feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Анхны хайраа гэж..

Нэгэн өдөр аавынхаа бичиг баримтыг олох санаатай хэдэн юм хайх, авах гэж нэлээн их юм ухлаа. Цэргийн үүрэгтнийхээ үнэмлэхийг хайгаад олдоггүй ээ, тэрийг хайгаал шургуулгануудаа уудалжийсан чинь 5-р ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдээр бичүүлж авсан дурсгалын дэвтэр гарч иржийнэ. Асар нандин эд дээ. Ямар тэнэг тэнэг асуулт бичдэг байв даа, хэхэ дуртай ТВ-н нэвтрүүлэг чинь юу вэ л гэнэ, дургүй нь юу вэ л гэнэ, дуртай өнгө, дургүй өнгө л гэнэ, танайх лагер хаана гардаг вэ л гэнэ, есөн жорын асуулт.. Тэгжийсэн чинь тэр дэвтэрний завсраас юу гарч ирсэн гээч... нээх хөөрхөн, танил бүсгүйн зураг. Тэрхэн зуурт тэрэнтэй анх танилцаж байсан, үнссэн, бас ... гээл зүрхний хамгийн доор нь хадгалагдаж үлдсэн хамгийн нандин дурсамжууд.. Анхны хайрынхаа зургийг хадгалдагаа тэхэд л саналаа шд, хэхэ. Хэзээ ч мартагддаггүй дурсамж гэвэл анхны хайр л байх.. Хичнээн тэвчээд ч асгараад байсан тэр нулимсыг бодохоор их гашуун байсан шүү, чамаас болоод л одоо ийм бүлцэн нүдтэй болцышд ер нь.. Хичнээн намайг гомдоосон ч насан туршдаа дурсаж, хүндэлж явнаа.

Анхны хайр бүтдэггүй гэдэг, яг яахаар нь бүтсэн гээд, яахаар нь бүтээгүй гэдгийн бол? тэр зааг нь юу вэ? Амьдрал зохиож чадаагүй ч аз жаргалтай байсан хугацаандаа л бүтсэн л гэж боддог.. Магадгүй амьдрал зохиож цааш нь хамт байгаагүйгээрээ анхны хайр ариухан, бас нандин дурсамж байж чадах байх.

Ай хөөрхий анхны хайраа гэжжж



Анхны хайр

Зүүдэлээд би сэрэхдээ чамайгаа дэндүү ихээр саналаа

Зөөлхөн үнсэлтээр намайгаа шагнаад буцахад чинь сэрлээ

Ариуханаас ариухан сэтгэл зүрхийг чинь үгүйлэн хүсэж гунигллаа

Анхны хайр дурлал минь дахиад надад хэзээ ч эргэж ирэхгүйг би мэдэрлээ

Үүрд чамайгаа мартахгүй гэдэг ээ одоо л ойлоглоо

Үнэнч нандин дурлалаа эгнэгт дурсахаа ухааарлааа

Үдэлээд буцдаг хорвоод чамайгаа гомдоосондоо харамсалаа

Үнэхэээр эргэээд надад олдохгүй миний анхны ариухан хайрааа



Наран хайр

Хайр гэдэг цэцгээр зүрхийг минь гоёоч
Хайр гэдэг сэтгэлийн шувуу шүү дээ
Нарлаг Монголын гэрэлт охин минь
Нандин хайр аа, миний хань аа

Сайхан хар нүдээрээ инээмсэглээч
Сартай шөнийн зүүдийг шагнаач
Саруул Монголын үзэсгэлэнт гүнж минь
Сайхан хайр аа, миний хань аа

Цэцгийн дэлбээ шиг уруулаараа үнсээч
Цээжинд минь хайраа наагаад эрхлээч
Налгар Монголын солонго гоо охин минь
Наран хайр аа, минь хань аа

Зөөлөн алгаараа хацрыг минь илээч
Зүрх гэдэг хайрын шувуу шүү дээ
Соёмботой Монголын сормуус гоо охин минь
Согоон хайр аа, минь хань аа

Хав халуун уруул дээр минь үнсээч
Хайртай гэдэг үгийг ганцхан наддаа хэлээч
Дэлгэр Монголын наран гоо охин минь
Дэндүү хайр аа, миний хань аа

Г.Нэргүй.





