feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Шак: “Жижиг объект хүчтэй унана”

Финикс - Детройтын тоглолтын 2-р үед Родни Стакиг оролт хийх үед Шакил О`Нил хаалт тавихаар үсэрч, улмаар Стакиг хүчтэй унагаасан.



Энэ үйлдэлд нь шүүгч Шакыг талбайгаас хөөсөн юм. Хьюстонтой хийсэн тоглолтын үеэр болсон үймээнд идэвхийлэн оролцсоныхоо шанд Шакил 35 000 долларын торгууль хүлээгээд байсан юм.

Шак тоглолтын дараа “Физикийн хуулиар бол 2 объект агаарт мөргөлдөхөд жижиг объект нь хүчтэй унадаг. Тийм л юм болсон. Би эсрэг тоглогчоо гэмтээдэг тоглогч биш. Би зөвхөн бөмбөг хаах гэж л үсэрсэн. Гэвч жижиг объект хатуу хана мөргөж хүчтэй унасан” гэжээ.

Ер нь Финикс ойрд бага зэрэг барцадтай байна уу даа. Хьюстонтой хийсэн тоглолтын хэрэг явдлаас болж Шакийн мөнгөн торгуулиас гадна Стив Нэш 1 тоглолт, Мэтт Барнес 2 тоглолтоор торгуулсан байсан. Леондра Барбоза өнөөдрийн тоглолтонд оролцоогүй бөгөөд түүний ээж нь нас барсан байгаа тул баг нь чөлөөлжээ.

Гэхдээ Амаре Стаудмайрын 26 насны төрсөн өдрөөр Финикс Детройтыг амархан хожлоо. Төрсөн өдрийн эзэн 29 оноо, 11 самбараас авалт хийсэн бол 1 тоглолтын торгуулиа өнгөрөөсөн Нэш 17 оноо, 7 оновчтой дамжуулалт хийсэн байна. Харин Детройтын Аллен Айверсон ердөө 9-хөн оноо авлаа.

Даллас Маверикс тоглолтын төгсгөлийг 19:2 харьцаатай хийж, Нью-Йоркийг талбайд нь нэмэлт цагт хожлоо. Үндсэн цаг дуусахаас 2:28-ийн өмнө К.Ричардсон довтолгоогоо амжилттай болгож, 112:105 болгосноос хойш Никсийнхэн нэг ч амжилттай довтолгоо хийгээгүй байна. Никсийн Жамал Кроуфорд 3 онооны амжилттай шидэлтийн тоогоор Чарли Уордыг ардаа орхин багийнхаа түүхэн дэх шилдэг 3-т орж ирсэн байна.

Денверт хожигдсоноор Миннесота 8 дахиа дарааллаа. Оклахома одоогоор 7 дараалан хожигдоод байгаа.

Паркер, Жинобилигийн эзгүйд Сан Антионо дахин нэг хожиж чадлаа. Кевин Мартингүй Сакраментотой ширүүн тулаан хийж, 2 онооны зөрүүгээх хожсон байна. Спэрс Паркерийг орлуулахаар “Хөгжлийн лиг”-ээс Блэйк Ахирнийг авчээ. Тэрээр өнгөрсөн улиралд Майамигийн бүрэлдэхүүнд 12 тоглолт хийсэн бөгөөд 1 тоглолтонд дунджаар 5.8 оноо авч байжээ.



0 comments:

Post a Comment