Mon Ta Rap Болзоондоо
Хуучны гоё дуу шүү. Та бүхэн сонсож үзээд хуучинаа санан дурсаарай. ХЭХЭ
Tuesday, August 26, 2008 | 0 Comments
Муусайн хятадууд даварч байгаан бишүү
Ингэж зурдаг тэд хэн бэ. Аль эсвэл томчуул нь ингэ гэсэн юм болвуу
Tuesday, August 26, 2008 | 0 Comments
David Beckham хөгжөөн дэмжигч охины өгзөгийг ..
David Beckham ховсдуулсан юм шиг л хөгжөөн дэмжигч охины өгзөгийг цоо ширтэж байгаад өөрийгөө эхнэр Victoria - д гардуулав. Ингээд эвгүй байдалд орсон Beckham, эвгүй байдалд оруулсан Ms Өгзөг, Beckham ийн нүд өгзөг хоёрын тэр нууцхан харицааг олж илэрүүлсэн Victoria 3-ийн кино мэт жижигхээн түүхийг бидэнд билэг болгон бариж байгаа папарацийнханы ажлыг үзье
Tuesday, August 26, 2008 | 0 Comments
Наранхүү хувиасаа олимпийн медал авсан тамирчиддаа 3 сая доллар өгөх болов
Tuesday, August 26, 2008 | 1 Comments
Архи сурталчлахыг зөвшөөрсөн хууль баталчихаагүй баймаар юм аа
Сүүлийн үед монголын дуучидын амнаас `Болор` брэнд хэмээх үг бүр салахаа больжээ. Их тэнгэрийн аман дахь `River beach` жуулчны бааз дээр саяхан болж өнгөрсөн `Update your choice` party л дуучдыг ийнхүү архи, шар айрагийг ам нээх бүртээ магтах `өвчин` тусгачих шиг боллоо. Энэ шоуны сурталчилгаа ч сонин бүрийн нүүрэн дээр гарч байна. Тэнд нь монголын залуусын хүндэлдэг дуучид, хамтлагийнхан `Болор` брэндийг амталж үзлээ. Би үүнийг сонголоо гээд л уран яруу үгс урсгаж гарч. Уг нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр архи, тамхи сурталчлахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг. Гэтэл энэ юу болоод байна аа. Арай Монголын төр гацаанд орчихоод байх завсараар архи, пиво үйлдвэрлэгчид согтууруулах ундаа сурталчлахыг зөвшөөрсөн хууль баталчихсан юм биш биз?
Tuesday, August 26, 2008 | 0 Comments
Юу болоод байна аа, монголын үзэсгэлэнт охид оо
Амьдрал мөнгөн дээр тогтдог гэж үү? Энэ асуултыг бид Монголынхоо бүх залууст хандан тавьж байна. Дээрх зураг дээр байгаа охидод ч гэсэн. Энэ бүхэн зөвхөн халаас нимгэндээ захирагдсан үйлдэл үү? Энд юу болоод байна аа, Монголын үзэсгэлэнт охид оо??? Өнөөх цэвэр ичимтгий, номхон дөлгөөн зан хааччихав аа?
Tuesday, August 26, 2008 | 0 Comments
Гүндэгмаа минь дээ
Бээжингийн олимпоос мөнгөн медаль авчирч, монгол тамирчдынхаа медалийн гарааг эхлүүлсэн гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн нүцгэн зураг олимп эхлэхээс сарын өмнө `Uptown` сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ. Түүний хувьд байнга л бэлтгэлийн хувцастай явж байгаагаар хүмүүст харагддагаас бүдүүн, болхи нэгэн мэт санагддаг. Тэгвэл энэ зураг дээр тэрээр өөрийгөө сайхан хэмээн бодож, од хэмээн сэтгэн энд тэндгүй нүцгэн зургаа хадуулдаг монголын зарим жижиг `одонцор`-уудаас хамаагүй секси гарчээ.
