feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Бостон 3-р байр луу уналаа

УБ-ын цагаар Бямба гаригийн өглөө НБА-ын талбайд 12 тоглолт боллоо. Эдгээрээс хамгийн анхаарал татаж байсан тоглолт нь яах аргагүй Кливленд - Бостоны тоглолт.



Өнгөрсөн улирлын плей-оффт 7 тоглолт хийж байсан 2 баг Кливлендэд тоглож, ЛеБрон 38 оноо, 7 самбараас авалт, 6 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт, 3 блок шот хийн, талбайн эзэд 15 онооны зөрүүгээр хожлоо.

Кливленд хожсоноороо одоогоор бүсдээ хамгийн шилдэг баг гэдгээ харууллаа. Харин лигийн хамгийн шилдэг баг байж чадах уу? Лейкерстэй тоглосных нь дараа энэ асуултын хариуг хайя.

Кливленд 20 оноогоор давамгайлж эхлэх үед ордонд цугласан хөгжөөн дэмжигчид ЛеБрон Жеймсийг “MVP” хэмээн нэгэн дуугаар тунхаглаж байлаа. Кливлендийн фэнүүд азнах хэрэгтэй. Баруун эргийн Лос Анжелес хотынхон Коби Брайантийг бас тийн өргөмжилж байгаа.

Кавальерс энэ улиаралд талбай дээрээ хожигдоогүй хэвээр үлдэж байна. 19-0.

Харин Бостон бүгдийг бишрүүлсэн 27-2 амжилтынхаа дараа 2-7 болоод байна. Мөн 4 дараалж хожигдлоо. Тэд юуг буруу хийгээд байна аа. Ямар ч байсан Пол Пирс “Бид сайн байгаа” гэж хэлж.

Кавальерс дараагийн 7 тоглолтынхоо 6-г нь айлын талбайд хийх бөгөөд Өрнөд бүсээр хийх 4 тоглолт тэднийг хүлээж байна.

Бостон хожигдсоноор бүсдээ 3-т бичигдэх боллоо. Тэдний дээр Кливлендээс гадна Орландо бичигдэж байна. Орландо өнөөдөр Атлантаг хожсоноор 11 дараалан талбай дээрээ хожлоо. Нийтдээ энэ улиралд талбай дээрээ 16-3 болоод байна. Өнгөрсөн улиралд 25-16 амжилт үзүүлж байж.

Аллен Айверсон 11 сарын 3-нд болсон наймаанаас хойш анх удаа Денверт эргэн ирж, түүний 3 дахь баг Детройт, 2 дахь баг Денверийг нь хожлоо. Айверсоны хэлж байгаараар энэ тоглолт талбай дээрээ тоглож байгаа юм шиг л санагдсан гэнэ.

Коби ээлжит удаагаа тоглолтын шийдвэрлэх шидэлтийг амжилттай болголоо. Энэ удаагийн хохирогч нь Индиана. 23 секунд дутуу байхад тэрээр бөмбөгийг эзэмшиж эхэлсэн бөгөөд Жарет Жакийн хамгаалалтын өөдөөс дундын шидэлтээ амжиллтай болгосны дараа 3 секунд л үлдсэн байлаа. Үлдсэн хугацаанд Пейсерс довтолсон ч 100 секундын завсарлагаанаар Жефф Фостерт бөмбөгөө дамжуул л гэж ярьсан бололтой, Фостер бөмбөгийг авч дэмий зогссоор цаг дуусгасан юм.

Өнгөрсөн 12 сарын 2-нд Пейсерс Трой Мэрфигийн ачаар Лейкерсийг ганц оноогоор хожиж байсан юм.



0 comments:

Post a Comment