Нэгэн бүсгүйд
Posted by
Шинэзориг Мөнхбат
Ганцхан чи минь миний хайраа би чамдаа хайртай
Хайрын шүлгээ чамдаа бичэн зөвхөн чамайгаа бодон сууна
Энэ миний хайр дурлал чамдаа нь ганцхан шүү
Эгэл чиний гэгээн дүр сэтгэлд дотнохон шүү
Би чамдаа хайртай өдөр болгон хэлэх дуртай
Би дандаа чамтай хамт оройн сэрүүнд алхах дуртай
Энэ орой би чамтайгаа үргэлж хамтдаа
Энхрийхэн уруулаараа үнсэхэд нь дуртай
Сар сараар холдохдоо санадаг байснаа нуухгүй
Сайхан чамайг харахдаа баясдаг байснаа нуухгүй
Үеийн хөвгүүдтэй ярихад чинь хардаж явснаа нуухгүй
Үнэнч хайрын сэтгэлээ чамаасаа би нуухгүй
Хайртай бүсгүй би чинь чамдаа хайрын шүлгээ бичэе
Харин намайгаа үүрд хайрлаарай
Subscribe to:
Post Comments (Atom)
February 11, 2009 at 5:29 PM
Аргагүй л дурласан хүний амнаас гарах үгнүүд холбосон бнашд айн.
February 12, 2009 at 9:50 PM
Хэхэ юу гэж дээ тийм юм байхгүй шд
March 2, 2009 at 4:04 PM
Хөөрхөн бичдэг мальчик байна
Post a Comment