feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Орландо цахиур хагалах баг

Өнөөдөр НБА-ын талбайд 9 тоглолт боллоо. Яг одоогийн байдлаар Орландо Мэжик, Филадельфи 76 багууд хамгийн олон буюу 7 дараалан хожоод байна.



“Нью-Жерси” - “Бостон” - 85:105 (15:29, 24:39, 24:15, 22:22)

Н: Лопес - 28 + 10 самбар. Ж. Хэйес - 15. Дулинг - 9 + 8 дамжуулалт.
Б: Аллен - 25. Пирс - 13. Хаус - 13.

Бостон Лхагва гаригт талбай дээрээ Нетсийг 32 онооны зөрүүтэй хожиж байсан бол энэ удаа талбайд нь 20 онооны илүүгээр хожлоо. Нетсийн лидерүүд болох Девин Харрис, Винс Картер нарыг 2-р хагасын турш дасгалжуулагч Лоуренс Фрэнк нөөцийн сандалд суулгаж, мань 2 Бостоны хэрхэн сайн тоглож байгааг уйдан үзэж суусан.

Нэг хэсэг уналтанд орсон Бостон ийнхүү хуучин формондоо оров уу яав, 4 дараалж хожлоо.

“Шарлотт” - “Портленд” - 102:97 (24:18, 26:27, 17:22, 23:23) (ОТ 12:7)

Ш: Уоллас - 31 + 16 самбар. Окафор - 22 + 11 самбар. Фелтон - 16.
П: Олдриж - 21. Рой - 17. Фернандес - 15. Байлесс - 14.

Шарлотт Өрнөдийн сайн багуудын нэгийг хожсоноор ийнхүү 3 дахь дараалсан хожлоо авлаа. Энэ нь тэдний хувьд өнгөрсөн оны 3 сараас хойшхи хамгийн урт хожлын цуврал болж байна.

Харин Портлэнд Дорнод бүсээр зочлон 4 тоглолт хийхдээ 2 хожиж, 2 хожигдлоо. Өнөөдрийн Портлэндийн хожигдлын гол шалтгаан нь маш муу торгуулийн шидэлт. Тэд 31 чөлөөт шидэлтийнхээ ердөө 16-г нь оновчтой болгосон байна. Тэр дундаа Брэндон Рой 10-аас 3-ыг нь л хийж.

“Детройт” - “Нью-Орлеан” - 85:91 (20:18, 17:21, 31:28, 17:24)

Д: Хамилтон - 19. Принс - 13. Стакки - 13.
Н: Пол - 23. Вест - 20. Посей - 13.

Детройт 5 дараалж хожигдлоо. Пистонс 2004 онд Рашид Уоллесыг авахын өмнөхөн л энэн шиг олон дараалж хожигдож байсан ба түүнээс хойш 5 дараалж хожигдож байсан удаагүй. Харин Хорнетс 24 цагийн өмнө Кливлендэд хожигдсон ч өнөөдөр хожсоноор 24 хожил, 13 хожигдолтой болж байна.

“Нью-Йорк” - “Филадельфи” - 97:107 (25:26, 25:26, 16:24, 31:31)

Н: Игуодала - 28 оноо + 10 самбар. Миллер - 27 + 8 дамжуулалт. Уильямс - 15.
Ф: Харрингтон - 26 + самбар. Ричардсон - 19. Чандлер - 17.

Филли ийнхүү 7 дахь дараалсон хожлоо авснаар 2 сарын дараа дахин хожлын 50 хувьд хүрч байна. Никсийн эсрэг Андре Игуодала 28 оноо, 10 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлэв. Ер нь Игуодала Элтон Брэндийг гэмтсэнээс хойш маш сайн тоглож байгаа. Тэрээр сүүлийн 14 тоглолтын 11-т нь 20-оос дээш оноо авсан байна. Брэнд Даваа гаригт Далласын эсрэг тоглолтонд оролцох бөгөөд мөрний гэмтлийн улмаас сар гаруй талбайд гараагүй байгаа.

