feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Миннесота 2 дараалж хожлоо

Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо.

“Сакраменто” - “Индиана” - 117:122 (37:33, 30:35, 22:21, 28:33).

С: Мартин - 45 оноо. Жексон - 15 + 10 дамжуулалт.

И: Грейнжер - 35. Форд - 16. Жек - 13.

Гэмтлээсээ эргэн ирснээс хойш 3 дахь тоглолтондоо оролцож буй Кевин Мартин энэ улирлын дээд оноогоо буюу 45 оноо авч, өөрийн дээд амжилт болох холын зайн 7 шидэлтээ амжилттай болгосон ч сүүлчийн 1 минутанд 2 ч чухал холын шидэлтээ алдсанаар түүний Кингз Грейнжерийн Пейсерст хожигдлоо. Грейнжер энэ тоглолтонд авсан 35 онооныхоо 13-ыг нь 4-р үед авсан байна.

Мартин гараанд гараагүй боловч 45 оноо авсан нь 2005 оны 4 сарын 19-нд Портлэндийн Дариус Майлз нөөц тоглогчоор тоглолтонд оролцон 47 оноо авснаас хойшхи хамгийн олон оноо авсан тоглогч болсон байна.

“Шарлотт” - “Милуоки” - 102:92 (21:22, 30:20, 25:21, 26:29).

Ш: Уоллес - 24. Диао - 21. Окафор - 14.

М: Жефферсон - 19. Редд - 17.

2 үдэш дараалан тоглосон 2 баг ээлжлэн хожилцлоо. Өчигдөр 28 онооны зөрүүтэй хожигдож байсан Бобкатс энэ удаа Борис Диау, Жеральд Уоллес нарын сайн тоглолтын ачаар 10 оноогоор хожсон байна.

“Атланта” - “Хьюстон” - 103:100 (22:27, 32:19, 25:31, 24:23).

А: Смит - 29. Мюррей - 17. Бибби - 14 + 14 дамжуулалт.

Х: Лэндри - 18. Вэйфер - 17. Мин - 16 + 15 самбар.

Өмнөх өдөр нь Нью-Жерсид цаг дуусч байх мөчид Винс Картер холын шидэлтээ амжилттай болгосноор Атланта хожигдож байсан бол энэ удаа Майк Биббигийн холын шидэлт багтаа хожил авчирлаа. 1.5 секунд дутуу, тоо тэнцүү байх үед Жо Жонсоны дамжуулалтаар Бибби 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэж, МакГрэйди, Баттьер болон Артистгүй Рокитсыг Хоукс хожлоо.

Хоукс талбай дээрээ ийн 6 дараалж хожиж байна. Нийтдээ энэ улиралд “Филлипс Арена”-даа 15-2 амжилт үзүүлээд байгаа. Харин Рокитс Дорнод бүсээр аялан тоглож байгаа бөгөөд 2 дараалан хожигдлоо.

83005140VB007_NETS_HEAT

“Майами” - “Нью-Жерси” - 101:96 НЦ (14:27, 24:19, 23:17, 24:22, 16:11).

М: Уэйд - 29. Диавара - 19. Бизли - 17.

Н: Дулинг - 23. Картер - 20. Симмонс - 19 + 9 самбар.

Дуэйн Уэйдийн сүүлийн минутанд хийсэн 3 блок шот нь түүний тоглолтын турш авсан 29 онооноос нь илүү чухал байснаар 16 оноогоор хожигдож явсан Хит Нетсийг нэмэлт цагт хожлоо.

Нетсийн оноо болон дамжуулалтын лидер Девин Харрис, Хитийн олон талт Шон Мэрион нар энэ тоглолтонд гэмтлийн улмаас оролцоогүй. Мөн Алонзо Моурнинг энэ сардаа багтан лигт буцан ирэх эсэхээ шийдэх юм байна. Дахин тоглох аваас Хитийн эгнээнд нэгдэх гэнэ.

“Сан-Антонио” - “Филадельфия” - 108:106 (40:19, 26:31, 18:31, 24:25).

С: Данкан - 26 оноо + 12 самбар. Жинобили - 21. Мэйсон - 19.

Ф: Миллер - 28. Игудала - 25. Янг - 19.

Тони Паркер сүүлийн 1 секунд хүрэхгүй хугацаанд довтолгооны самбараас бөмбөг аван, улмаар шидэлтээ амжилттай болгосноор Спэрс талбай дээрээ Филлиг хожлоо. Спэрс ийнхүү сүүлийн 8 тоглолтын 7 дахь хожлоо авч байна. Спэрс эхний үед 40 оноо авсан нь энэ улирлын хамгийн их эхний үеийн оноо болжээ. 12 сарын 6-нд тэд Голден Стэйтийн эсрэг 1-р үед 39 оноо авч байж. Филли Спэрсийн эсрэг хийсэн сүүлийн 17 тоглолтынхоо 16-д нь хожигдож байгаа бөгөөд Сан-Антионод 5 жил хожиж чадсангүй.

“Чикаго” - “Миннесота” - 92:102 (18:17, 21:27, 27:27, 27:30).

Ч: Роуз - 22. Гордон - 17. Томас - 15 + 8 самбар.

М: Фой - 21. Гомес - 19. Жефферсон - 18 + 14 самбар. Лав - 18 + 12 самбар.

Миннесота энэ улиралд анх удаа дараалан ялалт байгуулж үзлээ. Харин азгүй Чикаго сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожигдож байна. Буллзын Кирк Хайнрич, Луол Денг, Дрью Гуден нар гэмтэлтэй байгаа нь тэдний муу амжилтын нэг шалтгаан гэдэг нь тодорхой. Чикаго 14-20 амжилттайгаар Дорнодын 9-д, Миннесота 8-25 амжилттайгаар Өрнөдийн 13-р байранд бичигдэж байна.

83006027GE018_HORNETS_NUGGETS

“Денвер” - “Нью-Орлеан” - 105:100 (28:23, 30:17, 25:31, 22:29).

Д: Энтони - 22. Смит - 17. Биллапс - 14. Нене - 14.

Н: Пол - 30 + 11 дамжуулалт. Уэст - 21. Стоякович - 19.

Денвер Нвю-Орлеансыг 3-р үед 26 оноогоор хожиж явсан ч “бариулах” тун дөхөв. Сүүлийн минутанд хийсэн Кармелогийн оновчтой шидэлт тоглолтыг шийдсэн. Кармело 2 тоглолт дараалан тоглолтын шийдвэрлэх оноог авч байна.

Хорнетсын төвийн тоглогч Тайсон Чандлер өнгөрсөн Портлэндтэй хийсэн тоглолтонд Жоэль Прзибиллатай гар зөрүүлэх шахсанаасаа болж энэ тоглолтыг өнжих шийтгэл хүлээсэн тул Хилтон Армстронг түүнийг орлон муугүй тоглосон.

Денвер Биллапсыг авснаасаа хойш 22 хожиж, 9 хожигдоод байна.



0 comments:

Post a Comment