feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Үнэн үү

Эрдэнэт хүний биеийг олж, энэ хорвоод томилогдож ирсэн хүмүүн бидний заяа ховорхон. Харамсалтай нь амьдрах хугацаа даан ч богино билээ. 16 хүртлээ хүүхэд байна, 50 гараад хөгширнө. Энэ хоорондох 30 гаруйхан жилийг өөрийнхөө болон өрөөлийн сайн сайхны төлөө зориулахсан.





...

Би бусдын л адил хүн.

Надад зовлон жаргал тохиолддог.

Заримдаа шаналж гутран бүр цөхөрмөөр хүнд байдалд орж байлаа.

Гэсэн ч тэр болгонд шантарч ухрахгүйг хичээвч хүн л болсон хойно өвдөг сөхрөх үе байсаан. Би таны адил оргилуун дэврүүн явсан. Алдаж онож, бас зорьж зүтгэн олж атгахдаа баярлаж, бас гайхан биширч байсан. Энэ тоолондоо олж дуулсан, сурч мэдсэн бүхнээ монголчуудтайгаа хуваалцахсан гэж боддог байсан. Монголоо гэсэн сэтгэлдээ шатаж яваа жирийн нэг хүн.





Зүгээр л бодлоо...

Амьдрал. Боддоо нэг л сонин. Аль эсвэл би ганцаараа амьдралыг өөрөөр харж амьдраад байгаан болов уу. Амьдрал нэг л хэвийн байдгаараа л үргэлжлээл байх юм. Жоохон өөрөөр амьдрах гээд оролдхоор бас л болохгүй бөөн асуудал энээ тэрээ өмнө минь тулгарах юм. Гэхдээ дэлхий дээрх 6 тэрбум хүн бүгд ээжээс гараал амьдарсан шүү дээ. Гэтэл би илүү өөрийг хүсээл байгаа ч юм шиг. Миний байгаа газар хаашаа л харна бүгд өөдөөс мишээгээд биш мурилзаж харах юмаа. Нэг л онцгүй. Уул нь бусдад сайхан инээд бэлэглээд байвал гоё биш гэж үү.



Олимп

Цаана чинь олимп болох гээд бөөн сүр дуулиан болж байна. 2008-08-02нд сагсан бөмбөгийн тоглолтууд эхэлж байгаа юм байна шүү. Ийгл-TV шууд дамжуулж үзүүлэх гэнэ. Хүсвэл зав гаргаад үзүүрэй гоё тоглолтууд болох байх шүү.



Uniblue SpeedUpMyPC v3.3.5

Windows-ийн иймэрхүү програмууд зөндөөл байдаг энэ бол тэднийл нэг гэж ойлгож болохгүй энэ бол маш сайн програм хэргэлэхэдч амар





C хэл хэрхэн бүтэв

Дэлхий дээрх хамгийн түгээмэл хэл болох С хэлийг 1970 онд програм зохиогч Dennis Ritchie бүтээсэн бөгөөд өөрийн өмнө бүтээсэн B хэлний залгамж хувилбар болгосон юм. С хэлийг бүтээх болсон далд санаа нь үйлдлийн систем бичих хэл бий болгоход оршиж байв. Хэл нь маш энгийн, тохиромжтой байсан учраас удалгүй өөр олон төрлийн програмууд бүтээхэд ашиглагдаж эхэлсэн бөгөөд маш хурдан хугацаанд хамгийн түгээмэл хэлүүдийн нэг болж чадсан юм. С хэл ингэж түгээмэл болоход хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлсөн юм. Нэгд, хэл нь програм зохиогчдийн хувьд сурахад ойр байсан, програм зохиогч юу хиймээр байна түүнийгээ зөв С дүрэмд оруулаад л хийж чадаж байв. Хоёрт, олон платформ дээр ажиллах боломж бүхий С хөрвүүлэгчид элбэг, олдоцтой байсан байна. 1980 онд Bjarne Stroustrup "C with Classes” нэртэй шинэ хэл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь хожим C++ нэртэй хэл болсон байна. Сүүлийн үеийн шинэ хэлүүдийн нэг болох Java нь мөн C++ дээр суурилсан юм.
С хэлний олон хувилбарууд байдаг. С хэлний өгүүлбэр зүйн анхны дүрмийг 1989 онд American National Standards Institute (ANSI)-ээс баталсан юм. Энэ хувилбар нь “Стандарт Си”, “ANSI C” гэх зэргээр нэрлэгддэг. С хэлний хамгийн сүүлийн стандарт нь 1999 онд ISO-оор батлагдсан ба энэ хувилбарыг C99 гэж нэрлэдэг.
Си яаж ажилладаг вэ
С нь компьютер болон програм зохиогчийн хооронд гүүр байхаар зохиомжлогдсон хэл
юм.
Програм зохиогч өөрийн санааг текст засварлагч дээр бичиж файлд хадгална, энэ файлыг эх кодын файл гэнэ. Эх кодын файл нь хөрвүүлэгчээр объект файл руу хувиргагдана. Дараа нь, холбогч гэж нэрлэгдэх програм объект файлуудыг хүлээн авч, стандарт сангуудаас шаардагдах функцүүдийг нэгтгэн холбож биелэх програмыг үүсгэнэ (машины код).

