feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

TNT NBA



Нэгдсэн улсад томд тооцогдох талархлын баярын өдрөөр НБА амарсангүй. Дөрвөн хос 2 тоглолт болж өнгөрлөө.

Мөн бас нэг содон мэдээ чихэнд дуулдсан нь саяхнаас Детройт Пистонсын хувцасыг өмсөж талбайд гарах болсон Аллен Айверсон талархлын баярын өдрөөр бэлтгэлд гараагүй байна. Үүнд Пистонсынхон ихэд эмзэглэж улмаар дараагийн тоглолтонд гараанд гаргахгүй байх арга хэмжээ авсан байна. Түүний оронд Родни Стаккей гараанд гарах бололтой.

Орландо 105 - 90 Вашингтон

Хэдхэн хоногын өмнөхөн дасгалжуулагчаа халсан Вашингтон шинэ дасгалжуулагчтайгаа анхныхаа хожигдлыг авав. Тэд 2 ялж 11 ялагдсан амжилтаар Зүүн бүсэд сүүл мушгиж байна. Гол тоглогч Гильберт Аренасаас гадна холбогч Антони Даниелс нь гэмтлийн улмаас сайн тоглохгүй байгаа. Ди Браун талбайд холбогчоор гарсан ч ердөө л хоёрхон оноо авсан байна. Нөгөө талаар суперман Ховард маш сайн тоглож 26 оноо, 14 самбар хийжээ.

Вашингтоноос бол Кэрон Батлер, Антаун Жэймисон нараас өөр тоглох хүн харагдсангүй. Алтан Мужийнхныг ялахад гайхалтай сайн байсан залуу довтлогч Андрэй Блатч 5 оноо аваад 6 алдаа хийж тоглолтыг дуусгасан байна.

Нью Орленс 105 - 101 Денвер

Айверсон Биллапсын наймаагаас хойш эрс сайжирсан Шижир Алтнууд талбай дээрээ Зөгийнүүдийг хүлээн авч тоглосон ч арай барсангүй. Тоглолтыг эрчтэй эхэлж удаа дараалсан хурдан довтолгоогоор оноо авч байсан Шижир Алтнууд гэвч удалгүй аажмаар унтарч эхэлсэн. Крис Полын ухаалаг тоглолт багаа энэ удаад аврав. Зөгийнүүдээс төвийн тоглогч Тойсан Чандлер талбайд гараагүй бол Шижир Алтнуудаас гэмтэлтэй байсан Крис Андерсен талбайд буцаж ирэв. Эхний хагаст хожигдож дууссан Шижир Алтнууд дөрөвдүгээр үед буцан сэргэж Ж.Р.Смит, Линас Клэйза нарын холын зайн оновчтой шидэлтийн ачаар тооны харьцааг тэнцүүлж бүр илүү гарсан. Гэвч Крис Пол, Жэймс Поси нар мөн гурваас хийж багаа ялалтанд хүргэхэд том тус хүргэв. Денверээс залуу хамгаалагч Ж.Р.Смит гайхалтай сайн байж 32 оноо авчирсан ч багаа ялалтанд хүргэж чадсангүй.



ЛеБрон ирээдүйн “гэртээ” зочиллоо

Өнөөдөр НБА-ын талбайд 5 тоглолт боллоо. Вашингтон Визардсын шинэ дасгалжуулагч Эд Тапскотт гараагаа хожлоор эхэлсэн бол Оклахомагийн шинэ дасгалжуулагч Скот Брукс талбай дээрх анхны тоглолтондоо хожигдсон байна.



Өнөөдрийн одод:

- Стив Нэш, Санс. 20 оноо, 15 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлэн, Санс Оклахомаг хожлоо. Оклахомагийн шинэ дасгалжуулагч Скотт Бруксын “гэртээ” хийсэн дебютыг нь ийн хожигдол болгов. Өнөөдрийн тоглолтонд Шакил О`Нил оролцоогүй бөгөөд түүний эзгүйд Сансыг довтолгоо илүү хурдан темптэй байсан байна. Стив Нэшийн 15 оновчтой дамжуулалт ч Шакилгүй Сансын тоглолтын тактиктай холбоотой. Оклахомагийн самбарын тоглогчид тийм сайн биш бөгөөд тэднийг Амаре Стаудмайр ганцаараа аргалчихна, харин маргааш Санстай тоглох Миннесотад Эл Жефферсон нарын “бигмен”-үүд байгаа учраас Шакилыг өнөөдрийн тоглолтонд оролцуулахгүй амраажээ.

-Кэрон Батлер, Визардс. Батлер энэ улирлын хамгийн их 35 оноогоо авснаар Вашингтон шинэ дасгалжуулагч Эд Тапскоттын эхний тоглолтонд хожил авлаа. Мөн 5 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоов.

- Жейсон Терри, Маверикс. Тэрээр энэ тоглолтонд авсан 29 онооныхоо 16-г нь 4-р үед авсан байна. Даллас 2-р хагаст 13 оноогоор Индианад хожигдож явсан ч оноог барьж, улмаар хожиж чаджээ.

-По Газоль, Лейкерс. 4-р үед тоглоогүй ч Газоль 26 оноо, 8 самбараас авалт хийж, “Стэйплс Центер”-ийн өнөөдрийн гол од нь байлаа. Лейкерс одоогоор 12 хожил, 1 хожигдолтойгоор лигийг тэргүүлсээр байна.

