Мэдэж байна
Намайг зунжин эрхлүүлсэн шувууд
Нулимсаа нуугаад буцсаныг
Намайг мартсан он цаг шиг
Цэцгийн дэлбээ хагдарсныг
Харч чинь 9 сарын хүйтэн бороо шиг жаварласныг
Хайр чинь намрын цэцэг мэт хагдарч унасаныг
Би мэдэж байна
Мэдэх мэдэхдээ би
Танихгүй бүсгүйн хар нүдийг минийхээс хар гэж
Танхил залуу насных нь гал минийхээс халуун гэж
Өөр дурлалын тэнгист хөл алдан живсныг чинь
Өршөөл эрэн сэтгэлд минь сөгдсөнийг
Мэдэж байна, мэдэж байгаа болохоор
Уйлж зангидсан хайрын чөдрөө тавиад
Унаган насандаа учирсан чамайг үдэж өгье
Гунигаа нууж сайныг ерөөе
Гурвалжин эвхсэн хайрын захидлаа нандигная
Явдаа одоо найз минь
Яаралгүй харамсалгүйгээр яваарай
Ялдамхан зангаар үдсэнийг минь марталгүй
Яруухан дурсамжаа гээлгүй яваарай
Намайг зунжин аргадсан халуун салхи хөрснийг
Намайг мартсан он цаг шиг цэцгийн дэлбээ хагдарсныг
Яг л хавар эрт шувуу шиг ирээд
Намар буцахыг би мэдэж байна.
Post a Comment