Monday, August 25, 2008 | 0 Comments
Монголчуудын нэгээхэн баяр
Манайхаан би сая талбай орж Алтан медальны баяр үзлээ. Тэгсэн манай улсын их хурлын бүх гишүүд дарга нар бүгд шаал согтуу байх юм аа. Бас ингэж баяр тэмдэглэдэг юм байна гэж бодлоо. Хэдий түүхэндэх баяр болж байгаа ч гэсэн энэ томчуул бас арай л юм аа. Согтуу үг хэлээл байх юм нөгөөдөх нь даанч ойлгогдсонгүй ээ. Ийм байдлааг тэд улс орныг хөгжүүлнэ гээд байхымаа, тэд маргааш бүгд шартаж үхэх гэсэн гачин амитад босно доо. ХАХА. Тиймээ. Ингэж бодхоор л шаал... Ёстой хэлэх ч үг олдохгүй юмаа.
Friday, August 15, 2008 | 0 Comments
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Friday, August 15, 2008 | 0 Comments
Монголын АЛТАН МЕДАЛЬ
Men -100 kg Gold Medal Contest
Gold | Silver | Bronze |
---|---|---|
Mongolia Tuvshinbayar Naidan | Kazakhstan Askhat Zhitkeyev | AzerbaijanMovlud Miraliyev |
|
| Ippons | Waza-aris | Yukos | Kokas | Penalty | Winning Indication | | |||
MongoliaTuvshinbayar Naidan | 0 | 1 | 2 | 0 | Shido 1 | Waza-ari | W | |||
KazakhstanAskhat Zhitkeyev | 0 | 0 | 0 | 1 | L |
Thursday, August 14, 2008 | 0 Comments
Ялагдалд хүрдэг 29 шалтгаан
2. Амьдралын тодорхой зорилтгүй. Ямар нэг зүйлд тэмүүлэхгүйгээр амжилт гаргахгүй.
3. Өөрийгөө хүндэлдэггүй. Өсөж өндийх хүсэлгүй...
4. Боловсролгүй. Бусад хүмүүсийг дарамтлахгүй, тэдэнтэй эрх тэгш байдалд байж, амьдралаас авах гэснээ авч чаддаг хүнийг боловсролтой гэнэ.
5. Сэтгэлийн тэвчээргүй. Өөрийн сахилга, өөрийн хяналтаар хэрэгжинэ.
6. Өвчин эмгэг. Сөрөг сэтгэл хөдлөлд автах.
7. Орчны нөлөө. Хүрээлэлээ зөв бүрдүүлэх.
8. Ажил хэргээ хойш тавих. Ямар боломж байна түүнийгээ ашиглаж, шууд ажлаа эхэл.
9. Тэвчээргүй. Хэн тэвчээртэй байж чадна, тэр бүх саадыг давна.
10. Сөрөг зан чанар.
11. Сексдээ хяналт тавьдаггүй.
12. Аз туршилтанд хэт шохоорхох...
13. Шийдвэр гаргахдаа эмээх
14. Бүтэлгүй гэр бүл.
15. Аймшгийн шинжүүд. (Ядуурал, шүүмжлэл, өвчин, өтлөх, үхэх, хайр)
16. Хэт болгоомжлох. Цаг тухайд нь боломжоо ашиглаагүй хүнд хог шавхруу л үлдэнэ.
17. Бизнесийн түншээ буруу сонгох. Хэрэв та үйлчилгээгээ худалдах гэж байгаа бол ажил олгогчоо сохроор сонгож болохгүй.
18. Мухар заншил. Ажил хэрэг нь бүтэмжтэй хүн юунаас ч айдаггүй, чөлөөтэй сэтгэдэг.
19. Мэргэжлээ буруу сонгох. Сэтгэлийн таашаал олохгүй ажлаар та амжилт олохгүй. Зөв сонголт хийсэн бол тэр ажилд та бүх сэтгэл санаа авъяас чадвараа зориулж чадна.
20. Хүчээ төвлөрүүлж чаддаггүй. Үндсэн, тодорхой зорилт дээр хүчээ төвлөрүүл.
21. Үрэлгэн заншил. Үрэлгэн байдал хэнийг ч хэзээ ч амжилтанд хүргэхгүй.
22. Санаачлага байхгүй. Санаачилгатай хүн ямар ч хамт олны дунд ажилладаг.
23. Үл нийцэх. Нийцгүй хүн өндөр авч чадахгүй.
24. Хамтын ажиллагааны чадваргүй. Хүмүүстэй хамтран ажиллаж чаддаггүйгээс олон хүн ажлын байраа, байр сууриа алддаг.