Компьютерийн програм нь хоёр үндсэн хэсгээс тогтоно: өгөгдлүүд, зааврууд. Өгөгдөл нь компьютерт байтуудын цуваа хэлбэрээр хадгалагддаг. Өгөгдөл бол програм оршин байхын анхдагч шалтгаан юм, өгөгдөл байхгүй бол програм байхын утга үгүй юм.



JEANSWEST шинэ салбар Монголд нээгдлээ шүү залуусаа





Deskloops 2.0.1

Labels:

Windows Vista гарсанаас хойш иймэрхүү зүйлсийг Windows XP-д зориулан их гарагсан тэднийл нэг шүү.





Таны мэддэггүй Firefox-ийн шилдэг 10 багаж

Хамгийн шилдэг Firefox Extensions-уудыг танилцуулж байна.
Улиг болсон нэмэлт багажнуудаас гадна өдөр бүр вэбээр аялахад тань зориулсан, таны цагийг тань хэмнэх 10 хэрэгцээт багажыг танилцуулж байна.
1. PicLens
PicLens нь браузерээр зураг үзэх дуратй хүмүүст зориулагдан хийгдсэн бөгөөд 3 хэмжээст байдлаар зурагнуудыг харж, томруулж, жижигрүүлж тэднээр тоглох боломжтой.

2. Snap Links
Та ямар нэгэн зүйлийг хайхдаа хайлтын систем дээр бичээд гарч ирсэн үр дүнгээс линк тус бүрийг нь орж шалгах хэрэг гардаг биз дээ? Тэгвэл таньд энэхүү багаж нэг дор олон линкүүдийг гаргаж ирэх боломжыг олгож байна.
3. Tab Scope
Tab Scope ийн тусламжтайгаар та орох гэж буй вэб хуудасныхаа урьдчилсан харагдацыг нь олж харах боломжтой. Тиймээс та нөгөө цонх руу шилжиж цаг алдахгүйгээр ямар вэб ачааллаж байгааг үзэх боломжтой.
4. Reminder Fox
Firefox ийг маш олон цагаар над шиг ашигладаг хүмүүст зориулагдсан багаж. Юу хийх ёстойгоо сануулаад л болоо.
5. Download Statusbar
Ямар нэгэн зүйл татаж авахад тусгай цонх гаргаж ирэхгүйгээр Firefox-ийнхоо аль нэг хэсэгт нь гаргахуйцаар харж байх боломжыг олгох багаж.
6. HyperWords

Үг тус бүрийг үр дүнтэй болгож түүний талаар илүү их мэдээллийг олж болохуйц болгох багаж юм! Боломжууд нь ч илүү өргөн сонголттой
7. Foxmarks Bookmark Synchronizer
Та над шиг олон янзын компьютер дээр Firefox ашигладаг бол Foxmarks ийг ашиглаарай. Хаана ч явсан өөрийн дуртай вэбүүдээ сануулсан хаягийн сангаа my.foxmarks.com гэж ороод л үзчих боломжтой.
8. Tab Effect
Firefox-ийн цонхуудыг солих явцад маш гоё 3Д маягаар солигдож рекламный пауз хийнэ.
9. Cooliris Previews
Холбоос хаяган дээр даралгүйгээр ямар вэб байгааг урьдчилсан байдлаар жижиг цонхонд харах боломжыг олгох багаж.
10. StumbleUpon
Таны сонирхолд нийцэх хамгийн шинэлэг, шилдэг вэбүүдийг үзүүлэгч шилдэг багаж. Хий хоосон вэбүүдээр аялалгүйгээр өөрийн сонрхолдоо тохирох зүйлсээ эндээс олж аваарай. Та анх удаа өндөр хурдны интернэттэй болсон юм шиг л сэтгэгдэл төрөх болно.