feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Бостон “будилж” явна

Бостон Селтикс дахин хожигдлоо. Тэд өнөөдөр талбай дээрээ Хьюстон Рокитсийг барсангүй. Ингэснээр сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь хожигдож байна.



Өнгөрсөн оны 11 сарын 14-нөөс хойш талбайдаа хожигдоогүй байсан цуврал нь ийн зогслоо. Лигийг тэргүүлэгч байраа Лейкерст, бүсийг тэргүүлэгч байраа Кливлендэд алдсан тэд одоо бүсдээ 3-т бичигдэж байгаа Орландогоос ердөө ганц хожлын илүүтэйгээр 2-рт бичигдэж байна. Ер нь лигийн түүхэнд бичигдэхүйц олон дараалж хожсон багууд тэрхүү цуврал нь зогсохоор хэсэгтээ “миардаг” бололтой. Үүнийг доорх хүснэгтээс харна уу.

Кливденд Кавальерсийн талбайдаа дараалж хожсон хожлын тоо 18 боллоо. Өөрөөр хэлбэл энэ улирал эхэлснээс хойш талбайдаа тэд нэг ч хожигдсонгүй. Кавальерс талбайдаа улирлын эхний 18 тоглолт дараалан хожсон 1лигийн түүхэн дэх 12 дахь, 1995-96 оны Чикаго Буллзээс хойшхи анхны баг болж байна. 1995-96 оны улиралд Чикаго Буллз “Юнайтед Центр” ордондоо улирлын эхний 37 тоглолт дараалан хожиж, лигийн дээд амжилтыг тогтоож байлаа. Улиралд нэг баг талбайдаа 41 тоглолт хийдэг бөгөөд төгс амжилт үзүүлэхэд ойрхон байж.

Дорнодын тэргүүлэгч багуудын тоонд багтаж байгаа Орландо-Атланта багуудын тоглолт сонирхолтой болж, Мэжик 4 онооны давуутай хожлоо. Атлантагийн ялагдалд Майк Бибби “үнэтэй хувь нэмрээ” оруулсан гэхэд болно. Тэрээр маш чухал үед ганцаараа хурдан довтолгоо хийсэн ч лэй-апаа алдаж пакталсан.

Миннесота энэ оныг гайхалтай эхэлж байна. Саяхан л энэ улирлын хамгийн муу багуудын нэг гэгдэж байсан тэд 4 дэх дараалсан хожлоо Оклахома Ситигээр авлаа. Гэхдээ бүр 42 онооны зөрүүгээр шүү. Миннесотад Брэндон Ройгоор солигдон ирж байсан Рэнди Фоей сүүлийн хэдэн тоглолтонд маш сайн тоглож байна.

Лигт элссэн цагаасаа л харьцуулагдаж ирсэн Дерон Уилльямсын баг Крис Полын багтай тоглож, Дероны баг илт давуу яллаа. Хэдий Пол илүү олон оноо авч, илүү олон дамжуулалт хийсэн ч багийн амжилт чухал. Бузерийг гэмтэлтэй үед Пол Миллсап маш сайн тоглож байна. Тэрээр 19 тоглолт дараалан дабл-дабл хийж, яг одоо дараалсан дабл-даблаараа лигийг тэргүүлж байна.

Индиан Пейсерс лигийн элит багуудыг хождог мөртлөө хүснэгтэнд хойгуур бичигдэж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн Пейсерсийн золиос нь Финикс Санс. Цаг дуусахаас 0.9 секундын өмнө Денни Грейнжерийн “баззер” шидэлт амжилттай болж, Санс 13 дахь хожигдлоо хүлээв. Грейнжер энэ тоглолтонд 37 оноо авсан бөгөөд тэрээр Пейсерсийн түүхэнд 3 тоглолт дараалан 35-аас дээш оноо авсан анхны тоглогч боллоо.

Портлэнд сүүлийн тайм-аутаа авахад дасгалжуулагч Нэйт Макмиллиан довтлогч Травис Оутлавт “Явж ажлаа хий” гэж хэлжээ. Оутлав ч ажлаа хийн, 8.9 секунд дутуу байхад шидэлтээ амжилттай болгож, Портлэнд Детройтыг нэг онооны илүүгээр хожлоо. Цаг дуусахтай зэрэгцэн шидсэн Айверсоны шидэлт оновчгүй болсноор Пистонсын 7 дараалсан хожил зогссон юм.

По Газоль багаа оноогоор тэргүүлсэн тохиолдолд Лейкерс хождог уламжлал эвдэгдсэнгүй. Газоль Голден Стэйтийн эсрэг 33 оноо авч, өөрийн дээд амжилт 18 самбараас авалт хийснээр Лйекерс Голден Стэйтийн 114-106-аар хожлоо.

Өнөөдөр лигийн ирээдүйтэй гэгдэж байсан 2 залуу тоглогч багаасаа хасагджээ. Солилцоогоор Хитээс Мемфист ирсэн Шон Ливингстон, мөн Дариус Майлз нарыг Мемфис хэрэггүй гэж үзжээ.



0 comments:

Post a Comment