feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Нуурынхан анхныхаа хожилыг авлаа



Portland Trail Blazers 76 - 96 Los Angeles Lakers

Kobe Bryant - 23 оноо, 11 самбар, 5 дамжуулалт.

Pau Gasol - 15 оноо, 7 самбар.

Brandon Roy - 14 оноо, 5 дамжуулалт, 3 самбар, 3 булаалт.

Өнгөрсөн жилийн дэд аварга болох Лос Анжлесын Нуурынхан талбай дээрээ Портландын залуусыг хүлээн авч тоглоллоо. Залуу Портландчуудын шинэ тоглогч 2007 оны драфтын тэргүүн “өвөө” Грег Оден бүтэн жил өнжсөний эцэст NBA - д анхныхаа тоглолтыг хийжээ. Гэвч Грег Оден 12 минутанд 0 оноо, 5 самбар хийсэн байна. Тэрбээр тоглолтын төгсгөлөөр үзэгдээгүй юм. Тэрбээр ямар нэг гэмтэл дахиад авсан бөгөөд баруун хөлөндөө гэмтэл авснаас төгсгөлийн хоёр үед тоглолгүй гэртээ харьсан байна.

Тоглолтын эхнээс талбайн эзэд тоглолтыг гартаа авч олон боломжуудыг алдалгүй ашигласаар оноогоор холдсоор байв. Тэдний энэ амжилтанд эсрэг багынх нь гол тоглогчид өндөр нөлөө үзүүлсэн бөгөөд ялангуяа Брандон Рой 3 дугаар үе хүртэл ес шидээд нэгийг ч оруулаагүй байна. Портландын залуус юу ч хийж чадсангүй ээ.

Харин Коби ах гутгаар үед өөрийн ихэнх оноогоо авсан бөгөөд энэ үеээс Нуурынхан гэртээ хожих нь ойлгомжтой болсон юм. Харин асуудал үүсгээд байсан Ламар Оодом энэ удаа нөөцийн суудлаас тоглолтонд оролцжээ. Түүний оронд В.Радманович гарсан байна.

Энэхүү тоглолтыг 19 мянган хүн шууд үзсэн бөгөөд алдарт TNT гээр шууд дамжуулсан байна.



0 comments:

Post a Comment