Онцлох мэдээнүүд

- ЛеБрон Жеймс Нью-Йорктой хийсэн тоглолтын 4-р үеийг амарч өнжсөн ч түүний баг Никсийг амархан хожлоо. ЛеБрон энэ улиралд “Мэдисон Сквэр Гарден”-д анх удаа зочилж байгаа бөгөөд Нью-Йоркийн фэнүүд түүнийг ирээдүйд Никсийн тоглогч болно гэдэгт нэлээд итгэж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Никс 2010 онд ЛеБроныг багтаа авахын төлөө гэж хэлж болохоор томоохон солилцоо хийсэн билээ.

- Финикст хожигдсон Оклахома хожигдлын дараалсан цувралаа 12-т хүргэлээ.

- Милоуки Баксын Австрали төвийн тоглогч Эндрью Богут өчигдрийн Орландотой хийсэн тоглолтонд зүүн өвдгөө гэмтээсэн учир ирэх 7-10 хоногийн тоглолтуудад оролцох боломжгүй болжээ. Богут улирал эхэлснээс хойш 11.4 оноо, 10.9 самбараас авалт гүйцэтгэж байв.

- Өвдөгний гэмтлийн улмаас 6 тоглолтыг өнжөөд байгаа Шарлотт Бобкэтсийн хамгаалагч Жейсон Ричардсон маргааш Торонтотой хийх тоглолтонд оролцож магадгүй юм байна.

- Солилцоогоор Никст ирсэн Куттино Мобли шинэ багтаа тоглоогүй байна. Учир нь түүний эрүүл мэндийн байдал, тодруулбал зүрх нь Нью-Йоркийн багийн эмч нарын эргэлзээг төрүүлээд байна.



Жордан явж, Жинобили ирлээ

Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо. Энэ өдрийн онцлох үйл явдал нь Вашингтон Визардс дасгалжуулагчаа халсан, Бээжингийн олимпийн үеэр гэмтэл авсан Ману Жинобили энэ улирлын анхны тоглолтт хийсэн явдлууд байлаа.



Өнөөдрийн одод:

- Ларри Хьюз, Буллз. 22 фут зайнаас цаг дуусахтай зэрэг шахуу шидсэн шидэлтээ амжилттай болгож, Буллз Юта Жазыг талбай дээр нь 101:100 харьцаагаар хожив. Юта талбай дээрээ энэ улиралд анхны хожигдлоо авсан нь энэ.

- Яо Мин, Рокист. Майамитай хийсэн тоглолтонд 28 оноо, 12 самбараас авалт хийснээр баг нь 107:98-аар хожлоо. Рокитс Дорнод бүсээр хийсэн аялан тоглолтуудаа 3:0 амжилтаар дуусгаж байна.

- Ди.Жей.Агустин, Бобкэтс. 25 оноо, өөрийн дээд амжилт болох 11 оновчтой дамжуулалтыг Филлиг хожсон тоглолтонд хийв.

-Брэндон Рой. Блэйзэрс. Энэ улирлын хамгийн өндөр 28 оноогоо авч, Портлэнд Сакраментог хожход гол үүрэг гүйцэтгэв.

Онцлох мэдээнүүд:

- Ману Жинобили энэ улирлын анхны тоглолтондоо оролцож, 11 минут тоглон 12 оноо авлаа. Өнөөдөр Спэрс хожсон бөгөөд сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожоод байна.

- Эдди Жордан Вашингтон Визардс багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөв. Гилберт Аренасгүй ч 1-10 амжилт үзүүлэх ёсгүй хэмээн багийн улирдлага үзсэн байна. 1-10 нь энэ багийн рекорд муу амжилт юм. 1966 онд мөн 1-10 болж байсан ч тэр үед Визардс Буллетс нэртэй байлаа.

- 2007 оны драфтын тэргүүн Грег Оден энэ улирлын нээлтийн тоглолтоос хойш анх удаагаа гараанд гарсан ч ердөө 3 оноо, 6 самбараас авалт хийж, 4 удаа бөмбөгөө алджээ.

- Нью-Орлеансын Крис Пол болон Тайсон Чандлер нар өнөөдөр 3 удаа олей-ууп буюу дамжуулалтыг агаар дээр хүлээж аван шууд цагирагт дээрээс довтлох довтолгоог амжилттай болгосон байна. Энэ улиралд нийт 16 “alley-oop” хийсэн нь одоогоор бусад бүх хослолыг тэргүүлж байна. Өнгөрсөн улиралд 106-г хийсэн байна. Дараагийн хос нь тэднээс 60-аар дутуу “alley-oop” хийж байжээ.

- Крис Пол өнөөдрийн тоглолтонд трипл дабл хийгээд зогсохгүй 1 бөмбөг булаалт хийснээр 97 дахь тоглолтондоо дараалан бөмбөг булаалт хийгээд байна. Одоо Алвин Робертсоноос 8-аар дутуу. Майкл Жордан 77 тоглолт дараалан булаалт хийж байсан нь лигийн түүхэнд 3-т бичигдэх урт цуврал.



