feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Өрнөөс дорно руу



Өрнөд бүсийн багууд өнгөрсөн 10 жилийн хугацаанд лигт ноёрхож байсан. Аварга цолыг энэ 10 жилд тэд 7 удаа хүртэж, улирлын тоглолтонд Өрнөд-Дорнод бүсийн багууд учраа таарахад Өрнөдийн багуудын хожлын хувь 1998-1999 оны улирлаас хойш байнга их байлаа.

Heat Lakers Basketball

Харин энэ улирлаас байдал өөрчлөгдөж байна. Энэ Пүрэв гаригийн тоглолтуудын дараах байдлаар Дорнодын багууд Өрнөдийн багуудыг 87 хожиж, 65 хожигдоод байна.

“Миний бодлоор энэ баланс өөөрчлөгдөж байна” хэмээн Индианагийн довтлогч Дэнни Грейнжер хэлжээ. Түүний үг үнэний ортой.

Дорнодын багууд Өрнөдийн шилдэг тоглогчдыг урвуулах процесс жил гаруйн өмнөөс нэлээд эрчимжсэн. Үр дүнд нь хомоол хамагч Бостон Селтикс лигийн хүчирхэг баг болж, улмаар аварга болсон бол энэ зун Элтон Брэнд Филладельфид ирсэн. Гэхдээ харамсалтай нь бэртэл гэмтэл гээд төдийлөн сайн тоглохгүй байгаа.

Хамгийн сүүлд 199-98 оны улиралд л Дорнодын багууд Өрнөдөө илүү олон хожиж байв. Ер нь Дорнодын нэлээн хэдэн жил дундаж байсан багууд мэдэгдэхүйц сайжирч байна. Филли Брэндийг авч, Милоуки Ричард Жефферсоноор хүч нэмж, Торонто Жермайн О’Нилтой болсон бол Девин Харрис, Денни Грейнжер нар оддын зэрэгт хүрээд байна. 2008 оны драфтын сайн сонголтынхоо ачаар Чикаго, Майами улам сайжрах биз.

Лигийн нүүр царай болсон 5 залуу супер оддоос зөвхөн Крис Пол л Өрнөдийн багийнх. ЛеБрон Жеймс, Дуайт Ховард, Дуэйн Уэйд, Крис Бош нар Дорнодынх.

“Далласынхан хөгширч байна, Сан-Антионогийнхон хөгширч байна. Харин Атланта сайжирсаар, Орландо бүр ч сайн баг болж байна. Эцсийн дүндээ Дорнодын багууд илүү болж байна” хэмээн Грейнжер үргэлжлүүлэв.

Өрнөдийн топ багуудын гол тоглогчид аль хэдийн 30 гарцгаасан байна. Финиксийн Шакил О’Нил 36-тай бол түүний хамтрагч, лигийн хошой шилдэг тоглогч Стив Нэш 34-тэй. Далласын Жейсон Кидд 35-тай бол Дирк Новицки 30-тай. Спэрсийн Тим Данкан 32-той, Коби ч залууд орохгүй 30-тай.

Харин Уэйд 26-тай, Бош 24-тэй, Жеймс болон Ховард нар 23-тай. Дөнгөж гялалзаж эхэлж байгаа Грейнжер Харрис нар 25-тай.

Яахав, Өрнөдөд залуу сайн тоглогч нар байна. Амаре Стаудмайр, Крис Пол, Дерон Уилльямс, Кармело Энтони, Кевин Дюрант, Брэндон Рой, Руди Гэй гэх зэрэг. Гэхдээ л Өрнөдийн багуудын хэт ноёрхол одоо дууссан гэдэг нь тодорхой болоод байна.

Одоогоор лигт 10-аас доош хожилтой 7 баг байгаагийн 6 нь буюу Мемфис, Миннесота, Оклахома, Голден Стэйт, Клипперс болон Сакраменто багууд 3-9 хожилтой байна. Эдгээр багууд Дорнодын багуудын эсрэг энэ улиралд 62 тоглож, 51-т нь хожигджээ.

Мөн Детройт лигийн сайн багуудын нэг байсаар байгаа ч 15-11 амжилттайгаар бүсдээ Бостон, Кливленд, Орландо, Атлантагийн ард буюу 5-д бичигдэж байгаа нь өрсөлдөөн ширүүн байгаагийнх.

Дуйэн Уэйд өвдөгний гэмтлээс болж өнгөрсөн 2 жилд сайн тоглож чадаагүй. Харин одоо тэрээр эргэн ирээд байна. Өнгөрсөн олимпийн наадмаар багаа оноогоор тэргүүлж байсан бол одоо лигийг дундаж оноогоор мөн тэргүүлж байна. Майамигийн одоогийн 15 ялалт нь эдний өнгөрсөн улирлын бүх хожилтой тэнцээд нь байгаа.

Атланта өнгөрсөн улирлын плей-оффын эхний шатанд аварга болох хувьтай Бостон Селтиксийг золтой л хожчоогүй. 7 тоглолт гарсан. Энэ улиралд 18 хожиж 10 хожигдоод байна. Эл Хорфорд, Марвин Уилльямс, Жош Смит нарын шижигнэсэн залуус дээр Жо Жонсон, Майк Бибби 2 нэмэгдээд Хоуксыг лигийн топ багийн нэг болгож байна.

Дорнодын сүүлд бичигдэж байгаа Вашингтон ч гэсэн бодит байдал дээрхээс хамаагүй сайн баг. Оддын тоглолтонд нэрлэгдэж оролцдог Кэрон Батлер, Энтуан Жеймисон нараас гадна Гилберт Аренас бас бий. Аренас гэмтэлтэй тул багтаа тусалж чадахгүй байгаа, харин блогоо бол бичиж байгаа.

Одоо ер нь Дорнодын багуудыг Өрнөдийн багуудаас сул гэх бодлоо авч хаяцгаавал яасан юм, залуус аа.



NBA 12 сарын 25нд



Америкчуудын хамгийн том баяр гэж хэлж болохоор 12 сарын 25нд Исүсийн төрсөн өдөр буюу Зул сарын баяраар үндэсний сагсан бөмбөгийн холбооны улиралын шилдэг тоглолтууд явагдаж өнгөрлөө.

Юуны өмнө ирэх жил болох бүх ододын тоглолтын цагиранд довтлох тэмцээнд оролцогчид өнөөдөр тодорчээ. Өнгөрсөн жил өнгөтөй наадаж тус тэмцээний аваргаар тодорсон “Суперман” Дуэйт Ховард, мөн тус тэмцээний аваргаар тодорч байсан Нэйт Робинсон, мөн Мэмфисийн залуу од Руйди Гэй нар энэ хүү тэмцээнд дахин оролцох нь тодорхой болжээ.

Харин үлдсэн нэг тоглогчыг www.nba.com оор авах үзэгчдийн саналаар шийдэх гэнэ. Энэхүү санал асуулганд Милвайкеегийн шинэ довтлогч Жо Александер, Портландын хамгаалагч Спайн гаралтай Руди Фернандез, Оклахомагын шинэ тоглогч Расселл Уэйстбрүүк нар оролцож байгаа гэнэ.

Нью Орленс 68 - 88 Орландо

Зул сарын баяраар Орландод болсон уг тоглолтонд үзэгчидийн ихэнх нь Суперманы бэлэг тэмдэгт бүхий цэнхэр өнгийн подволкоор гоёж Дуэйт Ховардад бэлэг барив. Энэхүү тоглолт их эрт шийдэгдэж зөвхөн эхний хагаст гэхэд Орландо 61-31 буюу бүхэл 30 оноогоор тасарчихсан байлаа. Нэгэнт тоглолт ийнхүү ойлгомжтой болсоноор тоглолтонд төдий л өрсөлдөөн гарсангүй. Сүүлийн хагасыг хоёр баг бэнчүүдээ туршсан тоглолт хийв.

Нью Орленсийн залуу лидер холбогч Крис Пол, лигийг бөмбөг таслалтын дундажаар тэргүүлж байгаа/3.7/ тэрбээр өнөөдөр талбайд бөмбөг хулгайлж чадаагүй бөгөөд ингэсэнээр түүний тогтоосон 108 дараалсан тоглолтонд бөмбөг хулгайлсан рекорд таслагдав.



Сан Антонио 91 - 90 Финикс

Сүүлийн хэдэн жилд өрсөлдсөөр ирсэн түвшин ойролцоо хоёр багын хооронд гал гарсан тоглолт болж, эцсийн мөчид Ражор Масоны хийсэн гурвийн зайн оновчтой шидэлтээр тоглолт өндөрлөв. Тим Данкан 25 оноо, 17 самбар хийж багаа тэргүүлсэн бол Тони Паркер 27 оноо, 8 дамжуулалт, 4 булаалт хийв. Финиксээс Шак 23 оноо, 12 самбар хийсэн ч нөөц тоглогчдоос Барбоса л 2 оноо авчирсан байна. Улирал эхлэхэд ПОын гадна үлдэж байсан Сан Антониочууд өнөөдөр чухал ялалтаа авснаар сүүлийн дөрвөн тоглолт дараалж, энэ улиралын 19 дахь ялалтаа байгуулж бүсдээ Лос Анжлес ийн ард хоёрт явж байна.

Сонирхуулахад Стив Нэш өнөөдөр 8 оновчтой дамжуулалт өгсөнөөр 7000 мянган дамжуулалт хийсэн 13 дахь хүн боллоо.



Бостон 83 - 92 Лос Анжлес

Өнгөрсөн жилийн финалд таарсан хоёр баг өнөөдөр ахиж тоглоллоо. Өнгөрсөн жилийн аваргууд болох Бостон Селтикс өнөөдрийг хүртэл нэг ч хожигдолгүй дараалж 19 ялаад байсан билээ. Тэгвэл Коби, Гасол нарын гайхалтай тоглолтуудын ачаар нутагтаа Лос Анжлес хожиж, цувралд цэг тавьжээ. Лос Анжлес өнөөдөр хожсоноор ахлах дасгалжуулагч Фил Жаксон 1000 тоглолтонд ялалт байгуулсан түүхэн зургаа дахь дасгалжуулагч болов. 17 жил НБАд баг удирдсан алдарт дасгалжуулагч маань Чикаго Буллс, Лос Анжлес Лэйкерс гэх мэт багууд удирдахдаа 1000-423 гэсэн амжилт үзүүлсэн байна.

Тоглолтын хувьд хэдийгээр Бостоны одууд болох Пол Пирс 20 оноо, 10 самбар, Кевин Гарнэтт 22 оноо, 9 самбар хийж үүргээ хангалттай биелүүлсэн ч бусад нь тун хангалтгүй тоглов. Ялангуяа Рэй Аллен эхний гурвын шидэлтээ оновчтой болгосоноос хойш гурваас 11 шидэж 2ыг нь оновчтой болгож дөнгөж 14 оноо авчээ. Бусад нь 10 ч хүрэхгүй оноо авчээ.

Вашингтон 89 - Кливланд 93

Хаан Жэймсийн шилдэг цэргүүд энэ улиралд өөрийн талбай дээрээ нийт 15 тоглосоноос ч нэг ч хожигдоогүй амжилтаа өнөөдөр хадгалж үлдлээ. Лигийн муу амжилттай багуудын тоонд орж байгаа нийслэлчүүд болох Вашингтончууд чамгүй эсэргүүцэл үзүүлж хожиж явсан ч сүүлийн хэдхэн минутанд 11 оноо дараалж алдаад өөрсдөө нэг ч бөмбөг цагиранд оруулж чадаагүйгээр хожигдлоо. Ялангуяа дөрвөн онооны зөрүүтэй хожигдож байхдаа Мо.Уэйллимс гурваас хийж, дээр нь Андерсон Варежао чөлөөт хоёр шидэлтээ оновчтой болгосоноор Морин Цэргүүд тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Вашингтонд энэ жилээс эхэлж тоглох болсон ахмад холбогч Майк Жэймс улиралын шилдэг амжилтаа үзүүлж 26 оноо, Антавн Жэймисон 28 оноо тус бүр аваад ч тус нэмэр болсонгүй.



Бүх оддын санал асуулгыг Дуайт Ховард тэргүүлж байна.



Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын бүх оддын тоглолт 2 сарын 15-нд Аризона мужийн Финикс хотод болох юм. Бүх оддын тоглолтын санал асуулгыг одоогийн байдлаар Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард тэргүүлж байна. Ховардын хувьд өнгөрсөн жилийн бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох төрөлд аваргалж байсныг сагсан бөмбөг сонирхогчид мэдэж байгаа. Орландогийн нэр төр болоод байгаа Дуайт Ховард одоогийн байдлаар хөгжөөн дэмжигчдээс 1 сая 421 мянга, 882 санал аваад байна. Харин Лейкерсын хамгаалагч Коби Брайант 1 сая 280 мянга 912 хүний саналаар удаах байранд жагсаж байна. 3-р байранд зүүн бүсийн Кливленд багийн хамгаалагч ЛеБрон Жеймс багтжээ. Түүнд одоогийн байдлаар хөгжөөн дэмжигчид нь 1 сая 259 мянга, 764 хүн саналаа өгөөд байна. Хэрвээ өнөөдөр бүх оддын тоглолтонд оролцох тамирдын санал асуулга зогслоо гэж үзвэл зүүн бүсийн гарааны бүрэлдэхүүнд хамгаалагчаар Майамигийн Дуэйн Уэйд Детройтын Аллен Айверсон төвийн тоглогчоор Орландогийн Двайт Ховард, довтлогчоор Кливлендын ЛеБрон Жеймс, Бостоны Кевин Гарнетт нар багтах байж. Харин баруун бүсийн гарааны 5-д Лос Анжелес Лейкерс багийн хамгаалагч Коби Брайант, Хьюстон Рокетс багийн Трэйси Макгрейди, төвд Хьюстоны Яо Мин, довтлогчоор Сан Антонио багийн Тим Данкан, Финиксын Амайр Стоудамайр нар гарах юм. Энэ нэрлэж байгаа бүрэлдэхүүнд бараг өөрчлөлт орохгүй болов уу гэсэн таамаглал НБА-гийн мэргэжилтнүүд дунд байна. 2008-2009 оны Бүх оддын тоглолтонд оролцох тамирчдын төлөө та бүхэн www.nba.com сайтанд хандан саналаа өгч болох юм.



