feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Спэрс - Лейкерсийн “зэрлэг” тоглолт

УБ-ын цагаар 1-р сарын 15-ны өглөө НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Сонирхолтой тоглолтууд олон явагдсан бөгөөд 3 удаа цаг сунгасан тоглолт ч болсон. Гэхдээ лигийн топ багуудын төлөөллүүд болох Спэрс - Лейкерсийн тулаан хамгийн “амттай” нь байлаа.



Өчигдрийн тоглолтонд Лейкерс Хьюстонд 1 оноогоор хожигдож явахад Коби Шейн Баттьерийн хамгаалалтын эсрэг холын зайн шидэлтээ оновчтой болгон, улмаар Лейкерс хожсон. Спэрсийн эсрэг энэ дүр зураг давтагдах тун дөхлөө. 4-р үед Спэрс 11 онооны илүү хожиж байсан ч оноог бариулж, По Газолийн дундын шидэлтийн дараа бүр 1 оноогоор хожигдож эхэлсэн. Харин Данканы довтолгоо амжилттай болж, Спэрс дахин нэг оноо илүү болсон ч Кобигийн эсрэг Рожер Мэйсоны хамгаалалт юу ч болсонгүй, Коби хожлын байж болохоор 3 оноо авч, тоглолт дуусахад 12 секунд үлдээд байхад тооны харьцаа 111-109 буюу Лейкерс 2 оноо илүү болов. Спэрс сүүлчийн завсарлагаа авч, довтолгооны хувилбараа сонгоод бөмбөгийг тоглолтонд оруулах болоход Лейкерсийн сайн хамгаалалт тэдний төлөвлөсөн довтолгоог хийх боломжийг олгоогүй ч Рожер Мэйсон бөмбөгийг хүлээж аваад шууд шидлээ. Фишерийг алдаа хийснийг илтгэсэн шүгэл дугарлаа, бөмбөг ч цагирагт орлоо. Коби тэнд ихэд бухимдаж байна. Мэйсон нэмэлт шидэлтээ амжилттай болгож, Спэрс 1 оноо илүү. 10 секунд үлдсэн. Лейкерсийн тайм-аутын хугацаа дуусч, довтолгоо эхэллээ. Мэдээж Кобид бөмбөг байв. Кобиг Мэйсон хамгаалж байтал Жинобили нэмж ирэв. Коби 2 хамгаалагчийг аргалаад шидэж чадах байсан ч сул байсан Аризад дамжуулалт өгч, Ариза довтолж байхдаа илүү алхалт хийжээ. Ийнхүү Спэрс хожлоо.

Рожер Мэйсон хожлын гол эзэн болсон бол түүнийг хамгаалж байсан Дерек Фишер, мөн илүү алхалт хийсэн Тревор Ариза нар Лейкерсийн хожигдлын буруутнууд. Кобигийн Аризад дамжуулалт өгөх шийдвэр ч буруу байсан байж болох юм.

“Дараагийн удаа энд ирэхэд өнөөдрийнх шиг ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна” гэж Фишер хэлжээ. Харин Коби “Энэ бол зүгээр л зэрлэг тоглолт байлаа” гэсэн байна.

Мөн Голден Стэйт - Сакраменто багууд 63 минут тоглолоо. Өөрөөр хэлбэл 3 удаа цаг сунгав. 3 дахь нэмэлт цаг дуусахад 1.6 секунд дутуу байхад Жон Сэлмонс дундын шидэлтээ амжилттай болгож, багтаа хожил авчирсан байна. Хамгийн сүүлд Голден Стэйт 2004 оны 11 сарын 23-нд Нью-Орлеанстай 3 цаг сунгаж байж. Харин Кингз 2001 оны 2 сарын 23-наас хойш 3 цаг сунгаагүй байсан байна.

Индиана - Детройтын тоглолт ч нэмэлт цагт шийдэгдэж, талбайн эзэн Пейсерс хожлоо. Ингэснээр Детройт 3 дараалан хожигдож байна. Харин Пейсерс энэ улиралд нэмэлт цагт анх удаа хожлоо. Өмнө нь цаг сунгасан 4 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байжээ.



0 comments:

Post a Comment