feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Нью Йорк их засвар хийж эхлэлээ

Өнгөрсөн хэдэн улиралд хамгийн муу багуудын нэг байсан Нью Йоркийн богино өмдтөнгүүдийн хувьд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болж эхэлсэн билээ. Энэ зун Финикс багийн дасгалжуулагч байсан Майк Ди Антониг авч эхлүүлсэн энэ засвар өнөөдөр албан ёсоор үргэлжилж байна.

Тэд хэдхэн хормын өмнө Голден Стэйт Уорриорз багаас Эл Харрингтонг багтаа элсүүлж түүний оронд Жамал Кроуфордыг өгчээ.

Тэдний энэхүү наймаа цаашид ч үргэлжилнэ гэнэ. Дараагийн ээлжинд Зак Рэндольфийг явуулахаар зэхэж буй тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж эхэлсэн бөгөөд түүнийг Лос Анжелес Клипперс баг руу Тим Томас, Кутино Мобли нараар солих тухай шуугиан ид гараад байна.

Майк Ди Антонигийн гол зорилго энэ жил биш нь ойлгомжтой. Тэр 2011 онд гэрээ нь дуусах хоёр тоглогчийг явуулж оронд нь бага цалинтай тоглогчдыг авснаар НБА-ийн хамгийн их цалин цацдаг баг гэсэн нэрнээсээ салж 2010 оны “аюулын” зунд бэлтгэж байгаа гэж ойлгохоор байна. 2010 оны зун ЛеБрон Жэймс, Дуэйн Вэйд, Амаре Стаудмайер, Крис Бош нарын гэрээ дуусч шинэ багт очих боломжтой болох билээ.

Цаашид юу болохыг харж л байя.

Аан бас Марбэри яах бол ???????????



0 comments:

Post a Comment