МакГрэйдигийн зул сарын бэлэг



Интернэтийн eBay худалдааны сайтад олон төрлийн бараа зарагдана. Ёстой ногоон хурганы арьснаас бусад нь зарагддаг. Тэгвэл нэгэн сонирхолтой зүйл зарагдаж байгаа нь Хьюстон Рокетсын Ти-Макийн машин юм. Тэр өөрийн 2001 онд үйлдвэрлэсэн хөх өнгийн Бенц машиныг 150 мянган ам доллараар арилжаж фэнүүддээ хэн өндөр үнэ хэлсэнд нь зарахаар болжээ. Түүний фэнүүдийн хувьд ийм машинд энэ зэргийн мөнгийг гаргах асуудал биш биз. Түүний машины суудал зэргийг бүгдийг нь гараараа хийж, MTV-ийн Pimp my Ride нэвтрүүлгийн дизайнер, засварчид урлажээ.



18 дараалсан хожил

Өнөөдөр Бостон Селтикс 18 дахь дараалсан хожлоо Никсээр авснаар багийнхаа дээд амжилттай зэрэгцлээ. Мөн Детройт Пистонс Ням гаригт (орон нутгийн цагаар) дахин хожигдов.



Бостон - Нью-Йорк - 124:105 (40:21, 26:37, 32:29, 26:18)
Б: Рондо (26), Р.Аллен (18)
Н-Й: Ричардсон (29), Робинсон (23)

Тоглолтын 3-р үеийг залуу тоглогч Рондо бүрэн эзэгнэж, нийт авсан 26 онооныхоо 18-ыг нь авснаар Бостон Селтиксийн 18 дараалсан хожилд үнэтэй хувь нэмэр орууллаа. Өмнө нь 1981-1982 оны улиралд 18 дараалж хожиж байлаа.

Дараагийн тоглолтоо Селтикс талбай дээрээ Филадельфитэй хийх болно. Хожих аваас багийнхаа дээд амжилтыг шинэчлэх юм. Мөн 26-2 амжилт нь лигийн түүхэн дэх 2 хожигдолтой хамгийн сайн үзүүлэлтийг давтаж байна. Никс 1970 онд, Филли 1967 онд тус тус 26-2 амжилт үзүүлж байж. Эдгээр багууд тэр жилдээ аваргалж байлаа.

Харин Никс 4 дараалан хожигдлоо. Селтикст бүр 8 дараалж хожигдож байна.



Лейкерс дахин хожигдов

Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Лос Анжелес Лейкерсийн Дорнод бүсээр хийж байгаа аялал таагүй үргэлжилж байна.



Өчигдөр Майами Хитэд 2 онооны зөрүүгээр хожигдсон тэд энэ удаа Орландог барсангүй, 3 оноогоор хожигдлоо. Коби Брайант цаг дуусахтай зэрэгцэн холын зайн шидэлт хийсэн нь оновчгүй болсон юм. Ийнхүү Лейкерс 2 тоглолт дараалан сүүлийн шидэлтээ амжилтгүй болгосноор хожигдож байна.

Өнөөдрийн одод

-Жамал Кроуфорд, Уириорз. 26 довтолгооныхоо 14-ыг нь, холын зайн 8 шидэлтийнхээ 5-ыг нь, торгуулийн 18 шидэлтийнхээ 17-г нь оновчтой болгосноор Жамал 50 оноо авлаа. Гэхдээ энэ нь түүний хувийн дээд амжилтаас 2 оноогоор дутуу юм.

-Дуэйн Уэйд, Хит. Энэ улиралд тэрээр 43 оноог 2 дахиа авч байна. Нетсийг 106:103-аар хожсон тоглолтын Хитийн сүүлийн 14 онооны 12-ыг нь Уэйд ганцаараа авчээ.

-Крис Пол, Хорнетс. 34 оноо, 9 оновчтой дамжуулалт, дээрээс нь нэмээд 8 бөмбөг таслалт. Полын баг Кингзийг 99:90-ээр хожив.

-Амаре Стаудмайр, Санс. 27 оноо, 10 самбараас авалт. Амаре 10 тоглолт дараалан 20-оос дээш оноо авлаа. Санс Денверийг 108:101-ээр хожсон байна. Наггетс 3 дараалан хожигдлоо.

-Жамеер Нельсон, Мэжик. Дуайт Ховард Лейкерсийн өндөрүүд болох Газоль, Байнум нарыг самбар дор дээрэлхсэн бол жижигхэн Жамеер Нельсон довтолгоонд маш сайн тоглож, 27 оноо авлаа.

-Ти.Жей.Форд. 3.9 секунд дутуу байхад дундын зайн шидэлтээ оновчтой болгож, Пейсерс Филлиг тал бөмбөгөөр хожлоо.

- Тони ПАркер, Спэрс. Трипл-даблд тун ч ойртлоо, Паркер. 24 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлэн, Спэрс Торонтог хожив.

- Бен Гордон. Ютаг хожсон тоглолтонд 26 оноо авсан байна.



Бостон, Кливленд хожсоор л…

Өнөөдөр НБА-ын талбайд 12 тоглолт боллоо. Коби - Уэйд, ЛеБрон - Мелогийн өрсөлдөөнүүд сонирхол татаж байв. Мөн Бостон Селтиксийн хожлын цуврал үргэлжилсээр байна.



“Бостон” - “Чикаго” - 126:108 (31:21, 26:34, 41:27, 28:26)

Б: Р.Аллен - 27. Перкинс - 25. Гарнетт - 17.

Ч: Денг - 19. Ночиони - 16. Роуз - 14.

Дэлхийн хамгийн хурдан хүнд Бостон Селтикс баг энэ улирлын 17 дахь дараалсан хожлыг хэрхэн авдгаа “Бостон Гарден” ордонд харууллаа. Олимпийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Усайн Болт Бостон - Чикаго багуудын тоглолтыг ордонд очиж үзсэн байна.

Бостоны авсан 126 оноо нь өнгөрсөн финалын 131 онооноос хойшхи хамгийн их оноо болжээ. Мөн Кевин Гарнетт 20807 оноотой болсон нь Дэвид Робинсоныг ардаа хийн, лигийн бүх цаг үеийн онооны 28 дахь лидер болгов.



“Майами” - “Лейкерс” - 89:87 (26:26, 20:20, 29:17, 14:24)

М: Уэйд - 35. Кук - 14. Мэрион - 12+11 самбар.

Л: Брайант - 28. П.Газоль - 13+11 самбар. Фишер - 13.

Уэйд -Кобигийн энэ удаагийн дуэль залуугийнх нь бүрэн ялалтаар өндөрлөв. Уэйд илүү олон оноо авсан, илүү олон довтолгооноо амжилттай болгосон, гол нь баг нь хожсон.

Майами Лейкерсийн энэ улирлын хамгийн бага оноог нь авахуулахын зэрэгцээ 21 удаа бөмбөгөө алдтал нь сайн хамгаалсан байна.

Довтолгооны 24 секундын цаг унтарсан, Хит 2 оноогоор хожиж байх үед Ламар Одом довтолсныг Жоэль Энтони блокдож, Одом нэмсэн ч Уэйд блокдож, Газоль самбараас аваад үргэлжлүүлэн дахин довтолсон ч мөнөөх Уэйд дахин зогсоосон юм. Ингээд Лейкерс завсарлага авч, сүүлчийн шидэлтийг Коби гүйцэтгэсэн ч бөмбөг бараг л ороод гарснаар тоглолт хитийн хожлоор өндөрлөлөө.

Лейкерс 21-4 болсон бол Хит 13-12 боллоо. Сонирхуулахад Коби энэ тоглолтонд Найкын шинэ загварын богино түрийтэй пүүзийг өмсөн тоглосон юм.



“Денвер” - “Кливленд” - 88:105 (21:37, 32:27, 12:20, 23:21)

Д: Биллапс - 16. Энтони - 13. Э.Картер - 12.

К: Джеймс - 33+10 самбар+8 дамжуулалт. Илгаускас - 23. Уэст - 22.

Олимпийн аварга хамтрагчдын буюу ЛеБрон - Кармелогийн өрсөлдөөн сонирхолтой өрнөх болов уу гэсэн ч эсрэгээрээ болов. ЛеБрон болон түүний Кавальерс тоглолтын эхнээс л илт давуу тоглож, хөөрхий Кармелод 4-р үед талбайд гарах боломж ч олгосонгүй. Зидраунас Илгаускас гэмтлээсээ эргэн ирж, тун ч эрч хүчтэй тоглож, 23 оноо авлаа. Уг нь Денвер талбай дээрээ Кавальерстэй сайн тоглодог бөгөөд 1976 оноос хойш ердөө 4 дэх удаагаа, 2000 оноос хойш анх удаагаа л хожигдлоо.

“Детройт” - “Юта” - 114:120 2ОТ (29:19, 19:24, 22:26, 28:29, 8:8, 8:14)

Д: Айверсон - 38. Хэмилтон - 30. Принс - 17.

Ю: Д.Уильямс - 29+8 дамжуулалт. Окур - 26+12 самбар. Миллсэп - 24+13 самбар.

Дерон Уилльямс 29 оноо аван багаа тэргүүлснээр Юта Пистонсыг 7 дахиа дараалан хожлоо. Гэхдээ энэ удаа хожил амар ирсэнгүй, 2 ч удаа цаг сунгасан байна. Мехмет Окур хуучин багийнхаа эсрэг 26 оноо, 12 самбар гэсэн статистик үзүүлсэн бөгөөд 2004 онд Пистонстой аварга цол хүртсэнийхээ дараа солилцоогоор Ютад ирсэн болно.



Детройт “жижиг” гарааны бүрэлдэхүүнээ ашигласан хэвээр байна. Айверсон энэ тоглолтонд 54 минут тоглосон нь ЛаМаркус Олдрижтэй тэнцэж, энэ улиралд нэг тоглолтонд хамгийн олон минут тоглосон тоглогч болов. Харин Ютагийн Дерон, Миллсап, Корвер, Окур нар өөрсдийн кареерийнхаа хамгийн олон минут тоглосон тоглолтоо хийцгээжээ. Айверсон 54 минут тоглохдоо Детройтод ирснээсээ хойш хамгийн их буюу 38 оноо авчээ. Мөн Рип Хэмилтон 30 оноо авсан байна. 2003 оны 3 сарын 1-нд Голден Стэйтийн эсрэг Биллапс, Хэмилтон нар тус бүр 30+ оноо авснаас хойш Пистонсын 2 тоглогч нэг тоглолтонд зэрэг 30-аас олон оноо авч байгаагүй юм байна.



Б.Рой 52 оноо авав

76чуудын Элтон Бранд мөрний гэмтлээс болж нэг сар талбайд гарахгүй гэсэн харанхуй мэдээ өнөөдөр гарчээ.

Өнөө орой уламжлалт ёсоор цөөхөн тоглолтууд ТНТ теле сувгаар гарлаа.

Сан Антонио 78 - 90 Орландо

Сүүлийн үед огцом сайжирсаар байгаа Орландод суперман нь иргэж ирсэн. Өнгөрсөн жилийн бүх ододын тоглолтоос хойш Суперман гэгдэх болсон Дуэйт Ховард өвдөгний гэмтлээс болж сүүлийн хоёр тоглолтыг өнжсөний эцэст өнөөдөр талбайд гарав. Д.Ховард 2004 онд драфтлагдсанаасаа хойш тоглолт өнжиж үзээгүй бөгөөд энэ жил анх удаагаа өнжиж буй нь энэ гэнэ.

Дуэйт Ховард ба Жамеер Нелсоны тусламжтайгаар Орландо сүүлийн арван жилд хамгийн өндөр амжилтийг үзүүлж буй хашир туршлагатай баг болох Сан Антониог нутаг дээрээ 12 онооны зөрүүтэй хожив. Энэ нь Орландогын 20 дахь ялалт бөгөөд улирал эхлээд 20 давсан ялалт авсан дөрөвдахь баг болов. Зүүн бүсийг өдгөө тэргүүлж байгаа нодлингын НБАгын аварга Бостончууд 24-2 амжилтаар бардам явж байгаа бол өнгөрсөн жилийн дэд аваргууд Коби тэргүүтэй Лос Анжлес Лэйкерс баг 21 - 3, Хаан Жэймсээр ахлуулсан Кливланд 21 - 4 амжилтаар удаалж явна.

Энэ өдөр Сан Антониогын өдөр биш болох нь тоглолт эхлэнгүүт илт мэдрэгдсэн. Тэдний, ялангуяа их гурвал болох Тони, Тим, Ману нарын довтолгоонууд орохоосоо орохгүй нь их байлаа. Ялангуяа одоогоор хамгийн өндөр оноог нэг тоглолтонд авсан Тони Паркер 17 шидсэнээс ердөө 3 ханыг оруулж ялагдалд гавьяа бүтээв.

23 онооны зөрүүгээ гуравдугаар үед барих гэж оролдсон Сан Антониогын оролдлогыг сүүлийн хагаст 21 оноо авсан Жамеер Нелсон таслана зогсоосон. Тэр энэ тоглолтонд 24 оноо авчээ.

