feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Нью Орленс 108 : 95 Финикс



ТНТ НБА - гын хоёр дахь тоглолт Америкын нэгдсэн улсын зүүн бүсийн цагаар 10:30д Финикс хотын US Airways center - т залуу холбогч Крис Пол тэргүүтэй Нью Орленсийн Зөгийнүүд баг нутгын эзэн Стив Нэшээр толгойлуулсан Финиксын Нарнууд багын хооронд болж өнгөрлөө. НБА - гын өнөө цагын нүүр царай болж байгаа шилдэг холбогчдын тулаанд хэн ялах нь тун сонирхолтой байлаа.

Харин энэ удаагын тулаанд залуу цус шингэнэ Крис Пол оновчтой шиддэг тоглогчдынхоо ачаар ялалт авлаа.

Тоглолт эхэлээд л Зөгийнүүд тоглолтын санаачлагыг гартаа атгаж эхэлсэн бөгөөд Нарнуудын олон довтолгоо оновчгүй мөн маш их бөмбөгөө алдаж таслуулж байсан нь Зөгийнүүдийн оноогоор тасрах үндсэн шалтгаана болсон. Нарнууд тоглолтын турш маш өндөр хувьтай довтлож /54%/ чадсан ч 24 удаа бөмбөгөө алдаж таслуулсан нь зочин багаас хоёр дахин их юм. Хэдий дөрөвдүгээр үеийн дундуур тэдний алдаа гаргах нь багасаж оноогоо нөхөж -5 хүртэл нөхсөн ч Жэймс Поси, Райсул Батлер, Моррис Пэтэрсон зэрэг шидэлт сайтай залуучуудын оновчтой гурвын зайн шидэлтүүд Нарнуудад оноогоор гүйцэх боломж олгосонгүй.

Зөгийнүүдийн төвийн тоглогч Тойсон Чандлер баруун шагайны гэмтлээ өнгөрсөн орой Дайчидтай хийсэн тоглолтонд сэдрээсэн бөгөөд энэ тоглолтыг өнжсөн юм. Мөн ахмад шидэгч Пежа Стожакович дөрөвдүгээр үеийн эхний минутанд баруун шагайны гэмтэл авснаар тоглолтыг орхиж явсан байна.

Уг тоглолтонд Зөгийнүүдээс Моррис Пэтэрсон 21 оноо, Крис Пол 20 оноо, 10 дамжуулалт, 8 самбар, Пежа Стожакович 20 оноо, 6 самбар, Давид Уэйст 18 оноо, 7 самбар, Жэймс Поси 13 оноо тус тус авсан бол Нарнуудаас Стив Нэш 24 оноо, 9 дамжуулалт, 7 удаа бөмбөгөө алдаж таслуулсан, Амери Стаудаймер 21 оноо, 12 самбар, Ража Бэлл 13 оноо тус тус авцгаажээ.

Өнөөдрийн тоглолтууд сонирхолтой нь зочин багуудад ээлтэй байж нутгын эзэд нэг ч хожил аваагүй бөгөөд мөн шинэхэн дасгалжуулагч нар гэртээ хийсэн анхныхаа тоглолтонд бүгд хожигдсон ховор үзүүлэлт гарчээ.



0 comments:

Post a Comment