25 Өөрийн хөлс хүчээр олоогүй хөрөнгө эзэгнэх.. Санамсаргүй баялаг ядуурлаас аюултай.
26. Санаатайгаар шударга биш байх. Нэр төрөө залуугаасаа хамгаал!
27. Биеэ тоох их зан. Энэ чанар дохионы гэрэл шиг холоос харагдана. Энэ хүнээс хол бай гэж анхааруулна. Амжилтанд хүрч магадгүй, гэхдээ муу тавилантай.
28. Хайхрамжгүй хандлага. Бодох цэгнэх ёстой баримтад ихэнх хүмүүс хайхрамжгүй залхуу ханддаг. Ийм хүмүүс бусад хүний "санаа бодолд" итгэдэг.
29. Мөнгө байхгүй. Ар талын тусламж дэмжлэггүйгээр эхэлж байгаа хүмүүсийн дунд гардаг бүтэлгүйтэхийн шалтгаан, алдаа гаргавал том шатна. Хэрэв чадвал дэмжлэг ол. Эсвэл алдаагаа засах мөнгө хуримтлуул, бизнесийн ертөнцөд нэр хүнд ол.
Wednesday, August 06, 2008 | 0 Comments
Сайхан гэж хэлэх чамд багадна
Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагүй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна
Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгүй
Хяруу цайрах намар цагаар хуучирахгүй
Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд
Богинодсон даашинзтай хонгор нас минь үлдсэн
Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн
Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч
Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг
Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү!
Wednesday, August 06, 2008 | 0 Comments
Би
Ижийг минь төрөх гэж байхад
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ
Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагүй нэмэгдэхүүн
Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодьгал
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий
Би
Дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох
Газрын хаан намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун.
Wednesday, August 06, 2008 | 0 Comments
Мэдэж байна
Намайг зунжин эрхлүүлсэн шувууд
Нулимсаа нуугаад буцсаныг
Намайг мартсан он цаг шиг
Цэцгийн дэлбээ хагдарсныг
Харч чинь 9 сарын хүйтэн бороо шиг жаварласныг
Хайр чинь намрын цэцэг мэт хагдарч унасаныг
Би мэдэж байна
Мэдэх мэдэхдээ би
Танихгүй бүсгүйн хар нүдийг минийхээс хар гэж
Танхил залуу насных нь гал минийхээс халуун гэж
Өөр дурлалын тэнгист хөл алдан живсныг чинь
Өршөөл эрэн сэтгэлд минь сөгдсөнийг
Мэдэж байна, мэдэж байгаа болохоор
Уйлж зангидсан хайрын чөдрөө тавиад
Унаган насандаа учирсан чамайг үдэж өгье
Гунигаа нууж сайныг ерөөе
Гурвалжин эвхсэн хайрын захидлаа нандигная
Явдаа одоо найз минь
Яаралгүй харамсалгүйгээр яваарай
Ялдамхан зангаар үдсэнийг минь марталгүй
Яруухан дурсамжаа гээлгүй яваарай
Намайг зунжин аргадсан халуун салхи хөрснийг
Намайг мартсан он цаг шиг цэцгийн дэлбээ хагдарсныг
Яг л хавар эрт шувуу шиг ирээд
Намар буцахыг би мэдэж байна.
Wednesday, August 06, 2008 | 0 Comments
Гансрал
Гадаа шиврээ бороо орж байна
Гантиг чулуу шиг гялтганах энэ бороон дуслууд
Ганцхан чиний минь нулимсыг санагдуулна
Эгэл борхон нүднээс чинь дуслах нулимс
Эрдэнэ мэт гялалзах сувдан дуслууд
Бурхан баярлавал шиврээ бороо ордог гэнэ билээ
Булбарай чи минь харин гомдсондоо уйлдаг сан
Унагах нулимсны чинь дуслын тоогоор зүрх минь зүсэгддэг ч
Шиврэх борооны дуслын тоогоор чамдаа аз жаргал бэлэглэе
Wednesday, August 06, 2008 | 0 Comments
Араншин
ХОЛЕРИК авир араншин
САНГВИНИК авир араншин
ФЛЕГМАТИК авир араншин
МЕЛАНХОЛИК авир араншин
Wednesday, August 06, 2008 | 0 Comments