Финикс 119 - 124 Портланд

Брандон Ройгын гайхамшигт орой гэж энэ тоглолтыг нэрлэе. Жэйсон Ричардсоныг саяхан багтаа элсүүлж довтолгоо талдаа улам л чанга болсон Финиксчууд зөвхөн Ройг л хамгаалж чадсангүй. Брандон Рой, Жэйсон Ричардсонд 5 алдаа авахад туслаж 27 довтолгооноос 14 ийг нь цагирагт оруулж холын зайнаас таван удаа хийж, торгуулын 21 шидэлтээс 19 оноо түүж нийт 52 оноо авч 5 самбар, 6 дамжуулалт өгөхийн зэрэгцээ бүх тоглолтын турш нэг ч удаа бөмбөгөө алдаж таслуулсангүй.

Түүний энэ амжилт нь түүний хувийн хамгийн өндөр оноог энэ жил эвдсэн явдал боллоо. Өнгөрсөн долоо хоногын тав дахь өдөр Лос Анжлес Клипперст хоёр ч удаа цаг сунгана байж хожигддог тоглолтонд Рой 38 оноо авч тухайн үедээ хувийнхаа рекордыг эвдэж байв.

Түүгээр ч зогсохгүй Портландад 2005 онд 54 оноо авч байсан холбогч Дамон Стаудаймерийн амжилтыг эвдэхэд хоёрхон оноо дутаж багынхаа түүхэнд хамгийн өндөр оноо нэг тоглолтонд авсан амжилтаар хоёрт зогслоо. Гайхамшигыг бүтээсэн түүнд талархалаа илэрхийлсэн үзэгчид М-В-П, М-В-П гэж хоолой нийлүүлэнэ хашгирч байв. Харин тоглолтын гол баатар маань тоглолтын төгсгөлд өгсөн ярилцлага дээрээ тун даруухан загнаж Рижжи Миллерийн эгчийн асуултанд хариулахдаа “Миний нэгдүгээр зорилго бол ялалт, МВП биш, Бүх Одод ч биш ” гэж хариулжээ.

Хэдийгээр тоглолтыг Финикс 10 - аад онооны зөрүүтэй хожиж байсан ч Б.Рой багынхаа 17 оноог завсаргүйгээр ганцаараа авснаар тоглолтыг эргүүлж дөнгөжээ. Б.Ройгоос гадна Стив Блэйк 22 оноо, 10 дамжуулалт гүйцэтгэсэн бол айлаас Амери Стаудаймер 23, Матт Барнес 22 оноо авцгаасан байна.

Мөн сонирхуулахад Финиксийн өнөөгийн дасгалжуулагч Терри Портерийн залуу цагтаа Портландын багт арван жил / 85-95/ зүтгэсэн хөдөлмөрийг үнэлж дугаарын мөнхөлсөн юм. Түүний 30 дугаарыг ордонд залсан байна.



Пол дээд амжилтын эзэн

Өнөөдөр Бостон Селтикс 16 дахь дараалсан хожлоо авсан бол Крис Пол лигийн дээд амжилтыг шинэчиллээ. Өнөөдөр болсон 9 тоглолтын мэдээллийг хүргэе.



“Нью-Орлеан” - “Сан-Антонио” - 90:83 (14:15, 23:27, 26:28, 27:13)

Н: Уэст - 21 + 9 самбар. Пол - 19 + 12 дамжуулалт. Батлер - 13.

С: Паркер - 20. Жинобили - 17 + 9 самбар. Данкан - 16 + 11 самбар.

Хорнетсийн хожлоос илүүтэйгээр Крис Полын дээд амжилт чухал байх. 2-р үеийн төгсгөлд Тони Паркерын бөмбөгийг тасалснаар Крис Пол улирлын 106 тоглолт дараалан бөмбөг таслалт хийснээр 1986 онд тогтоож байсан Элвин Робертсоны дээд амжилтыг эвдлээ. Энэ 2-ын дараа Майкл Жордан 77 тоглолт дараалан бөмбөг таслалт хийсэн амжилтаар бичигддэг. Харин яг одоо үргэлжилж байгаа цувралын хувьд Полын 106-аас гадна Р.Рондогийн 22 хамгийн их нь. Мөн энэ тоглолтонд Спэрсийн Тим Данкан 10000 дахь самбараас авалтаа хийж, ийм амжилтанд хүрсэн лигийн 33 дахь тоглогч боллоо. Өнгөрсөн сард тэрээр 2000 блок шот хийсэн лигийн 14 дэх тоглогч болж байсан билээ.

Тоглолтын хувьд Спэрс хожих бүрэн боломжтой байсан ч Дэвид Вестийн холын зайн 2 шидэлт Нью-Орлеансын хожилд ихээхэн чухал нөлөө үзүүллээ. Хорнетс ийн бүсдээ дэд байрт бичигдэж эхэлсэн бол Спэрс 6-руу доошлов.



Бас нэгэн дасгалжуулагч халагдлаа

Энэ улирал дасгалжуулагч нарт хатуухан байна. 6 хожил, 18 хожигдлоор улирлыг эхлүүлсэн Сакраменто Кингз баг дасгалжуулагч Режи Тиусийгээ халлаа.



Тиус Кингзийг удирдах хугацаандаа 44 хожилд хүргэж, 62 хожигдуулсан байна. Ийнхүү тэрээр нэ улирал эхэлснээс хойш халагдаж буй 6 дахь дасгалжуулагч нь болж байна. Өмнө нь Оклахома Пи.Жей.Карлесимог, Вашингтон Эдди Жорданыг, Торонто Сэм Митчеллийг, Миннесота Рэнди Уитмэнныг, Филадельфи Морис Чиксийг тус тус халаад байсан юм. Сакраментог Кенни Нэтт түр удирдах бөгөөд анхны тоглолтоо Миннесотагийн эсрэг хийж, хожсон байна.

Өнөөдрийн одод:

- Жамер Нелсон, Мэжик. Өөрийн дээд амжилтаа давтсан 32 онооныхоо 23-ыг нь 2-р хагаст авснаар Орландо Дуайт Ховардын эзгүйд Голден Стэйтийг хожлоо.

- Рахон Рондо, Селтикс. Өөрийн дээд амжилт 25 онооныхоо 12-ыг нь сүүлийн 5 минут 20 секундэд авснаар Селтикс Ютаг хожиж, 15 дахь дараалсан ялалтаа авлаа.

- Майкл Редд, Бакс. 21 онооныхоо 16-г нь зөвхөн эхний үед л авч, түүний Бакс Майамиг хялбархан хожлоо.

- Ж.Ар.Смит, Наггетс. Далласын эсрэг 25 оноо авснаар Денвер 4 дэх дараалсан хожлоо авлаа.

- Шакил О Нил, Санс. 23 оноо, 12 самбараас авалт хийж, Санс Никсийг хожход чухал үүрэг гүйцэтгэв.

- Жо Жонсон, Хоукс. Шарлоттын эрсэг 28 оноо, үүнээс 18-ыг нь 2-р хагаст авснаар Хоукс өрсөлдөгчөө 4 онооны зөрүүтэй хожлоо.


Онцлох мэдээнүүд:

- Өнөөдөр Бостон Селтикс Ютаг хожсоноор 15 дахь дараалсан ялалтаа байгууллаа. Лигийн түүхэн дэх 2 хожигдолтой хамгийн сайн эхлэл бол1966-67 оны Филадельфи 76, 1969-70 оны Нью-Йорк Никс багуудын 26-2 юм.

- Нью-Жерси 3 тоглолт дараалан хожигдсон цувралаа өнөөдөр Торонтог хожсоноор, харин Индиана дараалсан 6 хожигдлоо өнөөдөр Вашингтоныг хожсоноор тус тус зогсоолоо.





- Сансын дасгалжуулагч асан Майк Ди’Антони дахин Финикст ирлээ. Гэхдээ Нью-Йоркийн дасгалжуулагчийн хуваарь. Гэвч түүний шинэ баг хуучин багт нь хожигдов. Майкын удирдлага дор Финикс Санс 4 улирал гаруй хугацааг өнгөрөөсөн бөгөөд 253-136 амжилт үзүүлжээ.

- Миннесота өнөөдөр Сакраментод хожигдсоноор 10 дахь дараалсан хожигдлоо хүлээв. Рэнди Уитмэннийг орлож байгаа Кевин МакХэйл Миннесотаг 5 тоглолтонд удирдаж, 5 хожигдоод байна. Шарлотт өнөөдөр Атлантад хожигдсоноор 7, Майами Милоукид хожигдсоноор 3 дахь дараалсан ялагдлаа тус тус хүлээв.



Харрингтон, Данкан - 7 хоногийн шилдгүүд

Нью-Йорк Никс багийн довтлогч Эл Харрингтон, Сан-Антионо Спэрс багийн довтлогч Тим Данкан нар өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.



Харрингтон Дорнод бүсийн тоглогчид дундаас хамгийн их буюу 33.3 оноог дундчилж, 56.5 хувийн оновчтой шидэлт гүйцэтгэсэн байна. Мөн 8.3 самбараас авалт, 2.6 оновчтой дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт хийжээ. Никс өнгөрсөн долоо хоногт 2 хожиж, 1 хожигдсон байна. Түүнтэй Кливлендийн ЛеБрон Жеймс, Мо Уилльямс, Детройтын Рип Хэмилтон, Орландогийн Рашард Льюис нар энэ долоо хоногийн бүсийнхээ шилдгийн төлөө өрсөлдсөн байна.

Харин Спэрс өнгөрсөн долоо хоногт 4 хожсон бөгөөд Тим Данкан багаа тэргүүлэн 22.0 оноо, 12.5 самбараас авалт авч байжээ. Лигт 11 дэх жилдээ тоглож байгаа супер од 12 сарын 9-нд Далласыг 2 нэмэлт цагт 133:126-аар хожсон тоглолтонд 32 оноо, 14 самбараас авалт хийсэн байна. Спэрс улирлыг 1-4 амжилтаар эхэлсэн ч яван чангарч, түүнээс хойшхи 18 тоглолтынхоо 14-т нь хожоод байна. Өрнөд бүсэд өнгөрсөн долоо хоногт Данканаас гадна Далласын Дирк Новицки, Денверийн Кармело Энтони, Клипперсийн Зак Рэндольф, Мемфисийн Руди Гэй нар сайн тоглоцгоожээ.



Пол рекордод ойртсоор

Долоо хоногийн сүүлчийн өдөр НБА-ын талбайд 4 тоглолт боллоо. Крис Пол Элвин Робертсоны дээд амжилтын хаяанд ирээд байна.



“Торонто” - “Нью-Орлеан” - 91:99 (24:22, 22:29, 26:29, 19:19)

Т: Бош - 25+8 самбар. Кальдерон - 22. Ж. О’Нил - 19.

Н: Уэст - 29+9 самбар. Поузи - 20+10 самбар. Батлер - 16.

Торонто хэдийгээр Крис Полыг зогсоож чадаж байсан ч Пол сул гарсан шидэгч нартаа дамжуулалтуудыг сайн өгч байснаар Нью-Орлеанс ээлжит хожлоо авлаа.

Дэвид Уэст 29 оноо авсан бол Жеймс Пози өөрийн улирлын дээд оноо болох 20 оноог авсан байна. Үүнийхээ 18-ыг нь холын зайн 6 оновчтой шидэлтээрээ авчээ. Хорнетс ийнхүү сүүлийн 10 тоглолтынхоо 8-д нь хожиж байна. Крис Полын дамжуулалт тасалсан дараалсан тоглолтын тоо 104-д хүрснээх Элвин Робертсоны дээд амжилтанд хүрэхэд одоо ердөө ганц тоглолт хэрэгтэй боллоо.

Хорнетсийн төвийн тоглогч Тайсон Чандлер гэмтлийн улмаас өнөөдөр мөн тоглосонгүй. Харин Торонто чөлөөт агентаас төвийн тоглогч Жейк Воскюлыг багтаа элсүүлээд байна.



Атланта Кливлендийг зогсоов

Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Кливленд Кавальерсийн дараалсан 11 хожлыг Атланта Хоукс зогсоов. Харин өнөөдрийн шилдэг тоглогч нь Дирк Новицки байлаа.



“Атланта” - “Кливленд” - 97:92 (31:24, 16:14, 21:28, 29:26)

А: Бибби - 24. Марв.Уильямс - 19. Жо Жонсон - 17+8 дамжуулалт.

К: Л.Жеймс - 33+9 дамжуулалт. Мо Уильямс - 26. Варежао - 11+8 самбар.

Майк Биббигийн 24, Марвин Уилльямсын 19 онооны ачаар Атланта Хоукс талбай дээрээ Кливлендийг хожиж, тэдний дараалсан хожлын цувралыг 11 дээр нь зогсоолоо. Ийнхүү Кавальерс 11 сарын 19-нд Детройтод хожигдсоноос хойш анх удаа хожигдож байна.



Ти-Мак ирж, Чикс явлаа

Бостон Селтикс одоогоор лигийн хамгийн “халуухан” баг байгаа бол Кливленд Кавальерс тэдний яг ар шилэнд нь байна. Өөрөөр хэлбэл энэ 2 баг хожигдол гээчийг мартаж байх шиг байна. Бостон 14 дараалж хожоод байгаа бол Кавальерсийнх 11 боллоо. Мөн өнөөдөр гэмтэлтэй байсан Трэйси МакГрэйди эргэн ирлээ. Харин Филадельфи 76 дасгалжуулагч Морис Чиксээ халсан байна.



“Голден Стэйт” - “Хьюстон” - 108:119 (29:31, 21:30, 25:31, 33:27)

Г: Биедриньш - 18 + 12 самбар. Уотсон - 17. Морроу - 15. Рэндолф - 15 + 10 самбар.

Х: Макгрэйди - 24 + 10 самбар + 9 дамжуулалт. Скола - 19. Мин - 19 + 14 самбар.

Трэйси МакГрэйдид амралт нь сайхан зохьсон бололтой. 7 тоглолт гэмтлийн улмаас өнжсөний эцэст эргэн ирээд трипл-дабл хийх шахав. Рокитс 15-8 болж байгаа нь 1996-1997 оны улирлын 21-2-оос хойшхи хамгийн сайн 23 тоглолтын дараах амжилт болов. Харин 7-16 болсон Голден Стэйт 2000-2001 оны улиралд 6-17 болж байжээ.



