feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Даллас 2-6!




Өнөөдөр НБА-ын талбайд 3 тоглолт боллоо. Кармело Энтони - ЛеБрон Жеймс нарын энэ удаагийн өрсөлдөөнд ЛеБрон ялав. Тэрээр трипл дабл хийхэд ойртсон бол Кармело 18 оноо авчээ.

Ингэснээр тэдний хоорондын тоглолтын харьцаа 3-8 боллоо. Өмнөх 5 тоглолтонд ЛеБроны баг дараалан ялагдаад байсан байна.

Харин өмнөх 2 тоглолтыг гэмтлийн улмаас өнжсөн Денверийн довтлогч Кеньон Мартин шүүгч Жо Кроуфордоос талбайгаас хөөгдөх шийтгэл хүлээжээ. Мартинийг Андерсон Варежао бүдүүлэг алдаа гаргасан гэж лигийн хамгийн туршлагатай шүүгчдийн нэг Кроуфорд үзжээ. Харин Мартин үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тоглолтын дараа “Сагсан бөмбөг бол контакттай спорт. Ширээний теннис юм уу боулинг биш” гэсэн байна. ЛеБрон өмнөх тоглолтуудад 3 ч удаа 41 оноо авсныг та санаж байгаа байх. Улирлын эхний 8 тоглолтонд 40-өөс дээш оноог 3 удаа авсан амжилтыг хамгийн сүүлд Майкл Жордан 1991 онд үзүүлж байсныг ЛеБрон давтсан байна.

Улирлыг тун муу эхэлж байгаа Даллас мөн л хожигдлоо. Ингэснээр тэд 2-6 болж байна. Далласын дасгалжуулагч Рик Карлайл “Урам хугарч байна. Бидэнд хожил зайлшгүй хэрэгтэй байсан” гэжээ. Чикагогийн бүрэлдэхүүнд гэмтлийн улмаас 2 тоглолт өнжөөд Дрью Гуден эргэн ирсэн, мөн Ларри Хьюз улирлын анхны тоглолтоо хийсэн бол Кирк Хайнричийг орлуулахаар сонгоод байгаа хамгаалагч Линдсей Хантер энэ тоглолтонд тоглосонгүй.

“Өрнөд” бүсээр аялан тоглолт хийж байгаа Детройт өнөөдөр Голден Стэйттэй өрсөлдөөнтэй тоглолт өрнүүлж, 107:102-оор хожлоо. Холын зайны олон оновчтой шидэлт хийдэг Голден Стэйт өнөөдөр харин 3-аас ердөө ганц удаа л амжилттай шидсэн байна. Детройт маргааш “Staples Center”-т хожигдоогүй байгаа Лос Анжелес Лейкерстэй тоглоно.



0 comments:

Post a Comment