feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Сан Антионог талбайд нь буулгаж авлаа.


Шинэ дасгалжуулагч Терри Портерийн удирдлаган дор Финиксчүүд бардаггүй өрсөлдөгч Сан Антионог талбайд нь буулгаж авлаа.

Спэрсээс Данкан болон Паркер нар адилхан 32 оноо авсан ч Жинобили тэдэнд үгүйлэгдэж байгаа нь илт. Хожлын дараа Портер “Эхний алхам сайхан байлаа. Ялангуяа зочилж тоглоод хожсон болохоор” гэжээ.

Лос Анжелес Лейкерсийн энэ улирлын гараа гайхалтай эхэлж байна. Өчигдөр Портлэндийг хялбархан хожсон тэд энэ удаа хотынхоо нөгөө багийг мөн илт давуу буулгаж авлаа. Энэ тоглолтонд Лейкерсийн ростерд идэвхтэй байсан бүх тоглогчид оноо авчээ.

Атланта-Орландогийн тоглолт Жош Смит болон Дуайт Ховард нар фантазигийн эзэддээ сайхан үр дүн авчирлаа. Жош 17 оноо, 10 самбар, 4 дамжуулалт таслалт, 5 блок шот хийсэн бол Ховард 22 оноо, 15 самбар, 5 дамжуулалт таслалт, 5 блок шот хийжээ.



0 comments:

Post a Comment