Кобигийн шинэ пүүз

Найк фирм Коби Брайантын нэрээр нэрлэгдсэн шинэ загварын пүүз гаргажээ.



Түүний шинэ загварын пүүзний онцлог нь богино түрий бөгөөд сагсан бөмбөгийн тамирчдад богино түрийтэй пүүз хэр тохирох бол? Өөрөөр хэлбэл сагсан бөмбөгчид богино түрийтэй пүүз өмссөнөөр шагайны гэмтэлд өртөх магадлалтай байж болох юм. Гэхдээ энэ тал дээр Найк фирм болон Коби өөрөө ч эерэг бодолтой байна. Энэхүү Коби-4 пүүз нь илүү хөнгөн, эвтэйхэн, огцом хурд авахад тохиромжтой зэрэг давуу талтай гэнэ. Тэгээд ч үнэ нь боломжийн буюу 120 доллараар Америкийн дэлгүүрүүдээр болон Европт ирэх 2 сараас зарагдаж эхлэх юм байна. Харин БНХАУ-д 1-р сараас зарагдах аж. Ер нь Хятадын залуус Найк, Адидас зэрэг томоохон фирмүүдийн томоохон худалдан авагчид билээ.



Коби энэ сарын 19-нд Майами Хиттэй хийх тоглолтонд энэ загвараа анх удаа өмсөж тоглолтонд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

Гэхдээ богино түрийтэй пүүз өмсөх гэж байгаа анхны хүн нь Коби биш. Гилберт Аренас, Стив Нэш болон бүр тэртээ дээр үед Карим Абдул Жабар нар ийм пүүз өмсөж байжээ.





Селтикс 21-2

Өнөөдөр NBA-ын талбайд 3 тоглолт боллоо. Вашингтоныг 34 онооны зөрүүтэй хожсон Бостон Селтикс багийнхаа түүхэн дэх хамгийн сайн эхлэл буюу 21-2 амжилтыг үзүүлээд байна.



“Вашингтон” - “Бостон” - 88:122 (21:36, 18:27, 35:26, 14:33)

В: Батлер - 19 оноо. Жэймисон - 17. Диксон - 17.

Б: Пирс - 22. Аллен - 22. Хаус - 12.

Бостон Селтикс лигийн хамгийн агуу түүхтэй баг. Гэхдээ Кевин Гарнетт, Пол Пирс, Рэй Аллен нарын үед л эхний 23 тоглолтоосоо 21 хожил авч байна. 21-2 гэдэг эхлэл Бостон Селтикс багийн түүхэн дэх дээд амжилт юм. Өмнө нь 2 удаа 20-2 болж байсны нэг нь өнгөрсөн улиралд юм. Мөн Селтикс одоогоор 13 тоглолт дараалан хожоод байгаа нь багийн түүхэнд 2-т орох дараалсан хожлын цуврал. 1985-1986 оны улиралд 14 дараалж хожиж байсан нь дээд амжилт. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Нью-Орлеанс бөгөөд хожих аваас дээд амжилттай зэрэгцэнэ.

Харин Вашингтон 1966-1967 онд Балтимор Буллетс нэртэй байснаасаа хойш анх удаагаа 4-16 гэсэн муу амжилт үзүүллээ.

“Даллас” - “Шарлотт” - 95:90 (26:26, 27:28, 21:20, 21:16)

Д: Терри - 26. Новицки - 23 + 13 самбар. Кидд - 12.

Ш: Окафор - 27 + 17 самбар. Фелтон - 16.

Маверикс Бобкэтсийн эсрэг 10 тоглож 10 дахь хожлоо авлаа. Мөн Маверикс сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожив. Бобкэтс 5 дахь дараалсан хожигдлоо амсч байна. Шарлотын шинэ тоглогчид өнөөдрийн тоглолтонд хараахан оролцоогүй бөгөөд орон нутгийн цагаар Бямба гаригт эхний тоглолтоо Детройтын эсрэг хийх юм байна.

Мавериксын довтлогч Жош Ховард 10 дахь тоглолтоо шагайны гэмтлийн улмаас дараалан өнжөөд байна. Хэзээ тоглох нь одоо болтол тодорхойгүй.



Дуайт Ховард, Коби тэргүүлж байна



НБА-ийн 58 дахь удаагын “Бүх одод”-ын тоглолт 2009 оны 2 сарын 15нд албан ёсоор Финикс хотод эхлэх билээ. Тэгвэл “Бүх одод”-ын тоглолтонд оролцох тоглогчдын гарааны тавыг олон нийтийн санал асуулгаар шийддэг билээ. Энэхүү санал асуулгын эхний дүн гарсан бөгөөд эцсийн дүн нь “Бүх одод”-ын тоглолт эхлэхээс нэг хоногийн өмнө гарах ёстой байдаг юм.
Санал асуулгыг одоогийн байдлаар өнгөрсөн жилийн цагариганд довтлох тэмцээний аварга Орландогийн төвийн тоглогч “Суперман” Дуайт Ховард 775,933 хүний саналаар тэргүүлж байгаа юм байна. Мөн зүүн бүсээс өнгөрсөн жилийн “Бүх Одод”-ын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогч Леброн Жэймс 643,786 хүний саналаар бүх довтлогчдыг тэргүүлж байгаа бол, өнгөрсөн жилийн НБА-ийн аварга Бостон Селтикс багийн довтлогч Кевин Гарнетт 495,515 хүний саналаар хоёрт бичигдсэн байна.

Сонирхолтой нь өдгөө дөнгөж хоёрдахь жилээ өнгөрөөж байгаа Нью Жерсигийн ази довтлогч И Жианлян 356,556 хүний саналаар жагсаалтын гуравт тэр тусмаа одоо гялалзаж байгаа Торонтогийн од Крис Бошоос бараг зуугаад мянган хүний саналын илүүтэйгээр бичигдэж байна.

Харин хамгаалагчдаас энэ жил онооны лидер хийж буй Дуэйн Уэйд 623,311 хүний саналаар нэгт, энэ жилээс зүүнд буцаж ирсэн суперстар Аллен Айверсон 492,093 хүний саналаар хоёрт бичигдэж байна. Энэ хоёрын араас Винс Картер 236,634 хүний саналаар хамгийн ойр явж байна.

Харин баруун бүсээс Лос Анжлесын хамгаалагч Коби 719,252 хүний саналаар бүх тоглогчдоо тэргүүлсэн байна. Харин хоёрт залуу холбогч Крис Пол 406,220, Хьюстоны Т-МАК 332,222 гуравт тус тус явж байна.

Төвийн тоглогчдыг уламжлалт ёсоор Хятадын Яао Мин 529,290, түүний дараа Финиксийн үлэмж биет Шак 227,273 санал тоолуулаад байгаа гэнэ.

Харин довтлогчдоос Тим Данкан 442,203, Амаре Стаудамер 370,470, Денверийн Кармело Энтони 327,233 тус тус нэг, хоёр, гуравт их ойрхон явж байгаа ажээ.



Ганц үед 33 оноо!

12 сарын 10 (УБ цагаар 12 сарын 11)-нд NBA-д сонирхолтой олон үйл явдал өрнөлөө. Шуугиантай наймаа хийгдсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл мөн лигийн дээд амжилт давтагдлаа. Кармело Энтони нэг үед 33 оноо авч, гайхамшгийг бүтээв. Харин Крис Пол, О. Жей. Майо нар дээд амжилт руу дөхсөөр байна.



“Денвер” - “Миннесота” - 116:105 (22:30, 22:26, 40:22, 32:27)

Д: К.Энтони - 45+11 самбар. Биллапс - 24. Картер - 11.

М: Жефферсон - 26+12 самбар. Фой - 26. Лав - 14+14 самбар.

Кармело Энтони хөгжөөн дэмжигчиддээ сайхан бэлэг барилаа. 3-р үед 33 оноо авсан нь лигийн дээд амжилттай зэрэгцсэн явдал болов. Сан-Антионогийн тоглогч асан Жорж Гервин 1978 оны 4 сарын 9-нд Нью-Орлеаны эсрэг тоглолтын 2-р үед мөн 33 оноо авч байжээ. Энтонигийн багийн анд Чонси Биллапс тоглолтын дараа “Би зарим агуу тоглогчдын эсрэг тоглож байсан, зарим агуу тоглогчидтой хамт тоглож байсан. Харин өнөөдөр хамгийн агуу 12 минутын тоглолтыг харлаа” гэжээ.



Нисдэг Жордан

Нэр: Michael Jordan
Бүтэн нэр: Michael Jeffry Jordan
Төрсөн өдөр: 1963-02-17
Төрсөн газар: Brooklyn, New York, USA
Өндөр: 1,98 м
Мэргэшил: Мэргэжлийн сагсан бөмбөгчин
Хувийн дугаар: 23
Байрлал: Хамгаалагч
Тоглож байсан баг: Chicago Bulls (1984-1993, 1995-98), Washington Wizards (2001-2002)Спортын аугаа тvvхэн замнал



Michael Jeffrey Jordan нь 1963 оны 2-р сарын 17-нд New York мужийн Brooklyn-д таван хүүхэдтэй гэр бүлийн дөрөв дэхь хүүхэд болон төржээ. Тэр хоер том ах нэг эгч нэг эмэгтэй дүүтэй байна. Түүнийг хөлд орж амжаагүй байхад нь гэр бүл нь North Carolina мужийн Wilmington нүүхээр шийджээ. Түүний аав нь цахилгаан станцад, ээж нь банкинд бүттэн цагаар шаргуу ажилладаг байсан ба Эцэг эх нь түүнийг болон түүний ах эгч дүүсийг тохь тухтай амьдруулахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг байсан аж. Jordan хүүхэд байхдаа бейсбол, сагсан бөмбөг, америк хөл бөмбөг тоглодог байжээ.
Тэр бага байхдаа бейсболыг илүү их сонирхдог байсан ч сагсан бөмбөгийн талбай дээр илүү их цаг өнгөрөөснөөр түний үзэл бодол өөрчлөгджээ. Өөрөөс нь өндөр ах Larry нь үргэлж түүнийг халз тоглолтонд ялсаар байсан нь үүнийг улам сайн тоглогч болоход чухал нөлөө үзүүлжээ. 1978 онд харамсалтай нь Jordan суралцаж байсан Wilmington дахь Laney дунд сургуулийн багт орж чадаагүй боловч тэр бууж өгөлгүй тэмцсээр дэхийн хамгийн шилдэг тоглогч болж чадсан билээ. Тэр 10-р ангиас 11-р анги хүртэл 180 см-ээс 190 см болтол өсч мөн тоглогчийн ур чадвар нь ч дээшилсэнээр дараагийн жилдээ сургуулийн багтаа орж чаджээ. Jordan 11-р ангид байхдаа маш сайн тоглон зуны амралтаараа Pennsylvania мужийн Pittsburgh дахь Five-Star зусланд уригдан оролцсон. Тэр дунд сургуулийнхаа сүүлийн жил дуусах үед 195 см болж North Carolina мужийн их сургуульд(UNC) сагсан бөмбөг тоглох тэтгэлэг авчээ.
Jordan-ы их нэр хүндийн эхлэл нь түүнийг NCAA буюу Америкийн их дээд сургууль, коллежийн лигийн аврагийн төлөө тэмцээнд хожлын бөмбөгийг хийснээр тавигджээ. 1984 оны зун АНУ-ын олимпийн эрэгтэй сагсан бөмбөгийн багт дасгалжууагч Bobby Knight-ын удидлага доор тогложээ. 1992 оныг хүртэл NBA-н тоглогч нар тоглож болдоггүй байснаас энэ багт коллежийн Patrick Ewing, Chris Mullin зэрэг тоглогч нар тоглож байжээ. Jordan-ы тоглолтууд нь бусад багуудын зүрхэнд шар ус хуруулж байжээ. Тэр Хятадын эсрэг 14 оноо, Канадын эсрэг 20 оноо, Уругвайн эсрэг 16 оноо тус тус авсан байна. АНУ-ын баг нийт 8 тоглолтонд дунджаар 32.1 аван ялснаас Jordan тоглолт тус бүрд дунджаар 17.1 оноо авч багаа тэргүүлсэн байна.



Олимпийн тоглолтоос 2 сарын дараа Chicago Bulls багт анхныхаа энгийн улиралын тоглолтод тоглосон байна. Тэр энэ том лигт багтаж чадна гэдэгээ төдий л удалгүй харуулж уран хөдөлгөөн агаарт тогтох хугацаагараа Air Jordan хэмээх нэрийг олж авчээ. Түүний чадвар, гадаад үзэмж нь түүнийг Nike болон NBA-ын зах зээлийн гол нүүр царай болгосон байна. Jordan өөрийн тоглож байсан Bulls багийг тэргүүлэн 1991, 1992, 1993 онуудад дараалан аварга болсон байна. Түүний аав нь учир битүүлгээр нас барж мөн Jordan-г мєрийтэй тоглоомд донтсон хэмээх яриа тархаснас хойш удалгүй 1993/1994 оны улирлын тоглолтын өмнө зодог тайлсан байна.
Тэрээр сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг тоглогч гэдгээ баталсан ч шинээр өөрийгөө сорихоор мэргэжлийн бейсболд хүч үзэхээр шийджээ. Тэр Chicago White Sox-ын дэд баг Birmingham Barons-т тогложээ. Тэр тааламжтай бус улирлын тоглолтын дараа өөрийгөө бейсбол тоглохоор заяагдаагүй гэдгээ ойлгожээ.
1995 онд Jordan сагсан бөмбөгт аваргын тоглолтын өмнөхөн гэнэт эргэн ирсэн боловч Bulls аварга болж чадаагүй байна. 1996 онд тэр Bulls-ын тоглолт бүрт дунджаар 30.4 оноо авч хошуучлан Bulls-ын улиралын шилдэг дээд амжилт тогтоон 6 жилийн хугацаанд 4 дэхь удаагаа аварга болсон байна. Мөн тэрээр Space Jam кинонд Bugs Bunny-ын хамтаар тоглон дэлгэцнээ гарчээ. 1999 онд хамгийн сүүлийн удаа аваргын цомыг хүртсэнийхээ дараа эхнэр Juanita болон хүүхдүүд Jeffrey, Marcus and Jasmine нартаа цаг зав зориулахаар шийдэн дахин зодог тайлжээ. Жилийн дараа тэр өөрийн хувьцааг нь эзэмшдэг Washington Wizards багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.
2001 оны 9 сард тэр 38 насандаа сагсан бөмбөгт эргэн ирж Washington Wizards багт тоглох болсон. 2002 онд тэрээр өвдгөндөө гэмтэл аван үлдсэн тоглолтууддаа тоглоогүй бөгөөд түүний аз жаргалтайгаар цуг амьдарч байсан гэргий нь салах сонрхолтой байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тэд одоо болтол салалгүйгээр хамтдаа амьдарч байгаа юм.