Уэйд, Новицки - долоо хоногийн шилдэг

NBA-ын “Дорнод” конференцийн өнгөрсөн 7 хоногийн шилдэг тоглогчоор Майами Хит багийн хамгаалагч Дуэйн Уэйд тодорлоо.



Майами өнгөрсөн 7 хоногт 2 хожиж 1 хожигдсон бөгөөд Уэйд нэг тоглолтонд дунджаар 32.3 оноо, 9.7 оновчтой дамжуулалт, 4.3 самбараас авалт болон төвийн тоглогчдын үзүүлэлт гэмээр 3.3 блок шот гүйцэтгэжээ. Хитийн хожигдсон тоглолт нь Лхагва гаригт Торонтогийн эсрэг хийсэн тоглолт бөгөөд тэрхүү тоглолтонд Уэйд Алван Адамсаас хойшхи анхны 40+ оноо, 10+ оновчтой дамжуулалт, 5+ блок шот гүйцэтгэсэн тоглогчоор тодорчээ. Ийм үзүүлэлт хийсэн тоглогч лигийн түүхэнд ийнхүү 2 болов.

Харин “Өрнөд” конференцийн шилдэг тоглогчоор Дирк Новицки нэрлэгдсэн байна.



Лейкерс гялалзсаар

Америкийн цагаар ням гаригийн үдэш, Улаанбаатарын цагаар даваа гаригийн өглөө 5 тоглолт боллоо.




“Торонто” - “Бостон” - 103:118 (20:32, 29:27, 24:36, 30:23)

Т: Бош - 24. Кальдерон - 14+9 дамжуулалт. Барньяни - 14. Э.Паркер - 14.

Б: Р.Аллен - 21. Т.Аллен - 15. К.Гарнетт - 15. Рондо - 15.

Рэй Аллен 21 оноо авч багаа тэргүүлснээр Селтикс Торонтог хожлоо. Энэ нь Селтиксийн 5 дахь дараалсан, мөн 11 сард хийсэн 12 тоглолтынх нь 11 дэх хожил нь боллоо. Өнөөдрийн тоглолтонд авсан Селтиксийн 118 оноо нь тэдний энэ улирлын хамгийн өндөр оноо болжээ.

Торонтогийн холбогч Хосе Кальдерон өнөөдрийн тоглолтонд торгуулийн 8 шидэлтээ бүгдийг нь амжилттай болгосон ба энэ улиралд нийтдээ 40 шидэж, 40-үүлэнг нь хийгээд байна.

“Лейкерс” - “Сакраменто” - 118:108 (32:27, 29:25, 35:28, 22:28)

Л: Брайант - 24. П.Газоль - 16. Байнэм - 15+10 самбар

С: Сэлмонс - 24. Браун - 21. Ж.Томпсон - 15. Б.Жексон - 15.

Лейкерсийн ээлжит учраа нь, мөн ээлжит хохирогч нь Сакраменто Кингз. Лейкерсийн гарааны 5 тоглогч нь 3-р үе гэхэд л бүгдээрээ 10-аас дээш оноотой болсон байлаа. Тоглолт дуусахад 8 тоглогч нь 10+ оноо авчээ. Лейкерс одоогоор 11-1 амжилттайгаар лигийг тэргүүлж байна. Дасгалжуулагч Фил Жексоны хамгийн сайн эхлэл нь Булззтай 72-10 амжилтаар рекорд тогтоосны дараах улирал буюу 1996-1997 оны улиралд 17 хожиж, 1 хожигдсон амжилттай гараа хийж байж. Тэр улиралд Буллз мэдээж аварга болсон.



Шакийн хичээл

Финикс Санс талбай дээрээ Портлэндийг хүлээж аван хожоод явууллаа. Шакил өнгөрсөн жилийн драфтын тэргүүн Грег Оденд төвийн тоглогчийн эрдмээсээ зааж сургасан гэхэд болно.



Тэрээр 19 оноо 17 самбараас авалт хийсэн бол Оден 5 оноо авч, 5 хувийн алдаа гаргасан байна. Тоглолтын дараа Шак “Би бол шогун” гэжээ. Портлэнд ийнхүү Сансын талбай дээр 9 дараалан хожигдсон нь энэ.

Орландог талбай дээр нь Хьюстон хожлоо. Дуайт Ховард Яо Минийг сайн хамгаалж чадсангүй. Орландо ийнхүү Хьюстонд талбайдаа 7 дараалж хожигдов. Трэйси МакГрэйди 2003 онд Мэжикээс Рокитст ирснээсээ хойш Орландо хотод нэг ч хожигдож байгаагүй юм байна.

Кливленд Кавальерс Атланта Хоуксыг хожсоноор 10-3 амжилттай боллоо. Энэ нь тэдний 1988-1989 оны улирлаас хойшхи хамгийн сайн эхлэл болж байна. Атлантагийн лидер Жош Смит зүүн шагайны гэмтлийн улмаас 9 дэх тоглолтоо өнжлөө.

