feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Таны мэддэггүй Firefox-ийн шилдэг 10 багаж

Хамгийн шилдэг Firefox Extensions-уудыг танилцуулж байна.
Улиг болсон нэмэлт багажнуудаас гадна өдөр бүр вэбээр аялахад тань зориулсан, таны цагийг тань хэмнэх 10 хэрэгцээт багажыг танилцуулж байна.
1. PicLens
PicLens нь браузерээр зураг үзэх дуратй хүмүүст зориулагдан хийгдсэн бөгөөд 3 хэмжээст байдлаар зурагнуудыг харж, томруулж, жижигрүүлж тэднээр тоглох боломжтой.

2. Snap Links
Та ямар нэгэн зүйлийг хайхдаа хайлтын систем дээр бичээд гарч ирсэн үр дүнгээс линк тус бүрийг нь орж шалгах хэрэг гардаг биз дээ? Тэгвэл таньд энэхүү багаж нэг дор олон линкүүдийг гаргаж ирэх боломжыг олгож байна.
3. Tab Scope
Tab Scope ийн тусламжтайгаар та орох гэж буй вэб хуудасныхаа урьдчилсан харагдацыг нь олж харах боломжтой. Тиймээс та нөгөө цонх руу шилжиж цаг алдахгүйгээр ямар вэб ачааллаж байгааг үзэх боломжтой.
4. Reminder Fox
Firefox ийг маш олон цагаар над шиг ашигладаг хүмүүст зориулагдсан багаж. Юу хийх ёстойгоо сануулаад л болоо.
5. Download Statusbar
Ямар нэгэн зүйл татаж авахад тусгай цонх гаргаж ирэхгүйгээр Firefox-ийнхоо аль нэг хэсэгт нь гаргахуйцаар харж байх боломжыг олгох багаж.
6. HyperWords

Үг тус бүрийг үр дүнтэй болгож түүний талаар илүү их мэдээллийг олж болохуйц болгох багаж юм! Боломжууд нь ч илүү өргөн сонголттой
7. Foxmarks Bookmark Synchronizer
Та над шиг олон янзын компьютер дээр Firefox ашигладаг бол Foxmarks ийг ашиглаарай. Хаана ч явсан өөрийн дуртай вэбүүдээ сануулсан хаягийн сангаа my.foxmarks.com гэж ороод л үзчих боломжтой.
8. Tab Effect
Firefox-ийн цонхуудыг солих явцад маш гоё 3Д маягаар солигдож рекламный пауз хийнэ.
9. Cooliris Previews
Холбоос хаяган дээр даралгүйгээр ямар вэб байгааг урьдчилсан байдлаар жижиг цонхонд харах боломжыг олгох багаж.
10. StumbleUpon
Таны сонирхолд нийцэх хамгийн шинэлэг, шилдэг вэбүүдийг үзүүлэгч шилдэг багаж. Хий хоосон вэбүүдээр аялалгүйгээр өөрийн сонрхолдоо тохирох зүйлсээ эндээс олж аваарай. Та анх удаа өндөр хурдны интернэттэй болсон юм шиг л сэтгэгдэл төрөх болно.




0 comments:

Post a Comment