Гаргасан амжилтууд:

NBA-н аварга: 1991, 92, 93, 96, 97, 98
NBA-н жилийн шилдэг тоглогч: 1985
NBA-н шилдэг шинэ тоглогчдын баг: 1985
NBA-н шилдэг тоглогчдын нэгдүгээр баг: 1987, 88, 89, 90, 91, 92, 93, 96, 97, 98
NBA-н жилийн шилдэг хамгаалагч: 1988
NBA -н шилдэг хамгаалагчдын нэгдүгээр баг: 1988, 89, 90 ,91, 92, 93, 96, 97, 98
NBA-н шилдэг тоглогч (MVP): 1988, 91, 92, 96, 98
NBA-н шигшээ тоглолтын шилдэг тоглогч(MVP): 1991, 92, 93, 96, 97, 98
NBA -н тохолтын аварга: 1987, 88



Ража Белл, Борис Диау Шарлотт руу, Ж.Ричардсон Финикс рүү



Урьд шөнө НБА-д хоёр наймаа явагдаж өнгөрлөө. Эхний наймаанд гурван баг оролцсон. Энэ наймааны дүнд Вашингтон Визардс багт Мемфис Гриззлис багаас Жаварис Критентон, Нью Орлеанс Хорнетс багаас Майк Жэймс нарыг багтаа авч, Хорнетс багт Энтонио Даниелс болон дараа жилийн драфтын 2-р үеийн эрх очсон бол Мемфис багт Вашингтон Визардс багийн драфтын нэгдүгээр бүсийн эрх шилжжээ. Аренасыг иртэл энэ наймаа нь Визардст тун нэмэртэй болох нь. Жаварис Критентон түүнийг иртэл гараанд гарах биз.

Тэгвэл үүнээс том, үүнээс дуулиантай наймаа энэ наймаа явагдсанаас хэдхэн цагийн дараа явагдсан.

Шарлотт Бобкэтс баг аль дээрээс яригдаад байсан наймааны “шуум”-аа сая л нэг биелүүлж багийн шилдэг тоглогч Жэйсон Ричардсонгоо Жэйрид Дадли, 2010 оны драфтын 2-р үеийн эрхийн хамт Финиксийн Нарнууд руу үджээ. Финиксийн Нарнууд харин Борис Диау, Ража Белл, Шон Синглтэриг Бобкэтс багт шилшүүлсэн байна. Наймаа албан ёсоор явагдаж тамирчид эмчийн үзлэгээр орох үлдээд байгаа гэнэ. Стив Керр энэ наймааны тухай : “Бидэнд бага зэргийн өөрчлөлт хэрэгтэй байсан. Бидэнд их оноо авдаг хүн хэрэгтэй байсан ба энэ нь Стив Нэшт их тус хүргэх нь тодорхой” гэжээ. Тэгвэл Лэрри Браун энэ тухай: “Хэрвээ сайжрах тухай бодож байгаа бол ямар нэгэн зүйлээ алдаж байх хэрэгтэй. Финикс Санс баг маш сайн тоглогчтой болсон. Тэдний баг ч бас сайжрах том оролдлого хийж байгаа”.



Пистонс бүтэнсайнд бүтэхгүй нь

Өнөөдөр НБА-ын талбайд 4 тоглолт боллоо. Бостон, Лейкерсийн хожил үргэлжилсээр л байгаа бол Детройтын Ням гаригт хожигддог байдал энэ улирал эхэлснээс хойш 5 дахиа гарлаа.



Нью-Йорк - Детройт - 104:92 (29:12, 36:31, 16:20, 23:29)

Н: Дюхон (25 + 9 дамжуулалт), К.Ричардсон (23), Эл Харрингтон (18), Чендлер (17 + 8 самбар), Д. Ли (12 + 19 самбар) .
Д: Принс (23 + 10 самбар + 3 блок-шот), Айверсон (17 + 7 дамжуулалт), Хэмилтон (16), Аффлало (17)

Детройт Пистонс Ням гаригт мөн л хожигдлоо. Энэ улирал эхэлснээс хойш тэд Ням гаригт 5 тоглолт хийхдээ бүгдэд нь хожигдов. Харин Никс Централь дивизионы багуудын эсрэг сүүлийн 6 тоглолтынхоо анхны хожлыг авлаа. Сүүлийн үед “тодроод” байгаа Крис Духон энэ удаа ч сайн тоглож 25 оноо, 9 оновчтой дамжуулалт хийжээ. Детройтын хувьд Айверсоны наймаа одоогоор үр дүнгээ өгөхгүй л байна. Эсрэгээрээ Биллапс Денверт мандаж байдаг. Харин Антионо МакДейсс лигийн дүрмээр 30 хоног хүлээсний эцэст дахин Пистонсын тоглогч болж байх шиг байна.



Пол, Майо нар дээд амжилт руу ойртсоор

Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Майами Хит 3 дараалсан хожлын амтыг 20 сарын дараа дахин нэг амтлав. Нью Орлеансын Крис Пол, Мемфисын О.Жей.Майо нар лигийн бүх үеийн дээд амжилт руу дөхсөөр байна.



“Нью-Орлеан” - “Мемфис” - 106:87 (37:16, 21:23, 32:22, 16:26)

Н: Пол - 21 оноо + 11 дамжуулалт. Стоякович - 20. Уэст - 19.

М: Газоль - 21. Майо - 18. Уоррик - 10.

Мемфис хожигдсон ч гэсэн тэдний шинэ тоглогч О.Жей.Майо эхний улирлынхаа эхний 20 тоглолт дараалан 10-аас дээш оноо авч, 1979-1980 оны улирлын Лэрри Бёрдоос хойш ийм амжилт үзүүлсэн анхны тоглогы боллоо. Майо дараагийн тоглолтонд 10-аас дээш оноо авбал Мэжик Жонсоны амжилттай зэрэгцэнэ. Дэн Иссел 1976-77 оны улиралд NBA дэх анхны улиралдаа 27 тоглолт дараалан 10-аас дээш оноо авч байсан нь хамгийн өндөр үзүүлэлт боловч тэрээр АВА-д өмнө нь тоглож байсан юм байна. Харин Нью-Орлеансын Крис Пол 3 бөмбөг таслалт хийснээр өөрийн цувралаа 101-т хүргэлээ. Элвин Робертсоны тогтоосон лигийн дээд амжилт 105 тоглолт. Полд энэ амжилтыг эвдэхэд 5 тоглолт хэрэгтэй.



Бостон, Лейкерс, Кливленд - лигийн шилдэг багууд

Бостон Селтикс, Лос Анжелес Лейкерс, Кливленд Кавальерс багууд одоогоор лигт хамгийн сайн амжилттай явж байна. Энэ 3 багийн аль нэг нь Чикаго Буллзын 72 хожсон амжилтанд дөхөж чадах болов уу?



“Вашингтон” - “Лейкерс” - 104:106 (24:35, 29:23, 19:29, 32:19)

В: Батлер - 26 оноо. Блэтч - 18. Жеймисон - 15.

Л: Брайант - 23. Байнум -19. Газоль - 17.

Лейкерс тоглолтын эхнээс л илт давуу тоглож байсан боловч 4-р үед оноогоо бариулж, бүр золтой л хожигдсонгүй. Сүүлийн мөчид шидсэн Батлерын холын шидэлт оновчтой болсон бол Лейкерс яг л Индианад хожигдсон шигээ хожигдох байлаа. Тэд одоогоор 16 хожил, 2 хожигдолтой боллоо. Харин Вашингтон 3 хожил, 14 хожигдолтой болсон нь Балтимор Буллетс нэртэй байсан 1966-1967 оноос хойшхи анхны тохиолдол ажээ.

“Кливленд” - “Индиана” - 97:73 (21:20, 31:18, 18:16, 27:19)

К: Илгаускас - 17 оноо. Уильямс - 17., Варежао - 17.

И: Мерфи - 15. Грэм - 14.

Талбайдаа 11-0, сүүлийн 16 тоглолтынхоо 15-д нь ялалт. Бостон, Лейкерсийг бүгд магтаж байх хойгуур Кливленд супер тоглож байна. Тэд өнөөдөр Индианаг амархан хожлоо. Кавальерсын амжилтын түлхүүр нь хамгаалалт гэж ЛеБрон хэлсэн. Үнэхээр ч тэд сайн хамгаалж байгаа бөгөөд Индианагийн лидер Денни Гранжер өнөөдөр ердөө 4-хөн оноо авав. Мөн энэ тоглолтонд ЛеБрон, Гранжер, Илгаускас, Мэрфи гэсэн 4 тоглогч техникийн алдаагаар торгуулсан байна.

ЛеБрон Жеймс 3 бөмбөг таслалт хийх юм бол Марк Прайсыг (734) ардаа орхин багийнхаа бөмбөг таслалтыг бүх үеийн лидер болно. Илгаускас 15 самбараас бөмбөг авалт хийхэд Брэд Догертиг гүйцэн багийнхаа самбараас авалтын манлай болох юм байна.

“Бостон” - “Портленд” - 93:78 (24:21, 25:15, 25:15, 19:27)

Б: Р.Аллен - 19 оноо. Рондо - 16.

П: Олдридж - 13. Аутлоу - 13.



НБА-ийн халуухан скаут

НБА-ийн нэг баг маш том бүтэцтэй гэж ойлгож болно. Талбай дээр 5 тоглогч тоглох хэдий ч тэдний арын алба бүтэц нь маш том бизнессийн байгууллага байдаг.Багийн скаут гэж нэг том, багт маш чухал алба бий. Шинэ тоглогчдыг эрж хайх, багийн нөөц бололцоог сайжруулахад чухал үүрэгтэй.

НБА-ийн багийн скаут хэмээх энэ чухал, нарийн мэдрэмж шаардсан энэхүү албанд нэг эмэгтэй хүн хүчин зүтгэдэг.



Лос Анжелес Лейкерс багийн скаут, хөгжлийн лигийн багийн зөвлөх Бонни-Жилл Лафлин спорттой холбогдсон гараагаа Голден Стейт Уорриорз багийн чирлидер буюу хөгжөөн дэмжигч бүжигчнээс эхэлжээ. Тэр америк хөлбөмбөгийн Даллас Ковбойс багийн чирлидер хийж байгаад дараа нь кинонд тоглож, загвар өмсч, кинонд тоглож олон нийтийн үйл ажиллагаа явуулж олны танил болсоор байлаа. Түүний загварын карьер ч сайн байж дэлхийн хамгийн “халуун” 100 бүсгүйгийн нэг хүртэл болж байв. Энэ бүхний дараа тэр Нууруудын бүрэлдэхүүнд ирсэн юм. Бонни багийн драфтаар хэнийг сонгохыг шийдэлцэж, хэнийг наймаалах, хэнийг багтаа эслүүлэхийг шийдэхэд чухал үүрэг багтаа гүйцэтгэнэ.



Куттино Мобли сагсан бөмбөгөө орхих уу?

New York Post сонины мэдээлснээр саяхан солилцоогоор Никст ирсэн хамгаалагч Куттино Мобли зодог тайлахаар зэхэж байгаа гэнэ.

Тэрээр 11 сарын 25 нд Клипперсээс Никст ирсэн бөгөөд нэг ч тоглолтонд оролцоогүй байгаа юм. 33 настай Моблиг зүрх нь зовоож байгаа бөгөөд эмч нар түүнд сагсан бөмбөгийн талаар бодохгүй байж эрүүл мэнддээ л анхаар гэж зөвлөж байгаа юм байна. Хэрэв Мобли ийн зодог тайлах аваас түүний энэ болоод ирэх жил авах ёстой 18.9 сая долларын цалингийн 25 хувийг нь Никс, 75 хувийг нь даатгалын компани түүнд олгох юм.

Харин өнөөдөр НБА-ын талбайд 2 тоглолт боллоо.

“Даллас” - “Финикс” - 112:97 (33:24, 31:22, 24:28, 24:23)

Д: Новицки - 39+9 самбар. Терри - 19. Бареа - 18.

Ф: Стадамайр - 28. Нэш - 20+10 дамжуулалт. Диао - 11.

Дирк Новицкигийн гайхалтай тоглолтын хүчинд Даллас Маверикс талбай дээрээ Финикс Сансын хялбархан хожлоо. Новицкиг Шакил, Амаре зэрэг өндөр тоглогчид хамгаалсан тохиолдолд зайнаас тоглоод, Грант Хилл, Барнес гэх мэт түүнээс намхан тоглогчид хамгаалсан үед самбартай ойрхон тоглосоор 39 оноо түүж чадсан юм.

“Сансынхан Шон Мэрионыг алдсанаас хойш Диркийн эсрэг юу ч хийж чадахаа больсон” хэмээн Далласын хамгаалагч Жэсон Терри хэлжээ.

