feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Дуэйт Ховард тэргүүлсээр л…



НБАгын бүх ододын гарааны таван тоглогчыг нэрлэх санал асуулга үргэлжилсэн хэвээр байна. Энэ удаад баруун бүсийн довтлогчдыг эс тооцвол онцын өөрчлөлт гарсангүй. Урьд нь саналаар илүү байсан Финиксийн Амаре Стаудаймерийг Денверийн од Кармело Энтони ойролцоогоор 9,000 хүний саналаар давж гараад байгаа гэнэ.

Санал асуулгыг урьдын адил Орландогын залуу од Дуэйт Ховард 2,102,368 хүний саналаар итгэлтэй тэргүүлж байна. Ингэсэнээр түүний хувьд энэ удаагын санал асуулганд хамгийн түрүүнд хоёр сая хүний санал авсан боллоо. Зүүний төвүүдээс 76чуудын Самуйл Далембэрт 257,527 хүний саналаар хоёрт явж байгаа юм. Харин довтлогчдоос Лэброн Жэймс 1,940,162 хүний саналаар тэргүүлж, удаад нь Бостоны Кевин Гарнэтт 1,375,815, Торнуудын И Женлеин 1,216,348 хүний саналаар 3т явж байна. Ер нь бол Бостоны Гарнетт, Хятадын И хоёрын хооронд нилээн ойролцоо явж байна, санал асуулга дуусах сүүлийн өдрийг хүртэл хятадууд хүний илүүгээр түрий барьж төрийн бодлого явуулж илүү гарахыг үгүйсгэхгүй. Харин зүүний хамгаалагчдаас Майамигийн Дуэйн Уэйд 1,818,717 хүний саналаар нэгт, Детройтын Аллен Айверсон 1,278,600 хүний саналаар хоёрт итгэл төгс тэргүүлж байна. Цагтаа цалгиж Бүх Ододын тоглолтын гол чимэг нь байсан Винс Картер 856,498 хүний саналаар гуравт явж байна.

Харин баруунаас Коби 1,903,798 хүний саналаар бусад тоглогчидоо тэргүүлж буй бол түүний араас Хиюстоны Т-МК 1,216,224, Нью Орленсийн залуу од Крис Пол 1,059,161 хүний саналаар хоёр ба гуравт явж байна. Төвүүдээс Хятадын Яо Мин 1,758,499 хүний саналаар нэгт, Финиксийн Шак 1,006,383 хүний саналаар хоёрт явж байна. Харин довтлогчдоос Тим Данкан 1,454,918 хүний саналаар итгэл төгс тэргүүлж буй, харин хоёрт дээр дурдсан Денверийн од Мело 905,121, Финиксийн Амаре Стаудаймер 894,660 хүний саналаар гуравт орж байна. Түүгээр ч үл барам Хиюстоны Рон Артест 890,992, Далласын Герман од Дирк Новицки 837,482, Лос Анжлес Лэйкерсийн гол довтлогч Испани гаралтай Пао Гасол 618,943 хүний саналтай тус тус удаалж байна.



0 comments:

Post a Comment