feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Коби, ЛеБрон 7 хоногийн шилдэгүүд

Кливленд Кавальерсийн довтлогч ЛеБрон Жеймс, Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайант нар өнгөрсөн 7 хоногийн лигийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.



Жеймсийн баг өнгөрсөн 7 хоногт Рокитс, Визардс, Хитийг талбай дээрээ хожсоноор энэ улиралд “Quicken Loans Arena”-даа 16-0 амжилт үзүүлээд байна. Жеймс эдгээр 3 тоглолтондоо 26.0 оноо, 6.7 самбараас авалт, 6.7 оновчтой дамжуулалт дундчилж байсан бөгөөд түүний Кавальерс одоогоор 26-4 амжилттай байгаа нь түүний багийн түүхэн дэх хамгийн сайн амжилт юм.

Өнгөрсөн 7 хоногийн Дорнод бүсийн шилдэг тоглогчид Жеймсээс гадна Хитийн Дуэн Уэйд, Мэжикийн Рашард Льюис, Кавальерсийн Мо Уилльямс, Шарлоттын Жеральд Уоллес, Хоуксын Жо Жонсон, Пистонсын Родни Стаки, Торонтогийн Жермайн О’Нил нар нэр дэвшсэн байна.

Харин Коби Брайантын Лейкерс өнгөрсөн 7 хоногт 4 хожсоны дотор Зул сарын баяраар Бостон Селтиксийг хожиж, тэдний 19 дараалсан хожлыг нь зогсоосон билээ. Тэрээр 4 тоглохдоо дунджаар 30.0 оноо, 5.5 самбараас авалт, 4.0 оновчтой дамжуулалт хийжээ.

Өрнөд бүсэд Кобигоос гадна Рокитсын Яо Мин, Тундерын Кевин Дюрант, Спэрсийн Тони Паркер нар өнгөрсөн 7 хоногт сайн тоглосон байна.



0 comments:

Post a Comment