Нэш, Шак нар Сансын бүрэлдэхүүнд эргэн ирсэн ч Далласын эсрэг юм болсонгүй. Санс ийн 4 дэх дараалсан хожигдлоо амсав. “Бид өөрсдөдөө тохирсон ритм, тоглолтын хэмнэлээ олж чадахгүй байна” хэмээн 20 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн Стив Нэш тоглолтын дараа хэлжээ.

Финиксийн гол проблем хамгаалалт. Тэдний эсрэг хэн дуртай нь хүссэн оноогоо авч байна. Сүүлийн 7 хоногт л гэхэд Уэйд 43 оноо, Девин Харрис 47 оноо, сая Дирк 39 оноо Сансын эсрэг авлаа. Уг нь Ража Белл хамгаалалтын 1-р багт нэрлэгдэж явсан тоглогч юмсан, Новицкиг биш ч гэсэн Уэйд, Харрис нарыг хамгаалж барахгүй л байна.

Энэ тоглолтын дараа Жейсон Кидд 1386 удаа 3 онооны амжилттай шидэлт гүйцэтгэсэн статисткаараа лигийн түүхэнд 9-р байранд бичигдэж эхэллээ.

“Денвер” - “Сан-Антонио” - 91:108 (26:30, 15:31, 26:22, 24:25)

Д: К.Энтони - 16. Смит - 15+10 самбар. Нене - 12. Мартин - 12. Биллапс - 12.

С: Т.Паркер - 22+8 дамжуулалт. Данкан - 21+12 самбар. Жинобили - 21.

Спэрсийн шилдэг 3 жигдхэн сайн тоглож, Чонси Биллапсыг авснаасаа хойш 12 хожиж, 3 хожигдсон Денверийг талбайд нь илт давуу хожлоо. Тим Данкан тоглолтын дараа “Энэ бидний хамгийн сайн тоглолтуудын нэг боллоо” гэсэн байна.

Спэрс ийнхүү 10 хожил, 8 хожигдолтой болж байгаа бол Денвер 13 хожил, 7 хожигдолтой болж байна.



Чимээгүй од

Бүтэн нэр нь Чонси Рэй Биллапс 1976 оны есдүгээр сарын 25-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төрсөн. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгч. NBA-гийн “Денвер Наггетс” багт тоглодог. Хувийн дугаар 7. Биеийн өндөр 191 см, 91,6 кг-ийн жинтэй. 1997 оны драфтын ¹3-аар NBA-д элссэн. Өмнө нь “Бостон Селтикс”, “Денвер Наггетс”, “Орландо Мэжик”, “Миннесота Тимбервулвес”, “Детройт Пистонс” багуудад тоглож байсан. Эхнэр Пайнер Райли, охин Сидней Рени, Киара Рай нарын хамт амьдардаг. Хоч нь “Stooth”. 2 рас, Jay-Z нарын дууг сонсох дуртай.

Хувийн дээд амжилт
Тоглосон минут 51
Оноо 37
Самбар 12
Оновчтой дамжуулалт 19
Бөмбөг таслалт 7
Блок шот 3



NBA-гийн шилдэг холбон тоглогчдын нэг Чонси Биллапс өсч төрсөн Денвер хотынхоо багт найман жилийн дараа эргэн ирээд байгаа билээ. Түүнийг төрөлх хотынх нь хөгжөөн дэмжигчид ч халуун дулаан уур амьсгалтай угтсан. Учир нь тэрбээр дунд сургуульд байхдаа л Денверт төдийгүй муждаа алдарт гараад байв.

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрэмжит дунд сургуульд суралцах хугацаандаа Биллапс дөрвөн жил дараалан мужийнхаа нэгдүгээр багт нэрлэгдэж, “Colorado Mr.Basketball” шагналыг гурван удаа хүртсэн. Улмаар дунд сургуулиа дүүргээд тэрбээр Колорадогийн их сургуульд элсэж сагсан бөмбөгийн багийг нь чамгүй өндөр амжилтад хүргэсэн юм. NCAA-гийн 55 тоглолтод оролцохдоо 18,5 оноо авч, 5,1 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багийн лидерийн үүргийг гүйцэтгэж байлаа. Улмаар хоёр жил NCAA-д тоглосны дараа 1997 оны драфтад тэрбээр нэрээ дэвшүүлснээр мэргэжлийн сагсан бөмбөгч болох үүд нээгдсэн түүхтэй. Тухайн үед түүнтэй хамт Тим Данкан, Кейт Ван Хорн нар NBA-д элсэж байжээ.

Биллапс дээрх тоглогчдын дараагаар гуравдугаарт бичигдэн хамгийн олон түрүүтэй “Бостон Селтикс”-т хуваарилагдлаа. Анхны улиралдаа тэрбээр 51 тоглолтын 44-т нь багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд тоглож 11,1 оноо, 4,3 оновчтой дамжуулалт гүйцэтгэв. Энэ нь “Бостон”-ы удирдлагуудыг гонсойлгоход хүрчээ. Дараа онд нь түүнийг “Бостон” “Торонто” руу явуулж илүү туршлагатай Кенни Андерсонг авсан юм. Хожим энэ наймаа аль алинд нь тус болоогүй аж. “Торонто”-д Биллапс гэмтлийн улмаас 29 тоглолтод л оролцож өмнөхөөсөө амжилт нь уруудсан юм. 1998 онд түүнийг баг нь дахиад л наймаалцсанаар тэрбээр гурав дахь жилдээ багаа солин нэр алдар нь муудав.

Энэ үед түүнийг төрөлх хотын “Денвер” багийнхан өөрийн болгосноор мандан бадрах боломж гарч ирсэн. Гэвч тэрбээр улирлын тэн хагасыг бэртэлтэй үджээ. Дараа он нь түүний амьдралын хамгийн бараан жил байсан нь дамжиггүй. Учир нь мөн л бэртэл гэмтэлтэй холбоотой. Улирлын 82 тоглолтын ердөө 13-т нь л Биллапс талбайд тогложээ. “Денвер”-т өнгөрүүлсэн хоёр жил үр дүнд хүрээгүй тул Чонсиг “Денвер”, “Миннесота”-д өгчээ.

Энэ удаад түүнийг Кевин Гарнетт тэргүүтэй “Миннесота”-гийн “хөвчийн чононууд” угтаж авсан. “Миннесота” түүнийг эхний улиралдаа зургаа дахь тоглогчийн хувиар талбайд гаргадаг байв. Харин 2001-2002 оны улиралд Биллапс анх удаагаа улирлын 82 тоглолтод бүтэн тогложээ. Үүнийхээ 54-т нь гараанд гарч багаа плей-оффт шалгарахад гол үүргийг гүйцэтгэсэн юм. Харамсалтай нь түүний баг плей-оффын эхний шатнаас л хасагдсан. Гэхдээ түүнд өөрийгөө нээх боломж гарч ирсэн юм. “Миннесота”-гийн үндсэн холбогч Террел Брэндон гэмтэл авснаар түүнд гараанд гарах боломж олджээ.

Энэ улирлын дараа тэрбээр чөлөөт агент болж олон багийн хараанд өртөж эхэлжээ. Улмаар түүний төлөөх өрсөлдөөнд “Детройт Пистонс” ялалт байгуулав. “Детройт”-д ирснээр Чонси од тоглогч боллоо. Түүнийг авсны дараа “Пистонс” зургаан жил дараалан плей-оффт үлдэж, конференцийн аваргын төлөө тоглож байгаа. “Пистонс”-ын бүрэлдэхүүнд тэрбээр эхний улиралдаа “Дорнод”-ын аваргын төлөө шалгарч, “Нью-Жерси”-гээс хожил авч чадалгүй бут ниргүүлсэн. Харин 2003-2004 оны улирал түүний амжилтын оргил үе байлаа.

Улирлыг 54 хожил, 28 хожигдолтой үдсэн “Детройт”-чууд бүстээ гуравдугаарт эрэмбэлэгдэв. Улмаар бүсийн аваргын төлөө “Индиана”-г сөхрүүлж мөрөөдлийн гэж нэрлэж болохуйц “Лос-Анжелес Лейкерс”-тэй шигшээ тоглолтод шалгарсан билээ. Түүний удирдлага дор баг нь Шакил О`Нил , Коби Брайант, Карл Мэлоун, Гэри Пэйтон нарын ододтой “Лейкерс”-ийг 4:1-ээр хожин аваргын цомыг хүртсэн.

Дунджаар 21 оноо, 5,2 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн Чонси финалын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм. Түүний дараагийн улиралд баг нь “Спэрс”-д дийлдсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хоёрт нь аварга болох хувьтай “Майами”, “Бостон” багуудад дийлдсэн. Эдгээр онуудад тэрбээр “Бүх оддын тоглолт”-д болон NBA-гийн хамгаалалтын хоёрдугаар багт нэрлэгдэж байлаа.

Харамсалтай нь сүүлийн гурван улирал багаа шигшээ тоглолтод оруулж чадаагүй тул энэ улирал эхлээд удаагүй байхад Аллен Айверсоноор сольж төрөлх хотынх нь багт шилжүүлсэн билээ. Одоогоор “Денвер” түүнийг авснаар бүсийнхээ тэргүүн эгнээнд бичигдэх боллоо. Шинэ багтаа очоод удаагүй тэрбээр өнгөрөгч улирлын аваргуудыг талбай дээр нь хожиж шуугиулаад амжсан. Од тоглогч олонтой ч сайн холбогч байдаггүй “Денвер”-т уг наймаа өгөөжөө өгч эхлээд байгаа.



Торонтогийн дасгалжуулагч халагдлаа

Торонто Рэпторс баг нэгэнтээ оны шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан дасгалжуулагч Сэм Митчеллээ Денвер Наггетст 39 онооны зөрүүтэй хожигдсоных нь дараа ажлаас нь халлаа.



Рэпторсын ерөнхий менежер Брайн Колангело энэ багт туслах дасгалжуулагчаар олон жил ажилласан Жэй Трианог одоогоор ерөнхий дасгалжуулагчаар нэрлээд байна. Тэрээр ирэх Баасан гаринт Ютагийн талбайд Торонтогийн ерөнхий дасгалжуулагчаар анхны тоглолтоо хийнэ.

Торонто зун Жермайн О`Нилыг багтаа авснаар Атлантик дивизионд Бостонтой өрсөлдөхүйц хүчирхэг баг болно гэсэн итгэл найдвартай байсан байх. Мөн довтлогч Крис Бош нь энэ жил хамгийн сайн тоглолтуудаа үзүүлж байгаа, холбон тоглогч Хосе Кальдерон “Бүх оддын тоглолт”-ын нэр дэвшигч боловч Рэпторс одоогоор 8-9 амжилттай явна. “Энэ баг бол 8-9 амжилттай байх баг биш, үүнээс илүү баг” хэмээн Колангело хэлжээ.

Митчелл Торонтог 4 улирал гаруй удирдахдаа 156 хожил авч, 189 хожигдол хүлээж байв. 2007 оны шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан. Сүүлийн 2 улиралд плей-оффт дараалан шалгарсан ч 2-ууланд нь эхний шатнаас хасагдаж байлаа.



Нью Ёорк Никс хамгийн их зардалтай баг хэвээр л…

4 дэх жилдээ дарааллан “New York Knicks” баг НБА-ын хамгийн үнэ цэнэтэй багаар шалгарлаа.



Форбс сэтгүүлийн хамгийн сүүлд 2008 оны хамгийн үнэ цэнэтэй багуудын жагсаалтыг “New York Knicks” баг 613 сая ам.долларын үнэ цэнэтэйгээр жагсаалтыг дахин тэргүүллээ. Энэ дүнд тухайн багийн тоглогчдын цалин, арын алба, багийн менежмент баг, оффис зэрэг тухайн багтай холбоотой бүхий л зүйлийн үнэ цэнэ ордог бөгөөд 2007 оны багийн нийт мөнгөн дүнгээс энэ оны 613 сая ам доллар нь ердөө нэг гаруй хувиар л бууржээ. Энэ баг саяхан хийсэн солилцооны үр дүнд энэ тоо яаж өөрчлөгдөх нь одоохондоо тодорхойлоогүй байна.

4 дахь жилдээ дараалан “Los Angeles Lakers” баг Форбс сэтгүүлийн энэхүү жагсаалтыг удаалсан бөгөөд тэд өмнөх онд 560 сая ам долларын үнэ цэнэтэй байсан бол энэ жил 584 сая ам доллар болон өссөн байна.

Энэ жагсаалтын эхний 5 байрт “Chicago Bulls” баг 504 сая ам доллараар 3-т, “Detroit Pistons” баг 480 сая ам доллараар 4-т, “Cleveland Cavaliers” баг 477 сая ам доллараар 5-т орсон байна.

Өмнөх оноос энэ онд үнэ цэнийн хувьд хамгийн их өөрчлөгдсөн багаар “Portland Trail Blazers” баг 21 хувиар үнэ цэнээ өсгөж 307 сая ам долларын үнэ цэнэтэй болжээ.

Өмнөх оноос энэ оны үнэ цэнэ нь хамгийн их буурсан буюу хэмнэлт хийж чадсан баг нь New Jersey Nets бөгөөд 2007 оны зардлаасаа 13% буурч 295 сая ам долларын үнэ цэнэтэй баг болжээ. Уг баг Бруклинд шинэ ордон барихаар төлөвлөж байгаа ийнхүү зардлаа бууруулж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад өнгөрсөн жилийн аварга Бостон өнгөрсөн онд 391 сая ам доллар байсан бол 2008 онд 441 сая ам доллар болтлоо огцом өссөн байна.

Хамгийн бага үнэ цэнэтэй багаар Memphis Grizzlies 294 сая, New Orleans Hornets 285 сая, Charlotte Bobcats 284 сая, Milwaukee Bucks 278 сая ам долларын өртөгтэйгээр орсон бол НБА-ийн багуудын дундаж үнэ цэнэ нь 379 сая ам доллар байна гэж гаргажээ.