2 үдшийн 2 тоглолтонд Нью-Йорк ердөө 7 тоглогчийн бүрэлдэхүүнтэй тоглолоо. Гэхдээ өчигдрийнхөөс ялгаатай нь өнөөдөр тэд хожиж дөнгөв. Никсийн гарааны 5 тоглогч нь бүгд 40-өөс дээш минут тоглоцгоолоо. Эдэн дундаас холын зайн 7 шидэлтээ амжилттай болгосон Куинтин Ричардсон хамгийн шилдэг нь байв. Тэрээр эхний үед л 6 удаа 3-аас оновчтой шидэж, Жон Старксын нэг үед хамгийн олон оновчтой холоос шидсэн дээд амжилттай зэрэгцсэн байна.

Дерон Уилльямс, Карлос Бузер, Кайл Корвер наргүй ч гэсэн Юта Мемфистэйгээ гэдгээ харууллаа. Мехмет Окур багаа тэргүүлэн 23 оноо авсан байна.

Нью-Орлеанс болон Оклахома багууд 2 үдэш дараалан тоглож, Хорнетс Тундерт 10, 11 дэх дараалсан хожигдлыг нь өглөө. Девид Уэст энэ улирлын дээд оноогоо буюу 33 оноо авсан бол Крис Пол трипл дабл хийв. Пол мөн 96 тоглолт дараалан бөмбөг булаалт гүйцэтгэж, Алвин Робертсоны бүх цаг үеийн дээд амжилтаас 9 тоглолтын дутуу боллоо.



Нью Йоркоор амьсгалсан өдөр



Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) 11 сарын 21 -нд Нью Йорк багийн солилцоогоор амьсгалж өндөрлөлөө. Энэ өдөр 26 багийн 13 тоглолт явагдсан ба Нью Йорк багийнхан 3 хүнээ наймаагаар явуулж бусад хүмүүс нь тоглолтонд оролцож амжихгүй болсон тул нөөц гуравхан тоглогчтой тоглолтыг явуулжээ. Ингэснээр Марбэрид талбай дээр гарах боломж олдсон юм. . Гэвч тэр энэ боломжийг ашигласангүй. Багийн хувцсаа л өмсөв.

Лейкерс багийнхан ээлжит ялалтаа Денверийн шижир алтнуудаар авч, Даллас тав дахь дараалсан байгуулан хар эхлэлээ цайруулж байна. Сан Антонио Ютаг Рожер Мэйсоны 7 холын шидэлтийн ачаар хожиж, КЖ21 хуучин нутагтаа очиж ялалт байгуулж, Нью Жерси-Торонто багийн гайхамшигт тоглолт өнөөдрийн чимлээ. Гоё өдөр байлаа.



Оклахомагийн дасгалжуулагч ажилгүй боллоо

Улирлын эхний 13 тоглолтонд 1 ялж 12 ялагдсан Оклахома Тундерс багийн дасгалжуулагч ажлаасаа халагджээ. Yahoo спортын мэдээлснээр түүний оронд шинэ дасгалжуулагч иртэл туслах дасгалжуулагч Скотт Брукс ажиллах юм байна. Багийн менежер Сэм Прести мэдэгдсэнээр түүнийг Нью Орлеанстай тоглохоор нисэхээс өмнө халах шийдвэрээ гаргасан байсан хэмээн мэдэгджээ.

Карлесимо НБА-ийн дасгалжуулагчаар 8 жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Портлэнд Трэйл Блэзерс, Голден Стэйт Уорриорз багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байснаас гадна Грег Поповичийн туслахаар ажиллан дасгалжуулагчийн гол чадваруудаа эзэмшиж байсан хэмээн үзэгддэг.

Тэр арав гаруй жилийн өмнө нэгэн зүйлээрээ “од” болж байсан нь багийн тоглогч Лэтрелл Спрюэллдээ зодуулж байсан явдал юм.

Тэр Портлэнд Трэйл Блэзерс, Голден Стэйт Уорриорз, Оклахома Тундерс багуудад найман улирал ерөнхий дасгалжуулагч хийхдээ 204 ялж 296 ялагдсан амжилт үзүүлээд байна.



Зак Рэндольф Клипперс рүү

Бидний өмнө нь мэдээлсэн Жамал Кроуфорд, Эл Харрингтон нарын наймааны мэдээллээс 2 цагийн дараа таамаглаж байсан наймаа явагдлаа. Нью Йоркоос Марди Коллинз, Зак Рэндольф нар Клипперс рүү явж түүний оронд ахмад сагсчид болох Кутино Мобли, Тим Томас нар Нью Йоркод ирлээ.



Нью Йорк их засвар хийж эхлэлээ

Өнгөрсөн хэдэн улиралд хамгийн муу багуудын нэг байсан Нью Йоркийн богино өмдтөнгүүдийн хувьд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болж эхэлсэн билээ. Энэ зун Финикс багийн дасгалжуулагч байсан Майк Ди Антониг авч эхлүүлсэн энэ засвар өнөөдөр албан ёсоор үргэлжилж байна.

Тэд хэдхэн хормын өмнө Голден Стэйт Уорриорз багаас Эл Харрингтонг багтаа элсүүлж түүний оронд Жамал Кроуфордыг өгчээ.

Тэдний энэхүү наймаа цаашид ч үргэлжилнэ гэнэ. Дараагийн ээлжинд Зак Рэндольфийг явуулахаар зэхэж буй тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж эхэлсэн бөгөөд түүнийг Лос Анжелес Клипперс баг руу Тим Томас, Кутино Мобли нараар солих тухай шуугиан ид гараад байна.

