feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

NBA эхэлхэд 16 хоног үлдлээ.



Ойрдоо NBA эхлэх гээд солилцоо наймаа хийгдээд их л завгүй байна шүү. Гэтэл түрүү жил NBA-д орох гэж байна гээд нэг хэсэг шуугиан тариад байсан NBA олон удаагийн аврага тоглогч Dennis Rodman маань Европ тивийг зорихоор болсон байх юм. Тэр тусмаа бүр Finland улс руу шүү. Dennis Rodman минь дээ. Үүнийг дагаад нэлээн олон тоглогч Европ улс руу зорьсон байх юм. Бас нээрээ NBA-гийн хамгийн намхан тоглогч Boykins маань хүртэл Европ руу явсан байна шүү. Мөн Испанийн шигшээ багийн тоглогч заа байз хэн билээ тэр ч гэсэн бас өөрийнхөө улсын баг руу явсан байна. Өө нээрээ бас нэг зүйлийг сонирхуулахад LALakers багын төвийн тоглогч Bynum талбай дээрээ эргэн ирлээ. Хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэл хийхдээ өөрийгөө 100% бэртэл нь эдгэрсэн гэж мэдэгдсэн байна. NBA сонирхдог Bynum-ийн шүтэн бишрэгчидэд маш сайхан зүйл болсон байхаа. Өө нээрээ Испанийн шигшээ багийн тоглогчийн нэрийг нь үлдээгээрэй би мартчихсан байна.



2 comments:
gravatar
neenee said...
October 23, 2008 at 6:18 PM  

Jorge Garbojosa yu?

gravatar
Шинэзориг Мөнхбат said...
October 24, 2008 at 2:53 PM  

aanhan naadah chin barag mun bh shuu tiimee

Post a Comment