Форбс сэтгүүлээс АНУ-ын бусад мэргэжлийн лигүүдийн хамгийн үнэ цэнэтэй багуудыг сонирхвол НФЛ буюу мэргэжлийн америк хөлбөмбөгийн лигийн “Dallas Cowboys” баг 1,6 тэрбум орчим ам доллар, бэйсболлын “New York Yankees” баг 1,3 тэрбум орчим ам доллар, НХЛ буюу хоккейн лигийн 448 сая ам долларын үнэ цэнэтэйгээр лигийнхээ багуудыг манлайлж байна.



Рондо сайжирсаар байна

Өнөөдөр НБА-д 11 тоглолт боллоо. Бостон Селтикс 10 дараалсан хожлоо авсан бол Кливленд талбай дээрээ мөн 10 дараалж ялалт байгууллаа. Гэхдээ өнөөдрийн онцлох тоглогч бол Ражон Рондо байв. Тэрээр 16 оноо, 13 самбар, 17 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтээр трипл-дабл хийлээ.



“Бостон” - “Индиана” - 114:96 (28:27, 29:24, 31:22, 26:23)

Б: Аллен - 31. Гарнетт - 26 + 14 самбар. Рондо - 16 + 13 самбар + 17 дамжуулалт. Пирс - 16.

И: Грэйнжер - 20. Форд - 15 + 8 дамжуулалт. Дэниелз - 14.

Бостоны “их 3″ гэж ярьдаг. Харин сүүлийн үед “их 4″ болоод байна уу даа. Залуу холбон тоглогч Ражон Рондо Бостоны ахмад оддоос ихийг сурч, өөрийн авьяас чадвартайгаа хослуулж байгаа бололтой, энэ улиралд маш сайн тоглож байна. Өчигдөр Лейкерсийг хожсон Индиана Бостоны эсрэг юм болсонгүй. Рондо анх удаагаа трипл-дабл хийсэн төдийгүй өөрийн дээд амжилт болох 17 оновчтой дамжуулалтыг хийжээ. Мөн Рэй Аллен, Кевин Гарнетт, Кендрик Перкинс гээд Селтиксийн гарааны тоглогчид бүгд сайн тоглосон бөгөөд Бостон 18 дахь хожлоо авч, лигийг тэргүүлж байна.



ЛеБрон, Пол - сарын шилдэгүүд

Кливленд Кавальерс багийн ЛеБрон Жеймс, Нью-Орлеанс Хорнетс багийн Крис Пол нар NBA-ын эхний сарын шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.



Дорнод конференцийн шилдэг болсон ЛеБрон Жеймсийн Кливленд баг 14 хожил 3 хожигдолтой эхний сарыг дуусгасан бөгөөд ЛеБрон нэг тоглолтонд дунджаар 27.8 оноо, 7.2 самбараас авалт, өөрийн дээд амжилт 6.4 оновчтой дамжуулалт хийж, 49.1 хувийн амжилттай довтолжээ. Мөн Жеймс 1991 оны Майкл Жорданаас хойш улирлын эхний 8 тоглолтонд 3 удаа дараалж 40-өөс дээш оноо авсан анхны тоглогч болсон байна. Түүгээр зогсохгүй 11 сарын 18-нд 23 нас 324 хоногтойдоо лигийн түүхэнд 11000 оноог хамгийн залуудаа авсан тоглогч болжээ.

Өрнөдийн сарын шилдэг Крис Пол лигийг оновчтой дамжуулалт (11.6), бөмбөг таслалтаар (2.8) тэргүүлж, багийнхнаасаа хамгийн өндөр буюу 20.3 оноог дундчилж байна. Баг нь 9 хожиж, 6 хожигдсон бөгөөд энэ хугацаанд Пол 2 трипл дабл, 10 дабл-дабл хийжээ. Мөн 97 тоглолт дараалан бөмбөг таслалт хийж, Алвин Робертсоны дээд амжилтанд (105) дөхсөөр байна.

Дээрх хоёр тоглогчтой сарын шилдгийн төлөө Рокитсын Яо Мин, Лейкерсийн Коби Брайант, Нетсийн Девин Харрис, Мэжикийн Дуайт Ховард, Портландийн Брэндон Рой, Торонтогийн Крис Бош нар өрсөлдсөн байна.

Харин сарын шилдэг дасгалжуулагчдаар Бостон Селтиксийн Док Риверс, Лос Анжелес Лейкерсийн Фил Жексон нар нэрлэгдлээ.

Риверсийн баг 10, 11-р саруудад 16 хожиж, 2 хожигдсон юм. Тэрээр өнгөрсөн улиралд сарын шилдэг дасгалжуулагчаар 3 удаа нэрлэгдэж байсны дотор эхний сард мөн нэрлэгдэж байжээ.

Фил Жексоны хувьд Лейкерсийг 14 хожиж, ганц хожигдуулсан бөгөөд 2 дахиа дараалан сарын шилдэг боллоо. 2008 оны 4 сард мөн шилдэгээр нэрлэгдэж байжээ.

Мөн Атлантагийн Майк Вудсон, Кливлендийн Майк Браун, Денверийн Жорж Карл, Хьюстоны Рик Адельман, Нетсийн Лоуренс Фрэнк, Орландогийн Стэн Ван Ганди, Портлэндийн Нэйт МакМиллиан болон Ютагийн Жерри Слоан нар өнгөрсөн сарууд багаа сайн удирджээ.



Харрис 47 оноо авлаа

УБ-ын цагаар өнөө өглөө буюу Америкийн цагаар Ням гаригийн үдэш Үндэсний сагсан бөмбөгийн талбайд 5 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн тод од нь Нью-Жерси Нетс багийн хамгаалагч Девин Харрис байлаа.



“Финикс” - “Нью-Жерси” - 109:117 (35:24, 27:32, 23:18, 24:43)

Ф: Нэш - 26 + 9 дамжуулалт. Стаудемайр - 25 + 12 самбар. Барнс - 18 + 8 самбар.

Н: Харрис - 47 + 8 дамжуулалт. Картер - 28. Жяньлянь - 14.

Девин Харрисын хурдыг гүйцэж хамгаалж чадах хүн Финикст байсангүй. Харрис өөрийн дээд амжилт 47 онооныхоо 21-ыг нь 4-р үед авснаар Нетс Санст 14 тоглолт дараалан “US Airways Center”-т хожигдсон 14 жилийн түүхийг зогсоож чадлаа. Нетс 1993 онд анх удаа “US Airways Center”-т зочлохдоо л хожиж байснаасаа хойш энэ ордонд байнга ялагдаж байжээ, өнөөдрийг хүртэл. Сансын эсрэг сүүлийн 2 тоглолтонд 2 тоглогч 40-өөс дээш оноо авлаа. Бямба гаригт Дуэйн Уэйд 43 оноо авч байсан. Тэгэхээр Санст Харрис, Уэйд нар шиг хурдтай тоглогчдыг сайн хамгаалах тоглогч дутмаг гэдэг нь харагдлаа. Нетс 4-р үед 43 оноо авсан ба Сансын лидер Амаре Стаудмайр 2 техникийн алдаагаар торгуулж талбайг чөлөөлсөн нь багаа хожигдолд хүргэх нэг шалтгаан болсон нь гарцаагүй.

“Лейкерс” - “Торонто” - 112:99 (34:29, 27:22, 29:30, 22:18)

Л: П.Газоль - 24 оноо + 9 самбар. Брайант - 23. Э. Байнум - 18 + 10 самбар.

Т: Э.Паркер - 19. Барньяни - 14 + 11 самбар. Кальдерон - 12 + 12 дамжуулалт.

“Бүх оддын тоглолт”-д 10 удаа оролцсон, мөн лигийн онооны аваргаар 2 удаа тодорсон Коби Брайант 4-р үед тоглоогүй ч Лейкерс 14 дэх хожлоо Торонтогоор ядах юмгүй авлаа. Брайант 22000 дахь оноогоо авахад 15 оноо дутуу байна. Тэрээр 12000 оноог хамгийн хурдан авсан тоглогч болж байсан бөгөөд үүнээс хойш 20000 хүртэл энэ амжилтаа тогтоосоор байсан. Харин 21000 оноог хамгийн хурдан авсан 2 дахь тоглогч нь болж байв.

Лейкерс Торонтог талбайдаа 7 дахиа дараалж хожлоо. Коби Торонтогийн эсрэг сүүлийн 4 тоглолтонд дунджаар 48.5 оноо авч байсан бөгөөд эдгээр 4 тоглолтын тоонд түүний 81 оноо авсан 2006 оны 1 сарын 22-ны тоглолт зүй ёсоор орно.



Сар хүлээсэн хожил

Өнөөдөр НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Нью-Йорк Никсийн хамгаалагч Крис Духон 22 оновчтой дамжуулалт хийж, бүгдийг алмайруулсан бол Оклахома Сити 14 тоглолтын дараа нэг юм хожлын сайхныг мэдэрлээ. 11 сарын 2-ноос хойш Тундер 14 дараалан хожигдоод байв.



“Нью-Йорк” - “Голден Стэйт” - 138:125 (39:33, 43:31, 34:32, 22:29)

Н: Ли - 37 + 21 самбар. Харрингтон - 36 + 12 самбар. Томас - 15.

Г: Мэджетт - 32 + 12 самбар. Вотсон - 23. Кроуфорд - 21.

Крис Духон багийнхаа дээд амжилт болох 22 оновчтой дамжуулалтыг хийж, супер тоглолт гаргасан бол Дэвид Ли түүнээс дутахгүй тоглож, өөрийн дээд амжилт болох 37 оноо, 21 самбараас бөмбөг авалт хийснээр Нью-Йорк Никс саяхан солилцоо хийсэн Голден Стэйтийг хожлоо. Духоны 22 оновчтой дамжуулалтаас өмнө Никсийн дамжуулалтын дээд амжилтын 1958 оны 12 сарын 12-нд буюу одоогоос хагас зуун жилийн өмнө Ричи Герин 21 оновчтой дамжуулалтаар тогтоож байжээ. Харин Ли анх удаа 30+, 20+ статистик үзүүлсэн бөгөөд 1994 оны 1 сарын 23-нд Патрик Юинг 34 оноо, 21 самбараас авалт хийснээс хойш ийм амжилтанд хүрсэн анхны Никсийн тоглогч боллоо. Мөн эхний хагасын 82 оноо нь “Мэдисон Сквэр Гарден”-ы рекорд болов. 1979 оны 12 сарын 8-нд энд Канзас Сити 81 оноо авч байж.
“Мемфис” - “Оклахома-Сити” - 103:111 (28:22, 26:21, 26:33, 23:35)

М: Майо - 30. Газоль - 16. Гэй - 16.

О: Дюрант - 30. Грин - 22. Вестбрук - 12.

Оклахомагийн хар өдрүүд дуусгавар боллоо. 14 дараалсан ялагдлаа өнөөдөр зогсооход Кевин Дюрант, Жефф Грин нар голлох үүргийг гүйцэтгэв. Харин Мемфис Гризлис сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожигдлоо.



TNT NBA



Нэгдсэн улсад томд тооцогдох талархлын баярын өдрөөр НБА амарсангүй. Дөрвөн хос 2 тоглолт болж өнгөрлөө.

Мөн бас нэг содон мэдээ чихэнд дуулдсан нь саяхнаас Детройт Пистонсын хувцасыг өмсөж талбайд гарах болсон Аллен Айверсон талархлын баярын өдрөөр бэлтгэлд гараагүй байна. Үүнд Пистонсынхон ихэд эмзэглэж улмаар дараагийн тоглолтонд гараанд гаргахгүй байх арга хэмжээ авсан байна. Түүний оронд Родни Стаккей гараанд гарах бололтой.

Орландо 105 - 90 Вашингтон

Хэдхэн хоногын өмнөхөн дасгалжуулагчаа халсан Вашингтон шинэ дасгалжуулагчтайгаа анхныхаа хожигдлыг авав. Тэд 2 ялж 11 ялагдсан амжилтаар Зүүн бүсэд сүүл мушгиж байна. Гол тоглогч Гильберт Аренасаас гадна холбогч Антони Даниелс нь гэмтлийн улмаас сайн тоглохгүй байгаа. Ди Браун талбайд холбогчоор гарсан ч ердөө л хоёрхон оноо авсан байна. Нөгөө талаар суперман Ховард маш сайн тоглож 26 оноо, 14 самбар хийжээ.

Вашингтоноос бол Кэрон Батлер, Антаун Жэймисон нараас өөр тоглох хүн харагдсангүй. Алтан Мужийнхныг ялахад гайхалтай сайн байсан залуу довтлогч Андрэй Блатч 5 оноо аваад 6 алдаа хийж тоглолтыг дуусгасан байна.

Нью Орленс 105 - 101 Денвер

Айверсон Биллапсын наймаагаас хойш эрс сайжирсан Шижир Алтнууд талбай дээрээ Зөгийнүүдийг хүлээн авч тоглосон ч арай барсангүй. Тоглолтыг эрчтэй эхэлж удаа дараалсан хурдан довтолгоогоор оноо авч байсан Шижир Алтнууд гэвч удалгүй аажмаар унтарч эхэлсэн. Крис Полын ухаалаг тоглолт багаа энэ удаад аврав. Зөгийнүүдээс төвийн тоглогч Тойсан Чандлер талбайд гараагүй бол Шижир Алтнуудаас гэмтэлтэй байсан Крис Андерсен талбайд буцаж ирэв. Эхний хагаст хожигдож дууссан Шижир Алтнууд дөрөвдүгээр үед буцан сэргэж Ж.Р.Смит, Линас Клэйза нарын холын зайн оновчтой шидэлтийн ачаар тооны харьцааг тэнцүүлж бүр илүү гарсан. Гэвч Крис Пол, Жэймс Поси нар мөн гурваас хийж багаа ялалтанд хүргэхэд том тус хүргэв. Денверээс залуу хамгаалагч Ж.Р.Смит гайхалтай сайн байж 32 оноо авчирсан ч багаа ялалтанд хүргэж чадсангүй.