Майк Ди Антонигийн гол зорилго энэ жил биш нь ойлгомжтой. Тэр 2011 онд гэрээ нь дуусах хоёр тоглогчийг явуулж оронд нь бага цалинтай тоглогчдыг авснаар НБА-ийн хамгийн их цалин цацдаг баг гэсэн нэрнээсээ салж 2010 оны “аюулын” зунд бэлтгэж байгаа гэж ойлгохоор байна. 2010 оны зун ЛеБрон Жэймс, Дуэйн Вэйд, Амаре Стаудмайер, Крис Бош нарын гэрээ дуусч шинэ багт очих боломжтой болох билээ.

Цаашид юу болохыг харж л байя.

Аан бас Марбэри яах бол ???????????



МакГрэйди гэмтлээ

Бүх оддын тоглолт”-д 7 удаа оролцож байсан Хьюстоны хамгаалагч Трэйси МакГрэйди Оклахоматай хийсэн тоглолтонд гэмтсэн байнаа.



МакГрэйдиг сүүлийн хэдэн улиралд гэмтэл зовоох нь элбэг болсон бөгөөд зүүн өвдөгний гэмтэл нь энэ удаа хэдэн тоглолт өнжөөх нь тодорхойгүй байна. Гэхдээ Ти-Макгүй Рокитс Оклахомад 8 дахь дараалсан ялагдлыг нь өглөө. Тэд түүхэндээ ийнхүү 10 дахь удаагаа 8-аас дээш дараалан хожигдож байна. Өнгөрсөн улиралд 0:8-аар гараагаа эхэлж байсан ба улирлын дундуур 14 дараалан хожигдож байлаа.

Зочлон тоглосон 3 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байсан Юта энэ удаа талбайдаа Финиксийг хожлоо. Шакил О`Нил энэ тоглолтонд ердөө ганц удаа самбараас авчээ. Өмнө нь нэг удаа ийм статистик үзүүлж байсан нь 1999 оны 3 сарын 29-нд Ванкуверийн эсрэг тоглолтын үеэр юм байна. Мөн тэрээр өнгөрсөн тоглолтонд шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, талбайг чөлөөлөхдөө удсан бөгөөд үүнийх нь төлөө 25000 доллараар торгуулав. Өмнөхөн нь 35 000 долларыг мөн салхинд хийсгээд байсан.

Тони Паркерыг гэмтсэнээс хойш Спэрс 4-1 амжилт үзүүлээд байна. Грег Попович 634 дэх хожлоо авч, нэг багийг удирдаж хожил авсан амжилтаараа лигийн түүхэнд 3-т орж ирлээ. Түүний өмнө Ютатай 1002 хожсон Жерри Слоан, Бостонтой 795 хожсон Рэд Ауэрбэх нар байна. Харин Клипперс энэ улирал эхэлснээс хойш талбай дээрээ хамгийн олон буюу 8 тоглолт хийгээд байгаа ч ердөө ганц л хожжээ.



Лейкерс 9-1, Бостон 11-2

Өнөөдөр ердөө 2 тоглолт болсон ч энэхүү 4 баг ирэх оны хавар тус бүрийнхээ конференцийн аваргын төлөө тоглож байхыг үгүйсгэхгүй багууд юм.



“Өрнөд” конференцэд Кобигийн баг Шакийн багтай Сансын талбайд тоглож, Лейкерс 9 дэх хожлоо авав. Энэ тоглолтонд Лейкерсийн 6 тоглогч 2 оронтой тоо бүхий оноо авчээ. Лейкерс 9-1 амжилттай лигийг тэргүүлж байна.

Лейкерст анхны хожигдлыг нь өгч, Кливлендийн 8 дараалсан хожлыг зогсоогоод байсан Детройт Пистонс энэ удаа өнгөрсөн улирлын аварга Бостон Селтикст өчиггүй ялагдав. Детройт 5 тоглолт дараалан Бостоны эсрэг 90-ээс доош оноо авлаа. Ийнхүү Детройт 4 дэх ялагдлаа хүлээсэн бол Бостон 11-2 амжилттай явна.



ЛеБрон хамгийн залуу “11 мянгатан”

Өнөөдрийн онцлох тоглогч бол яах аргагүй ЛеБрон Жеймс билээ. Кливленд 8 дахь дараалсан хожлоо авснаас гадна тэрээр лигт бас нэгэн рекордыг өөрийн нэр дээр болгон бичүүллээ.



11000 оноог хамгийн залуудаа авсан тоглогч нь одооноос эхлээд ЛеБрон болж байна. Ер нь Жеймс хамгийн залуудаа гэсэн тодотголтой рекорд болгоныг шахуу шинэчилж байна. Нью-Жерситэй хийсэн тоглолтонд 11000 дахь оноогоо авах үедээ Жеймс 23 нас 323 хоногтой байв. Харин Коби Брайант 25 нас 99 хоногтойдоо 11000-ын босгыг алхаж байсан байна.

Харин өнөөдрийн хамгийн олон оноо авсан тоглогч нь Торонтогийн Крис Бош байв. Тэрээр 40 оноо авсан ч нэг хүний сайн тоглолтоос 3 хүний дажгүй тоглолт илүү гарч, Льюис, Туркоглу, Нельсон нарын тус бүр 22 онооны ачаар Орландо Торонтог хожлоо.

