feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Анхны хайраа гэж..

Нэгэн өдөр аавынхаа бичиг баримтыг олох санаатай хэдэн юм хайх, авах гэж нэлээн их юм ухлаа. Цэргийн үүрэгтнийхээ үнэмлэхийг хайгаад олдоггүй ээ, тэрийг хайгаал шургуулгануудаа уудалжийсан чинь 5-р ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдээр бичүүлж авсан дурсгалын дэвтэр гарч иржийнэ. Асар нандин эд дээ. Ямар тэнэг тэнэг асуулт бичдэг байв даа, хэхэ дуртай ТВ-н нэвтрүүлэг чинь юу вэ л гэнэ, дургүй нь юу вэ л гэнэ, дуртай өнгө, дургүй өнгө л гэнэ, танайх лагер хаана гардаг вэ л гэнэ, есөн жорын асуулт.. Тэгжийсэн чинь тэр дэвтэрний завсраас юу гарч ирсэн гээч... нээх хөөрхөн, танил бүсгүйн зураг. Тэрхэн зуурт тэрэнтэй анх танилцаж байсан, үнссэн, бас ... гээл зүрхний хамгийн доор нь хадгалагдаж үлдсэн хамгийн нандин дурсамжууд.. Анхны хайрынхаа зургийг хадгалдагаа тэхэд л саналаа шд, хэхэ. Хэзээ ч мартагддаггүй дурсамж гэвэл анхны хайр л байх.. Хичнээн тэвчээд ч асгараад байсан тэр нулимсыг бодохоор их гашуун байсан шүү, чамаас болоод л одоо ийм бүлцэн нүдтэй болцышд ер нь.. Хичнээн намайг гомдоосон ч насан туршдаа дурсаж, хүндэлж явнаа.

Анхны хайр бүтдэггүй гэдэг, яг яахаар нь бүтсэн гээд, яахаар нь бүтээгүй гэдгийн бол? тэр зааг нь юу вэ? Амьдрал зохиож чадаагүй ч аз жаргалтай байсан хугацаандаа л бүтсэн л гэж боддог.. Магадгүй амьдрал зохиож цааш нь хамт байгаагүйгээрээ анхны хайр ариухан, бас нандин дурсамж байж чадах байх.

Ай хөөрхий анхны хайраа гэжжж



Анхны хайр

Зүүдэлээд би сэрэхдээ чамайгаа дэндүү ихээр саналаа

Зөөлхөн үнсэлтээр намайгаа шагнаад буцахад чинь сэрлээ

Ариуханаас ариухан сэтгэл зүрхийг чинь үгүйлэн хүсэж гунигллаа

Анхны хайр дурлал минь дахиад надад хэзээ ч эргэж ирэхгүйг би мэдэрлээ

Үүрд чамайгаа мартахгүй гэдэг ээ одоо л ойлоглоо

Үнэнч нандин дурлалаа эгнэгт дурсахаа ухааарлааа

Үдэлээд буцдаг хорвоод чамайгаа гомдоосондоо харамсалаа

Үнэхэээр эргэээд надад олдохгүй миний анхны ариухан хайрааа



Наран хайр

Хайр гэдэг цэцгээр зүрхийг минь гоёоч
Хайр гэдэг сэтгэлийн шувуу шүү дээ
Нарлаг Монголын гэрэлт охин минь
Нандин хайр аа, миний хань аа

Сайхан хар нүдээрээ инээмсэглээч
Сартай шөнийн зүүдийг шагнаач
Саруул Монголын үзэсгэлэнт гүнж минь
Сайхан хайр аа, миний хань аа

Цэцгийн дэлбээ шиг уруулаараа үнсээч
Цээжинд минь хайраа наагаад эрхлээч
Налгар Монголын солонго гоо охин минь
Наран хайр аа, минь хань аа

Зөөлөн алгаараа хацрыг минь илээч
Зүрх гэдэг хайрын шувуу шүү дээ
Соёмботой Монголын сормуус гоо охин минь
Согоон хайр аа, минь хань аа

Хав халуун уруул дээр минь үнсээч
Хайртай гэдэг үгийг ганцхан наддаа хэлээч
Дэлгэр Монголын наран гоо охин минь
Дэндүү хайр аа, миний хань аа

Г.Нэргүй.





Хязгааргүйд хамтдаа...

Амьдрал зах хязгааргүй далай... үл айж, үл шантрах чи бидний зориг..

үдшийн намуун. хаа нэгтээ ёлтойх цонхны гэрэл, машины гялбаа.. бид 2-ын хайранд үл анзаарагдам бүдэг...

гараас чинь атгалаа.. үргэлж халуухан зөөлөн байх чиний л гар... би итгэдэг энэ гарт.. энэ л гар бидний амьдралын нэг л багана...

үнэрийг чинь мэдэрлээ...дандаа л анхилам байх ганцхан чиний л үнэр.. ямарч тансагаар сольж үл болох надад заяаасан үнэр..

харц тулгарлаа.. хайраар намайг үргэлж ивээгээсэй гэмээр наран адил чиний дулаахан харц... энэ харцанд итгэнэ ээ... энэ харц Итгэл хайрын сайхан харц...

үнсүүллээ. хэзээнээс л ийм дотно сайхан үнсэлт... үргэлж миний гуниг үргээж баясал бэлгэлдэг энэрэл дүүрэн чиний үнсэлт..

амьдрал-далай ч, чи бид 2 хамгийн сайн ахмад байж чадна... энэ итгэл, энэ зориг, энэ хүсэл бүхэн бидэнд бий...

хамтдаа Хязгаар нь үгүй амьдрал руу...