“Хьюстон” - “Майами” - 93:86 (25:21, 20:15, 24:28, 24:22)

Х: Яо Мин - 26 + 10 самбар. Алстон - 22. Уэфер - 17.
М: Уэйд - 29 + 9 дамжуулалт. Марион - 20 + 10 самбар. Бисли - 12.

Яо Минийг хамгаалах тоглогч Хитэд байсангүй. Тэрээр бүх 12 довтолгооноо амжилттай болгож, Рокитсын рекордыг тогтоожээ. 1976 онд Жо Мэривитер Атлантагийн эсрэг бүх 10 үидэлтээ амжилттай болгож байсан нь Рокитсын өмнөх дээд амжилт юм байна.

Хожигдсон багийн лидер Дуэйн Уэйд эхний үед лигт элссэнээсээ хойш 3000 дахь довтолгооноо амжилттай болгожээ. Тэрээр 3000-ын босгонд хүрсэн Хитийн түүхэн дэх 3 дахь тоглогч боллоо. Алонзо Моурнинг (3455), Глен Райс (3604) нар өмнө нь 3000-аас дээш довтолгооноо амжилттай болгож байж.

“Чикаго” - “Сан-Антонио” - 87:92 (17:28, 26:15, 16:22, 28:27)

Ч: Гордон - 20. Носиони - 17 + 15 самбар. Денг - 12 + 10 самбар. Роуз - 12 + 8 дамжуулалт.
С: Жинобили - 21. Паркер - 20 + 8 дамжуулалт. Данкан - 18 + 14 самбар.

“Денвер” - “Орландо” - 88:106 (23:26, 25:21, 22:32, 18:27)

Д: Клейза - 26 оноо. Биллапс - 18.
О: Туркоглу - 31. Льюис - 23. Нельсон - 23.

Орландо Мэжик лигийн топ багуудын нэг гэдэг нь тодорхой. Мөн аварга болох магадлалтай 5 багийн нэг гэдэг нь ч харагдаж байна. Өрнөд бүсээр аялсан 4 тоглолтоо бүгдийг нь хожлоо. Спэрс, Лейкерс, Денвер гээд дандаа хүчтэй багуудыг хожсон болохоор Мэжикийг өндрөөр үнэлэхээс аргагүй. Эдгээр 3 баг нь Өрнөдийн 3 дивизионыг тэргүүлж байгаа багууд. Мөн Орландогийн дараалсан хожлын тоо нь 7 боллоо.

“Клипперс” - “Милуоки” - 101:92 (32:30, 20:23, 25:23, 24:16)

К: Скиннер - 18. Кэмби - 18 + 11 самбар. Гордон - 14.
М: Р. Жефферсон - 26. Редд - 21.

Клипперсийн 12 дараалсан хожлын хар цуврал ийнхүү нэг зогсдог юм байж. Гэхдээ л бас нэгэн лидер нь гэмтлээ. 4-р үед Кэмби зүүн шагайгаа гэмтээсэн байна. Барон Дэвис, Зак Рэндольф, Крис Каманн нар гэмтэлтэй байгаа.

“Даллас” - “Юта” - 115:108 (17:23, 38:28, 28:30, 32:27)

Д: Новицки - 39. Терри - 22. Басс - 17+ 9 самбар.
Ю: Уильямс - 30 + 9 дамжуулалт. Окур - 23 + 11 самбар. Си. Жэй. Майлс - 15.

Дирк Новицкигийн супер тоглолт Далласын 4 дараалсан хожигдлын цувралыг зогсоолоо. Дирк 20 шидэж, 16-г нь оновчтой болгон 39 оноо авсан бол Жейсон Терри 22 оноогоор багтаа тусалжээ.

Дирк 18000 дахь оноогоо энэ тоглолтонд авсан бөгөөд нийт оноогоороо бүх үеийн түүхэнд 55-д, одоо тоглож байгаа тоглогчдоос 7-д бичигдэж байна.



0 comments:

Post a Comment