Кевин Гарнетт 1 тоглолт өнжих шийтгэл хүлээсэн эзгүй үед Бостон Селтикс Нью-Йорк Никсээр ээлжит хожлоо авлаа.

Индиана - Атлантагийн тоглолтын үеэр Хоуксын довтлогч Эл Хорфорд шагайндаа гэмтэл авчээ. Түүний гэмтлийн зэрэг тодорхойгүй байна. Хоукс Жош Смитээ алдаад байгаа бөгөөд Хорфордын гэмтэл удаан хугацааных байвал тэдэнд энэ нь хүндээр тусах болно.

Вашингтон Майамид хожигдсоноор 1-7 болж, 1999 оноос хойшхий хамгийн муу эхлэлээ хийж байна. Энэ тоглолтонд Хитийн Шон Мэрион 11 сарын 1-нээс хойш анх удаа нүүрэндээ хамгаалалтын маскгүй тоглолоо.

Денвер яг хэрэгтэй тоглогчоо олж чадсан юм байх даа. Биллапс ирснээс хойш тэд 7 тоглохдоо 6 хожоод байна. Маргааш Сан Антионотой хэрхэн тоглохыг нь харцгаая.

Том залуусаар дүүрэн Лос Анжелес Лейкерс жижигхэн Бухнуудыг самбар дор илүүрхэн тоглосоор хожлоо. “Бид аль болох талбайн дотор хэсгээс довтлохыг хичээсэн. Энэ нь ч амжилттай боллоо” хэмээн Фил Жексон ярьжээ. По Газолийг Гуден ч, Ноа ч хамгаалж чадсангүй, 34 оноо авахуулжээ. Харин 21 настай Эндрью Байнум 1000 дахь самбараас бөмбөг авалтаа хийсэн байна. Ингэснээр энэ амжилтанд залуугаараа хүрсэн тоглогчдын 8-д бичигдлээ. Фил Жексон хуучин баг Буллзынхаа эсрэг 12-5 гэсэн амжилттай байна. Энэ тоглолт Буллзын 7 дараалсан зочлон тоглолтын эхнийх нь байлаа. 11 сарын сүүлд 30-нд Филадельфид зочилсноор тэдний энэ урт аялал дуусна.

Голден Стэйтэд нэгэн шинэ од гарч ирлээ. Драфтлагдаагүй шинэ тоглогч Энтони Морроу өнгөрсөн Бямба гаригт лигт анхны тоглолтоо хийхдээ 37 оноо авч, олныг алмайруулж байсан бол өнөөдрийн тоглолтонд 25 оноо авлаа. Ингэснээр тэд Портлэндийг талбайдаа 7 дахиа дараалж хожлоо.



Шак: “Жижиг объект хүчтэй унана”

Финикс - Детройтын тоглолтын 2-р үед Родни Стакиг оролт хийх үед Шакил О`Нил хаалт тавихаар үсэрч, улмаар Стакиг хүчтэй унагаасан.



Энэ үйлдэлд нь шүүгч Шакыг талбайгаас хөөсөн юм. Хьюстонтой хийсэн тоглолтын үеэр болсон үймээнд идэвхийлэн оролцсоныхоо шанд Шакил 35 000 долларын торгууль хүлээгээд байсан юм.

Шак тоглолтын дараа “Физикийн хуулиар бол 2 объект агаарт мөргөлдөхөд жижиг объект нь хүчтэй унадаг. Тийм л юм болсон. Би эсрэг тоглогчоо гэмтээдэг тоглогч биш. Би зөвхөн бөмбөг хаах гэж л үсэрсэн. Гэвч жижиг объект хатуу хана мөргөж хүчтэй унасан” гэжээ.

Ер нь Финикс ойрд бага зэрэг барцадтай байна уу даа. Хьюстонтой хийсэн тоглолтын хэрэг явдлаас болж Шакийн мөнгөн торгуулиас гадна Стив Нэш 1 тоглолт, Мэтт Барнес 2 тоглолтоор торгуулсан байсан. Леондра Барбоза өнөөдрийн тоглолтонд оролцоогүй бөгөөд түүний ээж нь нас барсан байгаа тул баг нь чөлөөлжээ.

Гэхдээ Амаре Стаудмайрын 26 насны төрсөн өдрөөр Финикс Детройтыг амархан хожлоо. Төрсөн өдрийн эзэн 29 оноо, 11 самбараас авалт хийсэн бол 1 тоглолтын торгуулиа өнгөрөөсөн Нэш 17 оноо, 7 оновчтой дамжуулалт хийсэн байна. Харин Детройтын Аллен Айверсон ердөө 9-хөн оноо авлаа.

Даллас Маверикс тоглолтын төгсгөлийг 19:2 харьцаатай хийж, Нью-Йоркийг талбайд нь нэмэлт цагт хожлоо. Үндсэн цаг дуусахаас 2:28-ийн өмнө К.Ричардсон довтолгоогоо амжилттай болгож, 112:105 болгосноос хойш Никсийнхэн нэг ч амжилттай довтолгоо хийгээгүй байна. Никсийн Жамал Кроуфорд 3 онооны амжилттай шидэлтийн тоогоор Чарли Уордыг ардаа орхин багийнхаа түүхэн дэх шилдэг 3-т орж ирсэн байна.

