feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Бүсгүй түүнийг энхрийл

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл!

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!


Тайлбар : Би нэрийг сайн мэддэггүй ээ зүгээр л их таалагдаад оруулчихлаа



1 comments:
gravatar
Нархан said...
March 30, 2009 at 5:06 PM  

Бямбажавын Энхтуяагийн Охин үрээ хайрла гэдэг шүлэг болтой. Яруу найраг сонирхдог чинь сэтгэл ихэд хөдөлгөв. Нээрээ 25 р TV - ийн Non Stop нэвтрүүлгээс хайрын шүлгийн уралдаан зарласан байна лээ. Энэ хагассайнд хугацаа нь дуусна. Хаянаа дууны шүлэг хайж байгаам байх сонирхвол оролцоорой. анд нь бас оролцох санаатай байгаа. Сайнгүй ч гэсэн үзээд алднаа хы хы... зүгээр суухаар юу гэдэг билээ нтр ... :)

Post a Comment