ЛеБрон ирээдүйн “гэртээ” зочиллоо

Өнөөдөр НБА-ын талбайд 5 тоглолт боллоо. Вашингтон Визардсын шинэ дасгалжуулагч Эд Тапскотт гараагаа хожлоор эхэлсэн бол Оклахомагийн шинэ дасгалжуулагч Скот Брукс талбай дээрх анхны тоглолтондоо хожигдсон байна.



Өнөөдрийн одод:

- Стив Нэш, Санс. 20 оноо, 15 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлэн, Санс Оклахомаг хожлоо. Оклахомагийн шинэ дасгалжуулагч Скотт Бруксын “гэртээ” хийсэн дебютыг нь ийн хожигдол болгов. Өнөөдрийн тоглолтонд Шакил О`Нил оролцоогүй бөгөөд түүний эзгүйд Сансыг довтолгоо илүү хурдан темптэй байсан байна. Стив Нэшийн 15 оновчтой дамжуулалт ч Шакилгүй Сансын тоглолтын тактиктай холбоотой. Оклахомагийн самбарын тоглогчид тийм сайн биш бөгөөд тэднийг Амаре Стаудмайр ганцаараа аргалчихна, харин маргааш Санстай тоглох Миннесотад Эл Жефферсон нарын “бигмен”-үүд байгаа учраас Шакилыг өнөөдрийн тоглолтонд оролцуулахгүй амраажээ.

-Кэрон Батлер, Визардс. Батлер энэ улирлын хамгийн их 35 оноогоо авснаар Вашингтон шинэ дасгалжуулагч Эд Тапскоттын эхний тоглолтонд хожил авлаа. Мөн 5 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоов.

- Жейсон Терри, Маверикс. Тэрээр энэ тоглолтонд авсан 29 онооныхоо 16-г нь 4-р үед авсан байна. Даллас 2-р хагаст 13 оноогоор Индианад хожигдож явсан ч оноог барьж, улмаар хожиж чаджээ.

-По Газоль, Лейкерс. 4-р үед тоглоогүй ч Газоль 26 оноо, 8 самбараас авалт хийж, “Стэйплс Центер”-ийн өнөөдрийн гол од нь байлаа. Лейкерс одоогоор 12 хожил, 1 хожигдолтойгоор лигийг тэргүүлсээр байна.

Онцлох мэдээнүүд

- ЛеБрон Жеймс Нью-Йорктой хийсэн тоглолтын 4-р үеийг амарч өнжсөн ч түүний баг Никсийг амархан хожлоо. ЛеБрон энэ улиралд “Мэдисон Сквэр Гарден”-д анх удаа зочилж байгаа бөгөөд Нью-Йоркийн фэнүүд түүнийг ирээдүйд Никсийн тоглогч болно гэдэгт нэлээд итгэж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Никс 2010 онд ЛеБроныг багтаа авахын төлөө гэж хэлж болохоор томоохон солилцоо хийсэн билээ.

- Финикст хожигдсон Оклахома хожигдлын дараалсан цувралаа 12-т хүргэлээ.

- Милоуки Баксын Австрали төвийн тоглогч Эндрью Богут өчигдрийн Орландотой хийсэн тоглолтонд зүүн өвдгөө гэмтээсэн учир ирэх 7-10 хоногийн тоглолтуудад оролцох боломжгүй болжээ. Богут улирал эхэлснээс хойш 11.4 оноо, 10.9 самбараас авалт гүйцэтгэж байв.

- Өвдөгний гэмтлийн улмаас 6 тоглолтыг өнжөөд байгаа Шарлотт Бобкэтсийн хамгаалагч Жейсон Ричардсон маргааш Торонтотой хийх тоглолтонд оролцож магадгүй юм байна.

- Солилцоогоор Никст ирсэн Куттино Мобли шинэ багтаа тоглоогүй байна. Учир нь түүний эрүүл мэндийн байдал, тодруулбал зүрх нь Нью-Йоркийн багийн эмч нарын эргэлзээг төрүүлээд байна.



Жордан явж, Жинобили ирлээ

Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо. Энэ өдрийн онцлох үйл явдал нь Вашингтон Визардс дасгалжуулагчаа халсан, Бээжингийн олимпийн үеэр гэмтэл авсан Ману Жинобили энэ улирлын анхны тоглолтт хийсэн явдлууд байлаа.



Өнөөдрийн одод:

- Ларри Хьюз, Буллз. 22 фут зайнаас цаг дуусахтай зэрэг шахуу шидсэн шидэлтээ амжилттай болгож, Буллз Юта Жазыг талбай дээр нь 101:100 харьцаагаар хожив. Юта талбай дээрээ энэ улиралд анхны хожигдлоо авсан нь энэ.

- Яо Мин, Рокист. Майамитай хийсэн тоглолтонд 28 оноо, 12 самбараас авалт хийснээр баг нь 107:98-аар хожлоо. Рокитс Дорнод бүсээр хийсэн аялан тоглолтуудаа 3:0 амжилтаар дуусгаж байна.

- Ди.Жей.Агустин, Бобкэтс. 25 оноо, өөрийн дээд амжилт болох 11 оновчтой дамжуулалтыг Филлиг хожсон тоглолтонд хийв.

-Брэндон Рой. Блэйзэрс. Энэ улирлын хамгийн өндөр 28 оноогоо авч, Портлэнд Сакраментог хожход гол үүрэг гүйцэтгэв.

Онцлох мэдээнүүд:

- Ману Жинобили энэ улирлын анхны тоглолтондоо оролцож, 11 минут тоглон 12 оноо авлаа. Өнөөдөр Спэрс хожсон бөгөөд сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожоод байна.

- Эдди Жордан Вашингтон Визардс багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөв. Гилберт Аренасгүй ч 1-10 амжилт үзүүлэх ёсгүй хэмээн багийн улирдлага үзсэн байна. 1-10 нь энэ багийн рекорд муу амжилт юм. 1966 онд мөн 1-10 болж байсан ч тэр үед Визардс Буллетс нэртэй байлаа.

- 2007 оны драфтын тэргүүн Грег Оден энэ улирлын нээлтийн тоглолтоос хойш анх удаагаа гараанд гарсан ч ердөө 3 оноо, 6 самбараас авалт хийж, 4 удаа бөмбөгөө алджээ.

- Нью-Орлеансын Крис Пол болон Тайсон Чандлер нар өнөөдөр 3 удаа олей-ууп буюу дамжуулалтыг агаар дээр хүлээж аван шууд цагирагт дээрээс довтлох довтолгоог амжилттай болгосон байна. Энэ улиралд нийт 16 “alley-oop” хийсэн нь одоогоор бусад бүх хослолыг тэргүүлж байна. Өнгөрсөн улиралд 106-г хийсэн байна. Дараагийн хос нь тэднээс 60-аар дутуу “alley-oop” хийж байжээ.

- Крис Пол өнөөдрийн тоглолтонд трипл дабл хийгээд зогсохгүй 1 бөмбөг булаалт хийснээр 97 дахь тоглолтондоо дараалан бөмбөг булаалт хийгээд байна. Одоо Алвин Робертсоноос 8-аар дутуу. Майкл Жордан 77 тоглолт дараалан булаалт хийж байсан нь лигийн түүхэнд 3-т бичигдэх урт цуврал.



Уэйд, Новицки - долоо хоногийн шилдэг

NBA-ын “Дорнод” конференцийн өнгөрсөн 7 хоногийн шилдэг тоглогчоор Майами Хит багийн хамгаалагч Дуэйн Уэйд тодорлоо.



Майами өнгөрсөн 7 хоногт 2 хожиж 1 хожигдсон бөгөөд Уэйд нэг тоглолтонд дунджаар 32.3 оноо, 9.7 оновчтой дамжуулалт, 4.3 самбараас авалт болон төвийн тоглогчдын үзүүлэлт гэмээр 3.3 блок шот гүйцэтгэжээ. Хитийн хожигдсон тоглолт нь Лхагва гаригт Торонтогийн эсрэг хийсэн тоглолт бөгөөд тэрхүү тоглолтонд Уэйд Алван Адамсаас хойшхи анхны 40+ оноо, 10+ оновчтой дамжуулалт, 5+ блок шот гүйцэтгэсэн тоглогчоор тодорчээ. Ийм үзүүлэлт хийсэн тоглогч лигийн түүхэнд ийнхүү 2 болов.

Харин “Өрнөд” конференцийн шилдэг тоглогчоор Дирк Новицки нэрлэгдсэн байна.



Лейкерс гялалзсаар

Америкийн цагаар ням гаригийн үдэш, Улаанбаатарын цагаар даваа гаригийн өглөө 5 тоглолт боллоо.




“Торонто” - “Бостон” - 103:118 (20:32, 29:27, 24:36, 30:23)

Т: Бош - 24. Кальдерон - 14+9 дамжуулалт. Барньяни - 14. Э.Паркер - 14.

Б: Р.Аллен - 21. Т.Аллен - 15. К.Гарнетт - 15. Рондо - 15.

Рэй Аллен 21 оноо авч багаа тэргүүлснээр Селтикс Торонтог хожлоо. Энэ нь Селтиксийн 5 дахь дараалсан, мөн 11 сард хийсэн 12 тоглолтынх нь 11 дэх хожил нь боллоо. Өнөөдрийн тоглолтонд авсан Селтиксийн 118 оноо нь тэдний энэ улирлын хамгийн өндөр оноо болжээ.

Торонтогийн холбогч Хосе Кальдерон өнөөдрийн тоглолтонд торгуулийн 8 шидэлтээ бүгдийг нь амжилттай болгосон ба энэ улиралд нийтдээ 40 шидэж, 40-үүлэнг нь хийгээд байна.

“Лейкерс” - “Сакраменто” - 118:108 (32:27, 29:25, 35:28, 22:28)

Л: Брайант - 24. П.Газоль - 16. Байнэм - 15+10 самбар

С: Сэлмонс - 24. Браун - 21. Ж.Томпсон - 15. Б.Жексон - 15.

Лейкерсийн ээлжит учраа нь, мөн ээлжит хохирогч нь Сакраменто Кингз. Лейкерсийн гарааны 5 тоглогч нь 3-р үе гэхэд л бүгдээрээ 10-аас дээш оноотой болсон байлаа. Тоглолт дуусахад 8 тоглогч нь 10+ оноо авчээ. Лейкерс одоогоор 11-1 амжилттайгаар лигийг тэргүүлж байна. Дасгалжуулагч Фил Жексоны хамгийн сайн эхлэл нь Булззтай 72-10 амжилтаар рекорд тогтоосны дараах улирал буюу 1996-1997 оны улиралд 17 хожиж, 1 хожигдсон амжилттай гараа хийж байж. Тэр улиралд Буллз мэдээж аварга болсон.



Шакийн хичээл

Финикс Санс талбай дээрээ Портлэндийг хүлээж аван хожоод явууллаа. Шакил өнгөрсөн жилийн драфтын тэргүүн Грег Оденд төвийн тоглогчийн эрдмээсээ зааж сургасан гэхэд болно.



Тэрээр 19 оноо 17 самбараас авалт хийсэн бол Оден 5 оноо авч, 5 хувийн алдаа гаргасан байна. Тоглолтын дараа Шак “Би бол шогун” гэжээ. Портлэнд ийнхүү Сансын талбай дээр 9 дараалан хожигдсон нь энэ.

Орландог талбай дээр нь Хьюстон хожлоо. Дуайт Ховард Яо Минийг сайн хамгаалж чадсангүй. Орландо ийнхүү Хьюстонд талбайдаа 7 дараалж хожигдов. Трэйси МакГрэйди 2003 онд Мэжикээс Рокитст ирснээсээ хойш Орландо хотод нэг ч хожигдож байгаагүй юм байна.

Кливленд Кавальерс Атланта Хоуксыг хожсоноор 10-3 амжилттай боллоо. Энэ нь тэдний 1988-1989 оны улирлаас хойшхи хамгийн сайн эхлэл болж байна. Атлантагийн лидер Жош Смит зүүн шагайны гэмтлийн улмаас 9 дэх тоглолтоо өнжлөө.

2 үдшийн 2 тоглолтонд Нью-Йорк ердөө 7 тоглогчийн бүрэлдэхүүнтэй тоглолоо. Гэхдээ өчигдрийнхөөс ялгаатай нь өнөөдөр тэд хожиж дөнгөв. Никсийн гарааны 5 тоглогч нь бүгд 40-өөс дээш минут тоглоцгоолоо. Эдэн дундаас холын зайн 7 шидэлтээ амжилттай болгосон Куинтин Ричардсон хамгийн шилдэг нь байв. Тэрээр эхний үед л 6 удаа 3-аас оновчтой шидэж, Жон Старксын нэг үед хамгийн олон оновчтой холоос шидсэн дээд амжилттай зэрэгцсэн байна.

Дерон Уилльямс, Карлос Бузер, Кайл Корвер наргүй ч гэсэн Юта Мемфистэйгээ гэдгээ харууллаа. Мехмет Окур багаа тэргүүлэн 23 оноо авсан байна.

Нью-Орлеанс болон Оклахома багууд 2 үдэш дараалан тоглож, Хорнетс Тундерт 10, 11 дэх дараалсан хожигдлыг нь өглөө. Девид Уэст энэ улирлын дээд оноогоо буюу 33 оноо авсан бол Крис Пол трипл дабл хийв. Пол мөн 96 тоглолт дараалан бөмбөг булаалт гүйцэтгэж, Алвин Робертсоны бүх цаг үеийн дээд амжилтаас 9 тоглолтын дутуу боллоо.