Денверт хожигдсоноор Миннесота 8 дахиа дарааллаа. Оклахома одоогоор 7 дараалан хожигдоод байгаа.

Паркер, Жинобилигийн эзгүйд Сан Антионо дахин нэг хожиж чадлаа. Кевин Мартингүй Сакраментотой ширүүн тулаан хийж, 2 онооны зөрүүгээх хожсон байна. Спэрс Паркерийг орлуулахаар “Хөгжлийн лиг”-ээс Блэйк Ахирнийг авчээ. Тэрээр өнгөрсөн улиралд Майамигийн бүрэлдэхүүнд 12 тоглолт хийсэн бөгөөд 1 тоглолтонд дунджаар 5.8 оноо авч байжээ.



Мария Шарапова, Хаан Жэймс хоёр




Мария Шарапова, ЛеБрон Жэймс хоёр хоёул Найк фирмйн төлөөлөгчид. Тэд хамтдаа нэлээн дээр патиараа татуулжээ.



Даллас 2-6!




Өнөөдөр НБА-ын талбайд 3 тоглолт боллоо. Кармело Энтони - ЛеБрон Жеймс нарын энэ удаагийн өрсөлдөөнд ЛеБрон ялав. Тэрээр трипл дабл хийхэд ойртсон бол Кармело 18 оноо авчээ.

Ингэснээр тэдний хоорондын тоглолтын харьцаа 3-8 боллоо. Өмнөх 5 тоглолтонд ЛеБроны баг дараалан ялагдаад байсан байна.

Харин өмнөх 2 тоглолтыг гэмтлийн улмаас өнжсөн Денверийн довтлогч Кеньон Мартин шүүгч Жо Кроуфордоос талбайгаас хөөгдөх шийтгэл хүлээжээ. Мартинийг Андерсон Варежао бүдүүлэг алдаа гаргасан гэж лигийн хамгийн туршлагатай шүүгчдийн нэг Кроуфорд үзжээ. Харин Мартин үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тоглолтын дараа “Сагсан бөмбөг бол контакттай спорт. Ширээний теннис юм уу боулинг биш” гэсэн байна. ЛеБрон өмнөх тоглолтуудад 3 ч удаа 41 оноо авсныг та санаж байгаа байх. Улирлын эхний 8 тоглолтонд 40-өөс дээш оноог 3 удаа авсан амжилтыг хамгийн сүүлд Майкл Жордан 1991 онд үзүүлж байсныг ЛеБрон давтсан байна.

Улирлыг тун муу эхэлж байгаа Даллас мөн л хожигдлоо. Ингэснээр тэд 2-6 болж байна. Далласын дасгалжуулагч Рик Карлайл “Урам хугарч байна. Бидэнд хожил зайлшгүй хэрэгтэй байсан” гэжээ. Чикагогийн бүрэлдэхүүнд гэмтлийн улмаас 2 тоглолт өнжөөд Дрью Гуден эргэн ирсэн, мөн Ларри Хьюз улирлын анхны тоглолтоо хийсэн бол Кирк Хайнричийг орлуулахаар сонгоод байгаа хамгаалагч Линдсей Хантер энэ тоглолтонд тоглосонгүй.

“Өрнөд” бүсээр аялан тоглолт хийж байгаа Детройт өнөөдөр Голден Стэйттэй өрсөлдөөнтэй тоглолт өрнүүлж, 107:102-оор хожлоо. Холын зайны олон оновчтой шидэлт хийдэг Голден Стэйт өнөөдөр харин 3-аас ердөө ганц удаа л амжилттай шидсэн байна. Детройт маргааш “Staples Center”-т хожигдоогүй байгаа Лос Анжелес Лейкерстэй тоглоно.



Онцлох мэдээнүүд



Рокитс-Сансын тоглолтын үеэр бөөн бужигнаан болж, Рокитсын Рафер Алстон, Сансын Мэтт Барнес нар талбайгаас хөөгдөж, өөр 3 тоглогч техникийн алдаагаар торгуулжээ. Энэхүү бужигнаанд дээрх 2 тоглогчоос гадна Трэйси МакГрэйди, Шакил О`Нил нар “идэвхтэй” оролцсон байна.



Лейкерсийг зогсоох баг байна уу?



Өнөөдөр НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Лигийн өнгийг тодорхойлж буй Лейкерс - Нью Орлеанс тоглож, Лейкерс хожигдоогүй цувралаа хэвээр хадгалсан бол Атланта Хоукс Бостон Селтиксийн ах нараасаа дахин нэг “хичээл сонслоо”.

Өнгөрсөн улирлын плей-оффын эхний шатанд таарч 7 тоглолт хийж байсан 2 багийн тоглолт энэ удаа ч онц сонирхолтой болж, ялагч сүүлийн мөчид тодров. Ийн Атланта анхны хожигдлоо амссан бол Вашингтон анхны хожлоо өнөөдөр л нэг юм авлаа. Гэхдээ “Өрнөд”-ийн шилдгүүдийн нэг Юта Жаззыг хожсон байна.

Фил Жексоны удирдсан баг өмнө нь 2 удаа 7-оос дээш дараалан ялж улирлын гарааг хийж байсан ба Буллз, Лейкерс багууд тухай бүрдээ аваргалж байсан байна. Энэ удаа харин яах бол?



