Лейкерс, Бостон хожигдлоо
Өнөөдөр НБА-д 8 тоглолт болсноос өнгөрсөн улирлын финалд үлдсэн 2 баг 2-уулаа хожигдов. Лос Анжелес Лейкерс талбай дээрээ Нью-Орлеанс Хорнетст хожигдсоноор тэдний талбай дээрээ 15 хожсон цуврал зогслоо. Бостон харин Шарлоттыг барсангүй.
“Шарлотт” - “Бостон” - 114:106 ОТ (28:23, 25:24, 19:25, 25:25, 17:9).
Ш: Фелтон - 25. Уоллос - 23. Аугустин - 20.
Б: Пирс - 28. Аллен - 20. Рондо - 16.
19 дараалсан хожил, 27-2 рекордоосоо хойш Бостон Селтикс огт өөр баг мэт болчихлоо. Тэд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожигдоод байна. Өнөөдөр л гэхэд лигийн хамгийн муу довтолгоонтой баг Шарлоттод хожигдов.
Шарлоттын хамгаалагч Рэймонд Фелтон 25 оноо авч багаа тэргүүлсэн бол бусад тоглогчид нь ч жигд сайн тоглов. Багийн хувьцаа эзэмшигч Майкл Жордан тоглолтыг үзсэн бөгөөд ихэнх хугацааг шүүгч Дик Баветтайтай хэрэлдэж өнгөрөөсөн байна.
“Лейкерс” - “Нью-Орлеан” - 105:116 (26:32, 30:29, 36:28, 13:27)
Л: Брайант - 39. Фишер - 19. Одом - 12.
Н: Уэст - 40 + 11 самбар. Пол - 32 + 15 дамжуулалт. Чандлер - 12 + 8 самбар.
Нью-Орлеанс 4-р үед өрсөлдөгчөөсөө 14 оноо илүү авснаар Лейкерсийг талбайд нь хожлоо. Лейкерсийн талбай дээрээ 15 дараалан хожоод байсан цуврал зогсдог нь харамсалтай.
Хорнетсийн Дэвид Уэст нийт авсан 40 онооныхоо 15-ыг нь төгсгөлийн үед авч, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэлээ.
Харин Коби Брайант хэдий 39 оноо авсан ч сүүлийн үед ердөө 2-хон оноо авсан байна. Лейкерсийн амжилт 27-6 болж, Кливлендийнхтэй тэнцлээ. Эдгээр багууд лигийг одоогоор тэргүүлж байна.
Post a Comment