэн Уэйд, Мэжикийн Рашард Льюис, Кавальерсийн Мо Уилльямс, Шарлоттын Жеральд Уоллес, Хоуксын Жо Жонсон, Пистонсын Родни Стаки, Торонтогийн Жермайн О’Нил нар нэр дэвшсэн байна.

Харин Коби Брайантын Лейкерс өнгөрсөн 7 хоногт 4 хожсоны дотор Зул сарын баяраар Бостон Селтиксийг хожиж, тэдний 19 дараалсан хожлыг нь зогсоосон билээ. Тэрээр 4 тоглохдоо дунджаар 30.0 оноо, 5.5 самбараас авалт, 4.0 оновчтой дамжуулалт хийжээ.

Өрнөд бүсэд Кобигоос гадна Рокитсын Яо Мин, Тундерын Кевин Дюрант, Спэрсийн Тони Паркер нар өнгөрсөн 7 хоногт сайн тоглосон байна.



Бостон 45 онооны зөрүүтэй хожлоо

Өнөөдөр лигийг тэргүүлж байгаа 3 баг болох Бостон, Кливленд, Лейкерс багууд бүгд тоглож, бүгд ялалт байгууллаа.



“Сакраменто” - “Бостон” - 63:108 (17:23, 17:36, 14:25, 15:24)

С: Салмонс - 11. Томпсон - 9.

Б: Гарнетт - 21+11 подборов. Р.Аллен - 19.

19 дараалсан хожлынхоо дараа Лейкерс, Голден Стэйт багуудад дараалан хожигдоод байсан Бостон Сакраментог “зажлахгүй залгиж”, уураа гаргалаа. Тоглолтын турш Кингз ердөө 28 хувийн оновчтой довтолсон ба 19-хөн удаа л довтолгооноо амжилттай болгосон нь довтолгооны 24 секундын дүрэм хэрэгжиж эхэлснээс хойшхи хамгийн муу амжилт болжээ, Кингзийн түүхэнд.

Харин 45 онооны зөрүүтэй хожил нь Селтиксийн түүхэнд 6-д орох том хожил юм байна.

Кевин Гарнетт энэ тоглолтонд 21 оноо авснаар нийт 20894 оноотой болж, Боб Петтитийг ардаа орхин, бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд 27-р байранд бичигдэв.

Энэ тоглолтын үеэр Сакраментогийн эзэн Гэвин Малуф олимпийн аварга, усанд сэлэгч Майкл Фелпст багийнхаа жерсиг гардуулсан байна.