Хязгааргүйд хамтдаа...

Амьдрал зах хязгааргүй далай... үл айж, үл шантрах чи бидний зориг..

үдшийн намуун. хаа нэгтээ ёлтойх цонхны гэрэл, машины гялбаа.. бид 2-ын хайранд үл анзаарагдам бүдэг...

гараас чинь атгалаа.. үргэлж халуухан зөөлөн байх чиний л гар... би итгэдэг энэ гарт.. энэ л гар бидний амьдралын нэг л багана...

үнэрийг чинь мэдэрлээ...дандаа л анхилам байх ганцхан чиний л үнэр.. ямарч тансагаар сольж үл болох надад заяаасан үнэр..

харц тулгарлаа.. хайраар намайг үргэлж ивээгээсэй гэмээр наран адил чиний дулаахан харц... энэ харцанд итгэнэ ээ... энэ харц Итгэл хайрын сайхан харц...

үнсүүллээ. хэзээнээс л ийм дотно сайхан үнсэлт... үргэлж миний гуниг үргээж баясал бэлгэлдэг энэрэл дүүрэн чиний үнсэлт..

амьдрал-далай ч, чи бид 2 хамгийн сайн ахмад байж чадна... энэ итгэл, энэ зориг, энэ хүсэл бүхэн бидэнд бий...

хамтдаа Хязгаар нь үгүй амьдрал руу...





Зун дагаж ирсэн хайр

Зуурдийн учиралийг мөнхийн юм шиг санаж
Зунжингаа нар тосон итгэл өвөрлөн хүлээлээ
Зул цэцэгийн настай хайр байсанийг мэдсэнгүй
Зун дагаж ирсэн шигээ нар дагаж буцлаа
Зургаан сарын учирал зураг болон үлдлээ

Алдуурсан сэтгэлийнхээ хариуг нэхсэнгүй
Амрагийн дуу аялан сэмхэн сэмэрч
Амьдралд ганцхан хувь чиний л дүр үзэгдэж
Аргагүй сайхан амрагаа мартаж ядан хорогдоно

Чи үнэн хайр,ариун сэтгэл гэж байдаг ч
Чиний зүгээс ирэх шувуу бүхэн чимээгүй
Мандах нар шиг сэтгэл,гандах навч шиг тасарлаа
Мартахгүйн гуниг чиний дүрээс хагацан ядан холдлоо

Зуны сүүлийн бороонд ганцаар норж явна
Зул цэцэгийн настай хайр байдаг л юм байна
Зун дагасан амраг минь нар дагасаар буцдаа
Зургаан сарын учирал,эмзэг гуниг минь баяртай!



Энэ гэхдээ аягүй эвгүй шүлэг байгааз. Би лав хэзээ ч баяртай гэж хэлж чадку байхаа.
Хүлээгээд сууна даа. Хайртыгаа



Нэрийг сайн мэдэхгүй байнаа

Зүүдэндээ анх би чамайг харсан
Зөнгөөрөө чамтай учрахаа мэдэрсэн
Дуу хоолойг чинь тодоос тод сонсож
Дүр төрхийг чинь сэтгэлдээ би буулгасан

Удалгүй би чамтайгаа учирсан
Ухаангүй хайраар чамдаа дурласан аа
Зүүдний гүнж чамайгаа мөрөөдсөөр
Зөвхөн чамайг хайрлана гэж бодсон би

Намайг дурласныг чи эхлээд мэдрээгүй
Найзаа л гэсэн гэнэн бодлоор явсан
Нүдний минь цаана хайр байсныг чи хараагүй
Намайг сэтгэлээ нээтэл чи мэдээгүй

Сэтгэлээ би барьж дийлэхгүй
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь би чамд хайртай