Зун дагаж ирсэн хайр

Зуурдийн учиралийг мөнхийн юм шиг санаж
Зунжингаа нар тосон итгэл өвөрлөн хүлээлээ
Зул цэцэгийн настай хайр байсанийг мэдсэнгүй
Зун дагаж ирсэн шигээ нар дагаж буцлаа
Зургаан сарын учирал зураг болон үлдлээ

Алдуурсан сэтгэлийнхээ хариуг нэхсэнгүй
Амрагийн дуу аялан сэмхэн сэмэрч
Амьдралд ганцхан хувь чиний л дүр үзэгдэж
Аргагүй сайхан амрагаа мартаж ядан хорогдоно

Чи үнэн хайр,ариун сэтгэл гэж байдаг ч
Чиний зүгээс ирэх шувуу бүхэн чимээгүй
Мандах нар шиг сэтгэл,гандах навч шиг тасарлаа
Мартахгүйн гуниг чиний дүрээс хагацан ядан холдлоо

Зуны сүүлийн бороонд ганцаар норж явна
Зул цэцэгийн настай хайр байдаг л юм байна
Зун дагасан амраг минь нар дагасаар буцдаа
Зургаан сарын учирал,эмзэг гуниг минь баяртай!



Энэ гэхдээ аягүй эвгүй шүлэг байгааз. Би лав хэзээ ч баяртай гэж хэлж чадку байхаа.
Хүлээгээд сууна даа. Хайртыгаа



Нэрийг сайн мэдэхгүй байнаа

Зүүдэндээ анх би чамайг харсан
Зөнгөөрөө чамтай учрахаа мэдэрсэн
Дуу хоолойг чинь тодоос тод сонсож
Дүр төрхийг чинь сэтгэлдээ би буулгасан

Удалгүй би чамтайгаа учирсан
Ухаангүй хайраар чамдаа дурласан аа
Зүүдний гүнж чамайгаа мөрөөдсөөр
Зөвхөн чамайг хайрлана гэж бодсон би

Намайг дурласныг чи эхлээд мэдрээгүй
Найзаа л гэсэн гэнэн бодлоор явсан
Нүдний минь цаана хайр байсныг чи хараагүй
Намайг сэтгэлээ нээтэл чи мэдээгүй

Сэтгэлээ би барьж дийлэхгүй
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь би чамд хайртай



Бүсгүй түүнийг энхрийл

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл!

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!


Тайлбар : Би нэрийг сайн мэддэггүй ээ зүгээр л их таалагдаад оруулчихлаа



Би чамд хайртай

Хуучин цагаа эргэн нэг дурсаад үздээ. Сайхан цагаа төсөөлдөө юу бодогдож байна. Хөгжилтэй сайхан цагууд, шивнэж хэлсэн үгүүд чинь миний сэтгэлд үүрд сайхнаараа төсөөлөгдөн үлдэж байна. Чи минь наддаа эргээд ирнэ гэдгийг чинь мэдэж байгаа болохоор, сэтгэлээ хууран хүлээе дээ балхан минь.




Хардаад хэрэггүй ээ, би чамд үнэнч
Харамлаад хэрэггүй ээ, би зөвхөн чинийх
Санаад хэрэггүй ээ, би чамтай хамт
Шаналаад хэрэггүй ээ, би чамд хайртай



Тэвч Итгэ Хүлээ

Би нэгэн хүнээс энэхүү зөвлөмжийг авлаа. Бодоод байхад үнэн ч юм шиг. Тийм ч болохоор хайртай хүнтэй л болсон бол энэхүү 3 үгийг санаж яваарай. Чамд үргэлж хэрэг болох болно. За ингээд энэхүү үгийг надад хэлсэн хүндээ маш их баярлалаа. Би өөрт чинь бас аз жаргал хүсье. Би таньд үр дүнг нь үзүүлэх болноо.



Хүнд дурлахаараа шүлэг хүртэл бичдэг юм

Өдөр болгон нэг л зүйлийг бодно
Өдөн дэр минь зөвхөн түүнийг л санагдуулна
Өөрийн эрхгүй нэг л уруулыг хүснэ
Өнгөт орчлонд түүнийгээ л хайрламаар

Дандаа чамайгаа бодохоор
Дурлаж хайрласан хүний зовлон юм бол уу
Даруухан царайг нь төсөөлөхөөр
Дэндүү чамдаа хайртай юм бол уу

Зүрх минь хүртэл нэг л зүйлийг хүснэ
Зүгээр л чамайгаа хайрламаар
Хайртай болохоор түүнийгээ харамладаг юм бол уу
Хагацаж салахгүй мэт аашилдаг юм бол уу

Би чамдаа хайртай.


by Mj



Анхны хайрын сайхан нь юу бол...

Анхны хайр гэж юу вэ? Хүмүүс анхны хайртайгаа хэзээ яаж хаана таардаг бол. Хувь хүн болгон өөрийн гэсэн хайртай зүйлтэй байдаг. Харин яг БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлэх хүнтэйгээ учирсан болов уу? Би өөрийн гэсэн хайртай зүйлтэй, би чамд хайртай гэж хэлэх ч хүнтэй болсон. Гэхдээ хүнийг хүлээнэ гэдэг асар хүнд, эсэргээрээ хүлээлгэнэ гэдэг ч хүнд байхалдаа. Амьдралд том жижиг зөндөө асуудлууд гардаг байх, гэхдээ үүний нэг нь хүнд хайртай болчоод түүнийгээ хүлээх, хүлээлгэх асуудал. Гэхдээ үр дүн нь хүлээсэн хүлээлгэсэн хоёр хамтдаа сайхан аз жаргалтай амьдравал хичнээн сайхан бэ. Энэ л амьдралынхан утга учир болж амар сайхандаа жаргах байхдаа. Анхны хайрын сайхан нь юу бол та бүхэн юу гэж боджын. !!!



О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...