feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Гансрал

Гадаа шиврээ бороо орж байна
Гантиг чулуу шиг гялтганах энэ бороон дуслууд
Ганцхан чиний минь нулимсыг санагдуулна
Эгэл борхон нүднээс чинь дуслах нулимс
Эрдэнэ мэт гялалзах сувдан дуслууд
Бурхан баярлавал шиврээ бороо ордог гэнэ билээ
Булбарай чи минь харин гомдсондоо уйлдаг сан
Унагах нулимсны чинь дуслын тоогоор зүрх минь зүсэгддэг ч
Шиврэх борооны дуслын тоогоор чамдаа аз жаргал бэлэглэе



0 comments:

Post a Comment