feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Коби, Ховард - 7 хоногийн шилдгүүд

Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайант, Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард нар тус тусын бүсийнхээ долоо хоногийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.



Дуайт Ховардын баг өнгөрсөн 7 хоногт Вашингтон, Сан-Антионо болон Атлантатай 2, нийт 4 тоглолт хийж, бүгдийг нь хожсон байна. Эдгээр тоглолтуудад Ховард бүгдэд нь дабл-дабл хийж, багаа оноогоор 2 удаа, самбараас авалтаар 3 удаа тэргүүлжээ. Ховард лигийн самбараас авалт болон блок шотоор тэргүүлж байгаа бөгөөд лигийн түүхэнд өмнө нь 3 тоглогч л дээрх 2 үзүүлэлтээр лигийг нэгэн зэрэг тэргүүлсэн юм байна.

Харин Лейкерс өнгөрсөн 7 хоногт 3 хожиж, 1 хожигдсон ба 30 ялалт байгуулсан Өрнөд бүсийн анхны баг болсон. Уириорз, Пейсерс, Хит багуудыг хожиж, Нью-Орлеанст хожигдсон. Коби 1 сарын 9-нд Пейсерсийн эсрэг 36 оноо авч, улирлын хамгийн их 13 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Мөн өнгөрсөн 7 хоногт Кливлендийн ЛеБрон Жеймс, Рокитсын Фон Уофер, Хитийн Дуэйн Уэйд, Нетсийн Винс Картер, Филлигийн Андре Игуодала болон Андре Миллер, Портлэндийн ЛаМаркус Олдриж, Ютагийн Пол Миллсап нар сайн тоглоцгоосон байна.

Өнөөдөр НБА-ын талбайд 6 тоглолт боллоо.

Өнөөдрийн одод:

- Мехмэт Окур, Юта. Пейсерсийг хожход авсан 43 оноо нь түүний хувийн дээд амжилт юм.

- Пол Пирс, Селтикс. Торонтогийн эсрэг авсан 39 оноо нь Пирсийн энэ улирлын дээд оноо юм. Мөн тэрээр нэмэлт цагт 9 оноо авч, баг нь хожход гол нөлөө үзүүлсэн.

- Трэвис Аутлов, Портлэнд. Энэ улирлын дээд 33 оноо авсан. Баг нь Чикагог 109:95-аар хожсон.

-Брук Лопес, Нетс. Өөрийн дээд амжилт 31 оноогоо авч, Нетс нэмэлт цагт Оклахомаг хожлоо.



0 comments:

Post a Comment