feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Араншин

ХОЛЕРИК авир араншин

Ийм араншинтай хүн эрс догшин огцом, түргэн, адгуу хор шартай биеэ даасан түргэн шалмаг хөдөлгөөнтэй тогтворгүй гомдомтгой, айлгатгай тайван бус баярлах нь амархан идэвхтэй өөдрөг явдаг үе үе зорьсондоо хүрэхийн төлөө эрчимтэй шаргуу хөдөлмөрлөж тулгарч буй саад тотгорыг давах гарах сэтгэлийн тэнхээтэй байснаа ядарч цуцмагч өөртөө итгэх итгэл нь алдарч сэтгэлээр гунин гутарч юуг ч эс хийнэ. Уурлах боловч уур нь удахгүй.

САНГВИНИК авир араншин
Ийм авир араншинтай хүн сэргэлэн цовоо хөөрүү, нүүрний баясгалантай, уриалагхан уран зоригтой нийтэч, илэн далангүй яриа хөөрөө сайтай хүнтэй нийлэмжтэй амирлангуй идэвхи санаачлага ихтэй тансаг юманд дуртай ийм хүнтэй хөгжилтэй амар жимэр амьдарч болно. Орон гэрийнхээ ажилд тусална хүнтэй амархан тусална, ялихгүй юманд гоморхоод байдаггүй хошин шогт дуртай. Нэгэнт болоод өнгөрсөн юмыг уг үндсээр нь уудлаад байдаггүй. Бас угтах ирээдүйнхээ тухай санаашран бодол болоод байдаггүй. Тэр өдрийнхөө тухайн явдалд сэтгэл нь цадаж явдаг. Гэр бүлийн маргааны хувьд ханилснаа гомдоохгүй хичнээн уужуу тайван, хянамгай болгоомжтой орчиндоо амархан дасна.

ФЛЕГМАТИК авир араншин
Ийм авир араншинтай хүн их мөрөн шиг дөлгөөн тайван удаан, шургуу, тэвчээртэй, жигд хэмнэлтэй хөдөлмөрлөдөг, өөртөө итгэлтэй, чиглэсэн зорилготой эв эеэ хичээдэг, дотроо боддог биеэ барих чадвар тэсвэр тэвчээртэй. Холерик сангвиник шиг бүхнийг түргэн зуур амжуулж чадахгүй хэдий ч гараас гарсан юм нь илүү нягт нямбай байна. Хуучныг баримтлах дуртай, сурсан зуршлаа сольж өөрчлөх нь өдрийн од шиг ховорхон. Цөөхөн танил найз нөхөдтэй. Хүмүүстэй амархан танилцаж чадахгүй боловч тэдэнд баттай итгэж болно. Хөдөлмөрч хичээнгүй зорьсондоо хүрэхийн төлөө шургуу тэмцдэг. Нарийн нягт нямбай гэр бүлийн хэрүүл шуугианд амгалан тайван байж чаддаг боловч дараа нь өөрийнхөө сэтгэлийг зовоон байж боддог.

МЕЛАНХОЛИК авир араншин
Ийм авир араншинтай хүн уйтгарлангуй. Дүнсгэр аймхай, шийдвэр муутай, ганцаардмал зожигдуу биеэ баримтгай сэтгэл түгшимтгий, уур уцаартай, бухимдуу, гутранги, хад чулуу шиг хөшүүн, шил шиг хэврэг эмзэг сэтгэлтэй, амьдралын зовлон зүдгүүр таагүй зэрэг явдлыг дааж давшгүй хүнд эмгэнэл гаслан, уй гашууу мэт үздэг хүмүүс. Өөртөө итгэх итгэл муутай түргэн эцэж цуцдаг сэтгэлээр амархан гутарч өөрийгөө машид тамлан зовоодог. Туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан бодох дуртай. Түүнийгээ одоогийнхоосоо илүү сайхан байсныг санана. Ирээдүйнхээ тухай сэтгэл түгшин боддог. Амьдрал нь болж бүтэхгүй, ажил төрөлдөө ахин дэвшихгүй байна гэж үргэлж гомдож байдаг. Гэр бүлийн хэрүүл маргаанд удтал сэтгэл нь шаналж зовно. Ер нь тэсвэр хатуужил муу боловч бусдын жаргал зовлонг хувааж чадна. Эдлэнэ гэхэд хуучин, хаяна гэхэд ямар нэгэн дурсгал буюу сүсэг бишрэлтэй холбоотой юм зарим хүнд байдаг. Тэр хүн уг зүйлд хайртай биш учраас авдрын аль нэг буланд мартаж орхидог бөгөөд заримдаа нүдэнд нь тусахад хаяхгүй хадгалж байгаа учир явдал нь санагддаг.




0 comments:

Post a Comment