feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Дорнодын лидерүүд хожигдлоо

УБ-ын цагаар Даваа гаригт, орон нутгийн цагаар Ням гаригт НБА-ын талбайд 6 тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлж байгаа 3 баг болох Бостон, Кливленд, Орландо багууд 3-уулаа хожигдлоо. Харин Детройт энэ улиралд анх удаагаа Ням гаригт хожлоо.



“Вашингтон” - “Кливленд” - 80:77 (26:23, 21:20, 21:11, 12:23)

В: Джеймисон - 26+13 самбар. Балтер - 19. Макгуайр - 10+10 самбар.

К: Л.Джеймс - 30+10 дамжуулалт. М.Уильямс - 13. Варежао - 10+10 самбар.

Тоог тэнцүүлэх бүрэн боложмтой довтолгоо хийж байхдаа буюу цаг дуусахад 2.3 секунд дутуу байхад ЛеБрон Жеймс илүү алхалт хийсэн хэмээн бөмбөгөө хураалгаснаар Кливленд бүсийнхээ хамгийн муу багт талбайд нь хожигдлоо.

Тоглолтын дараа Жеймс “Би 10 удаа тэр бичлэгийг үзсэн. Ямар ч илүү алхалт байгаагүй. Шүүгч буруу үлээсэн” гэсэн байна.

Кливленд ийнхүү 27 хожил, 6 хожигдолтой болов. Тэд хожсон бол бүсээ тэргүүлэх боломжтой байлаа. Харин Визардс 7-25 боллоо. Дорнод бүсийн бусад бүх баг 12-оос дээш хожилтой байна.

Визардсын хамгаалагч Гилберт Аренас хагалгаа хийлгэснээсээ хойш анх удаа 2-ын эсрэг 2 тоглосон байна. Гэхдээ Аренасын талбайд гарах хугацаа тодорхойгүй хэвээр.

“Торонто” - “Орландо” - 108:102 (34:22, 22:27, 21:29, 31:24)

Т: Э.Паркер - 26. Бош - 23+11 самбар. Барньяни - 18.

О: Ховард - 39+8 самбар. Льюис - 20+9 дамжуулалт. Нельсон - 15.

Дуайт Ховард 39 оноо авсан ч Орландогийн дасгалжуулагч Стэн Ван Ганди түүнийг 7 торгуулийн шидэлтээ алдсанд сэтгэл дундуур байгаа юм байна. Орландо 6 онооны зөрүүгээр хожигдсон болохоор арга ч үгүй биз.

Энтони Паркер өөрийн улирлын дээд оноогоо авсан бол Крис Бош 23 оноо, 10 самбараас авалт хийж, Рэпторс 4-р үед торгуулийн 15 шидэлтийнхээ 14-ыг нь амжилттай болгосноор Торонто бүсийнхээ лидерүүдийн нэгийг талбайдаа хожлоо.

Торонтогийн Жермайн О’Нил, Хосе Кальдерон нар гэмтэлтэй тул тоглосонгүй. Кальдерон энэ долоо хоногт Милоуки, Вашингтонтой хийх тоглолтыг өнжиж магадгүй юм байна.

“Нью-Йорк” - “Бостон” - 100:88 (25:24, 25:29, 28:15, 22:20)

Н: Чандлер - 31+8 самбар. Харрингтон - 30. Ли - 14+14 самбар.

Б: Пирс - 31. Р.Аллен - 16. Перкинс - 8.

Никс 8 тоглолт дараалан хожигдсон цувралаа өнгөрсөн улирлын аварга Бостон Селтиксийг хожиж зогсоолоо. “Мэдисон Сквэр Гарден”-д Никс хамгийн сүүлд 2005 оны 3 сарын 23-нд л Бостоныг хожиж байжээ.

Бостон 27-2 амжилтаасаа хойш муу тоглож байна. Сүүлийн 6 тоглолтынхоо 4-т нь хожигдлоо.

Энэ улиралд нэг ч тоглоогүй байнаа төвийн тоглогч Эдди Курри энэ долоо хоногт тоглож магадгүй хэмээн Никсийн дасгалжуулагч мэдэгдсэн байна. Харин Бостон Стефон Марбэриг багтаа элсүүлж магадгүй байна. Хэдий огт тоглохгүй байгаа ч Марбэригийн энэ улирлын 21 сая долларын цалинг Никс төлж байгаа юм.



0 comments:

Post a Comment