feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Жеймст барьсан Уэйдийн бэлэг

Өнөөдөр өглөө НБА-д 2008 оны сүүлчийн тоглолтууд боллоо. Дуйэн Уэйд 21 оноо, 12 оновчтой дамжуулалтаар анд найз ЛеБрон Жеймсийнхээ 24 насны төрсөн өдөрт нь бэлэг барьж, Хит Кавальерсийг хожлоо.



Ер нь Жеймс мэргэжлийн тамирчин болсноосоо хойш төрсөн өдрөөрөө 3 тоглохдоо 3-ууланд нь хожигджээ. Өнөөдрийн хожигдлынхоо дараа ЛеБрон “Энэ бол гуниг. Би уйлах нь” гэжээ.

Гэмтлийн улмаас Брэндон Рой энэ тоглолтыг өнжсөн ч Портлэнд талбай дээрээ Бостон Селтиксийг хожлоо. Ингэснээр Бостон сүүлийн 4 тоглолтонд 3 дахиа хожигдож байна. Портлэндээс хашир холбогч Стив Блейк 21 оноо авч багаа тэргүүлсэн байна.

Жо Жонсон 4-р үед 12 оноо авснаар Атланта 6 дахь дараалсан хожлоо авлаа. Мөн сүүлийн 10 тоглолтоос 9-д нь хожоод байна. Харин Индиана 4 дараалж хожигдлоо. Энэ тоглолт Атлантагийн хувьд энэ сарын 12-ноос хойшхи анхны зочлон тоглолт байв. Өмнөх 8 тоглолтоо бүгдийг нь талбайдаа хийгээд байжээ.

Никсийн довтлогч Уилсон Чандлер сүүлийн 4 минутанд 7 оноо авч, тэд 6 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоолоо.

Стив Нэшийн эзгүйд Леандро Барбоза 28 оноо авч багаа тэргүүлэн, Санс Мемфисийг хожлоо. Харин Шакил 24 оноо авч, бүх цаг үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд 8-р байранд бичигдэж эхлэв. Харин Амаре Стаудмайр сүүлийн хэдэн тоглолтонд бүтэлгүй байна. Өчигдөр Оклахоматай тоглоход хувийн алдаа олон хийж, сайн тоглож чадаагүй бол өнөөдөр дөнгөж 2-р үед 2 дахь техникийн алдаагаа аван, талбайгаас хөөгдсөн байна.

Крис Пол 15 оноо, 16 оновчтой дамжуулалт, 10 самбараас авалт хийн, энэ улирлын 3 дахь, нийтдээ 7 дахь трипл-даблаа хийж, Хорнетс Визардсыг хожлоо.

Спэрсийн 5 тоглолт дараалан хожоод байсан ч талбай дээрээ Бакст хожигдлоо. 3.8 секунд дутуу байхад Тим Данкан довтолгоогоо амжилтгүй болгосон байна.

Даллас 29 онооны зөрүүтэй хожигдож байсан ч оноог барьж, улмаар хожлоо. Уг нь 3-р үеийн эхэнд Миннесота 70-41 харьцаатай хожиж байлаа. Жейсон Терри 2-р хагаст 24 оноо авсан байна.

3 долоо турш гэмтэлтэй байсан Кевин Мартин эргэн ирж, 20 оноо авснаар Сакраменто 6 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоолоо.



0 comments:

Post a Comment