Олажьювон, . . . , Жорданы гурвал шилдэг нь



Жил Номер 1 Номер 2 Номер 3
2008 Дерик Роүз Майкл Бисли О.Жей. Майо
2007 Грег Оден Кевин Дюрант Эл Хорфорд
2006 Андреа Барньяни ЛаМаркус Олдриж Адам Моррисон
2005 Эндрью Богут Марвин Уилльямс Дерон Уилльямс
2004 Дуайт Ховард Эмека Окафор Бен Гордон
2003 ЛеБрон Жеймс Дарко Миличич Кармело Энтони
2002 Яо Мин Жей Уилльямс Майк Данливи
2001 Квэйм Броун Тайсон Чандлер По Газоль
2000 Кеньон Мартин Стромайл Свифт Дариус Майлс
1999 Элтон Брэнд Стив Фрэнсис Барон Дэвис
1998 Майкл Оловоканди Майк Бибби Раеф ЛаФренц
1997 Тим Данкан Кейт Ван Хорн Чонси Биллапс
1996 Аллен Айверсон Маркус Кэмби Шариф Абдур Рахим
1995 Жо Смит Антонио МакДайс Жерри Стэкхаус
1994 Гленн Робинсон Жейсон Кидд Грант Хилл
1993 Крис Уэббэр Шон Брэдли Анферни Хардуэй
1992 Шакил O’Нил Алонзо Моурнинг Кристиан Лейттнер
1991 Ларри Жонсон Кенни Андерсон Билли Оуэнс
1990 Деррик Коулмэн Гэри Пэйтон Крис Жексон
1989 Первис Элисон Дэнни Ферри Шон Эллиот
1988 Денни Маннин Рик Смитс Чарльз Смит
1987 Дэвид Робинсон Армон Гиллиам Деннис Хопсон
1986 Брэд Догерти Лен Биас Крис Вашбурн
1985 Патрик Юинг Уэйман Тисдэйл Бениот Бенжамин
1984 Хаким Олажьювон Сэм Боуиэ Майкл Жордан



Айверсоны солилцооны шуугиан


Сүүлийн өдрүүдэд Айверсоны солилцооны шуугиан НБАд хараахан намжиж амжаагүй байна. Аллен Айверсон Детройтын Бүлүүрүүдэд хуучин Чонси Биллапсын дугаар болох ”1” дугаартай тоглох болсоноор аль ахлах сургуулаасаа хойш зүүж ирсэн “”3″” дугаараа 2 дахь удаагаа сольж байна. Тэрбээр өмнө нь Америкийн шигшээ багт “”4″” дугаартай талбайд тоглож байв.

Алдарт Айверсон маргааш Торонтогын эсрэг талбайд гарах бөгөөд анхны гэртээ хийх тоглолтоо энэ сарын 9нд алдарт их гурвал буюу Бостон Селтиксийн эсрэг хийх гэнэ.



Аваргуудын анхны хожигдол

Өнгөрсөн жилийн аврага баг маань энэ улирлын анхны хожигдолоо хүлээлээ.
“Индиана” - “Бостон” - 95:79 (27:17, 21:24, 21:17, 26:21)

“И”: М.Дэниелз (13 + 10 самбар), Форд (19), Грэйнджер (20), Мэрфи (10 + 8 самбар + 3 таслалт), Нестерович (8) - ; Джэк (11 + 7 самбар), Фостер (6), Раш (3), Хибберт (5).

“Б”: Р. Аллен (10), Рондо (2), Пирс (15 + 10 самбар), Гарнетт (18 + 14 самбар), Перкинс (0) - ; Т. Аллен (14), Хауз (5), Поу (9), Г.Дэвис (1), Скалабрини (2), О’Брайант (2), Прюитт (1).



Лейкерс Байнумын гэрээг сунгалаа


Лос Анжелес Лейкерс баг ирээдүйн супер од Эндрью Байнумын гэрээг 4 жилээр сунгасан тухай “АР” агентлаг мэдээллээ. Ирэх зун давуу эрхт чөлөөт агент болох байсан Байнумыг Лейкерс ийн хадгалж үлдэж чадав.

2005 оны драфтын номер 10-аар сонгогдож байсан тэрээр энэ улиралд 2.8 сая доллар авах ба шинэ гэрээ үйлчилж эхлэхээр илүү өндөр цалин авах нь тодорхой. Гэхдээ Байнум яг хэдий хэмжээний цалин мөнгө авахыг эх сурвалж мэдээлээгүй байна. “Энэ долоо хоног маш сайхан болж байна. 21 нас хүрлээ (10 сарын 27-нд төрсөн өдөр нь тохиосон), улирлын эхний 2 тоглолтондоо ялалт байгууллаа, одоо харин шинэ гэрээ байгуулчихлаа. Гэрээ байгуулснаар би болон манай гэр бүл санхүүгийн хувьд найдвартай болж байна. Үүнээс чухал нь Лейкерстэй би ирээдүйгээ баттай холболоо” гэж Байнум хэлжээ.

Эндрью Байнум лигийн түүхэн дэх хамгийн нялх тоглогчоор тодорсон тоглогч гэдгийг эцэст нь дурдъя.