feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

NBA сонин хачин



Долоо хоногын шилдэгүүд

Шинэ оны анхны долоо хоногт шилдэгээр тодрогсод бол Детройтийн залуу хамгаалагч Родни Стаккей болон Миннисатогын төвийн тоглогч Олл Жэффэрсон нар. Родни Стаккей Сакраметотой хийсэн тоглолтонд 38 оноо авч багаа тэргүүлж тус тоглолтонд 98-92 оор баг нь хожиход гол нөлөө үзүүлсэн, 23.0 оноо, 5.3 дамжуулалт, 4.5 самбараас авалт тус тус хийж баг нь өнгөрсөн долоо хоногт 4-0, мөн энэ улиралын хамгийн урт дараалсан ялалт болох долоо дараалж ялаад байгаа зэрэг нь хоёр дахь жилдээ тоглож байгаа, Зүүн Мичиган их сургуулыг төгсөгч түүнийг долоо хоногын шилдэгээр нэрлэхэд хангалттай байлаа.

Харин баруун бүсээс Олл Жэффэрсон, багаа 3-1 болоход 27.3 оноо, 12.3 самбараас авалт дунджилсан. 5 жил НБАд тоглож байгаа тэрбээр тав дахь өдрийн орой Алтан Мужтай хийсэн тоглолтонд 32 оноо, 10 самбар хийсэн билээ.

Кевин Гарнетт Стэфон Мэрбэрриг “хүсэмжлэв”

Өдгөө Бостоны их гурвалын нэг болох Кевин Гарнетт тэртээ цагын хамтрагч Стэфон Мэрбэрриг багтаа урьсан байна. Тэрбээр Мэрбэрриг шилдэг холбогчдын нэг хэмээгээд, түүнтэй хамтарч тоглохыг хүсэж байгаа гэнэ. Гарнетт ба Мэрбэрри хоёр хуучны андууд бөгөөд 96-99 оны улиралд хамтдаа Миннисатод хүчин зүтгэж байсан билээ. Стэфон Мэрбэрри багынхаа удирдлагуудтай таарамж муутай байгаа бөгөөд өнөөгийн Никсийн дасгалжуулагч Майк Д’Энтони улирал эхлэсэнээс хойш түүнийг тоглолтонд оролцуулаагүй юм. Жилд 21 саяыг авдаг мөртлөө хийх ажилгүй суудаг Мэрбэрриг өөрийнхөө гэрээг худалдаж аваад хямдхан гэрээтэйгээр Бостонд очиж туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ аваргын бөгж хармаалах боломжтой юм.

Гэмтэл бас дахин

Чикаго Буллсын төвийн тоглогч Дрию Гүүдэн 2 дахь өдөр тоглолтонд оролцох боломжтой гэнэ. Шагайны гэмтлээс болж сүүлийн найман тоглолтыг өнжөөд байгаа юм. Мөн холбогч Кирк Хэйнрич бэлтгэлдээ гарч эхэлсэн гэнэ. Бас Дайчдын гол довтлогчдын нэг Кори Маггети 15 тоглолт өнжсөний эцэст өнөөдөр талбайд гарахаар бэлтгэж байгаа гэнэ. Тэгвэл Лос Анжлес Лэйкерсийн довтлогч Луйк Уолтон хөлний бэртлээс болж 2 долоо хоног талбайд гарахгүй болсон байна. Түүнийг орлож Т. Ариза гараанд гарах гэнэ. Мөн Торонтогын холбогч Жосе Калдерон гэмтлээс болж сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй билээ. Мөн Клипперсийн довтлогч Зач Рандолфын ирэх хугацаа хойшилсоор л. Тэрбээр багынхантайгаа айлын талбайд зочлох аялан тоглолтонд гараагүй бөгөөд ойролцоогоор дахиад хоёр долоо хоног талбайд гарахгүй гэнэ. Мөн төвийн тоглогч Каман нь эмчийн үзлэгээр ороод дахиад хоёр долоо хоног өнжхөөр болсон гэнэ.

Согтуугаар жолоо барьж байсан хуучин НБАгын довтлогч Энтон Уолкерыг Майамид баривчилсан байна. Нэг дэхь өдрийн өглөө түүнийг баривчилсан бөгөөд Энтон Уолкео хар-Мерседес жолоодож байхдаа гэрлээ асаагаагүй байсан бөгөөд энэ үед үүрийн 5:39 болж байжээ гэвч цагдаагын газраас мэдээлсэн байна. Хэд хоногын өмнө Чарл Барклэй мөн согтуугаар жолоо барьж архидан согтуурахыг “дэмжсэн” үйлдэл хийсэн билээ. 3 удаа бүх ододын тоглолтонд нэрлэгдэж байсан тэрбээр 2006 онд Дуэйн Уэйд, Шак нарын хамт Майами Хитэд байхдаа аваргалж байсан билээ.

Солилцоо наймаа

Аллен Айверсон, Чонси Биллапсын наймаагаар Денверт ирсэн Сенегал төвийн тоглогч Чейх Самб нэг жилийн дотор гурван багт данстай болов. Түүний гуравдахь баг нь Лос Анжлес Клипперс. 7.1 фүүт өндөртөй Самбыг авахын тулд драфтын хоёрдугаар бүсийн эрх дээр нэмж мөнгөн төлбөр өгсөн гэнэ. Мөн тэд хамгаалагч Фред Жонс, төвийн тоглогч Пол Давис нарыг чөлөөт тоглогчдын арми луу явуулчихжээ.



0 comments:

Post a Comment