feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Цэрэг Майлзыг аврах нь

Дуулиан дагуулахдаа алдартай сагсан бөмбөгч Дариус Майлзтай гэрээ байгуулах сонирхолтой баг НБА -д тун цөөхөн байдаг байв. Гэтэл тэрхүү таагүй статус нь хоёр жилийн дотор эрс өөрчлөгдөж мань эр өдгөө бүх лигийнхний анхаарлын төвд байна. Тэрбээр НБА -д очихоосоо л шуугиан дэгдээжээ. Учир нь их сургуульд элсэхэд оноо дутсан тул өөрийнхөө нэрийг 2000 оны НБА -н драфтад дэвшүүлсэн юм. Азаар тэр ‘Лос Анжелос Клипперс’ -н тоглогч болж , эхний улиралдаа дунджаар 10 оноо , зургаан самбар аван шинэ тоглогчдын ‘бэлгэдлийн тавд’ нэрлэгджээ. Гэвч дараа онд ‘Кливленд’ рүү худалдагдаж , 2004 онд ‘Портлэнд’ -н харьяат болов. Шалтгаан нь үндсэн тавтад тоглох чадваргүй , хамт олонч байх чанаргүй гэсэн ‘онош ‘байв. Дээрх тодорхойлолт үнэний ортой байсныг 2004-2005 оны улирал гэрчилж өглөө. Майлз үндсэн бүрэлдэхүүнд багтахгүй байгаадаа шаралхан дасгалжуулагч Морис Чиксийг ‘тэр удахгүй халагдана’ хэмээн гоочилж , багийн нөхөд болох Бонзи Уэлс , Зак Рендольф , Стив Паттерсон , Рашид Уоллесыг ‘Жеил Блаззерс’ хэмээн доромжилсон юм. Түүгээр ч зогсохгүй ,тэднийг хар тамхичин , согтуугаар машин жолооддог гэж гүжирдсэн аж.



Энэ дуулианы анир тасраагүй байх үед Дариус хүнд бэртэл аван хоёр сарын турш талбайд гарсангүй. Гэтэл гэмтэл нь спортоор хичээллэхэд харш гэсэн оношийг эмч гаргаснаар тэрээр 2006 он зодог тайлахаар аргагүй болжээ. Эдгээд тоглолчоосоо салсандаа ‘Портлэндчүүд’ -н санаа нь амарч , 18 сая долларыг хоёр жилд төлөх хариуцлагаасаа мултарсандаа эзэд нь баясав. Ийнхүү Майлз сагсан бөмбөгчийн хувиар мартагдаж эхэлж байтал ‘Бостон’-ы ерөнхийлөгч Дэнни Эйнж 208-2009 оны улиралын эхэнд түүнийг бэлтгэлийн лагертаа урилаа. Тэдний тохироо нь талбайд эргэн гарах тухай байв. Майлз ч зориг шулуудаж , бэлтгэлийн зургаан тоглолтонд ид хавтай тоглосон байна. Ачааллаас болж сэдэрнэ гэж оношлогдсон гэмтэл нь ч зовоосонгүй. Тиймээс ‘Селтикс’ -н үндсэн тоглогч болох яриа үүслээ. Гэвч үүнд нь тус багийн хоёр тоглогч Бриайн Скалабрини , Сэм Кэссэл саад болж байлаа. Өөрөөр хэлбэл гурав дахь плеи-меикерийн орон зай тэнд байсангүй. Гэхдээ түүнээс илүү гамшгийг экс баг ‘Портлэнд’ нь тарьсаар байна. Эмнэлэгийн шинжилгээгээр спортоо орхисон тоглогч эргэн ирвэл харьяалагдаж байсан баг нь үйлчилж байсан гэрээнийх нь цалинг бүтнээр олгох дүрэмтэй. Тиймээс тэд экс тоглогчийнхоо эсрэг компанит ажил өрнүүлж , түүнийг элсүүлсэн клубыг шүүхэд өгөхөө мэдэгдэн бөөн шуугиан дэгдээгээд байна. Үүнд нь НБА -н цөөнгүй багийн эзэд дургүйцэж ,өөр өөрийн мэдэгдлийг хийсэн ч ч Дариустай гэрээ байгуулж зүрхэлсэнгүй. Харин лигийн Үйлдвэрчний эвлэл болон тоглогчид Майлзын талд зогсохоо дуулган түүнд бүх талаар туслаж байна. Уг нь ‘Менфис’ -н ерөнхий менежер Майлзтай 10 хоногийн гэрээг дахин сунгах болзолтойгоор байгуулсан. Үүний дүнд сагсан бөмбөгч хэд хэдэн тоглолтонд оролцжээ. Гэвч саяхан шинэ баг нь түүнтэй үзэглэсэн тохироогоо хүчингүй болгосноо мэдэгдэв. Албан бус мэдээллээр менежер Крос Уоллес , Портлэнд -н түрэмгий эздийн дарамтанд орж ийм шийдвэр гаргасан гэнэ. Хэрэв Майлзын НБА -д тоглосон тоглолт нь (спортдоо эргэн ирснээс хойш) 10-т хүрвэл ‘Треил Блэйзерс’ түүнд 18 саяыг үг дуугүй төлөх юм. Өдгөө түүнд дээрх 10 тоглолтын босгод хүрэхэд хоёрхон тоглолт дутуу байна. Асуудал яаж дуусах бол оо.



0 comments:

Post a Comment